Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                                                                       Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох

                                                                                                   журмын 2 дугаар хавсралт








                               БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ГЭРЭЭ


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ийн 2.4, 3.1.3, 6.13,-т заасны


дагуу нэг талаас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Засаг дарга


Ч.Ганхуяг, нөгөө талаас “Хайрхан” бүртгэгдээгүй нөхөрлөлийг төлөөлж ахлагч


Д.Ганзориг нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар


сарын 29-ны өдөр энэхүү гэрээг Хайрхандулаан суманд байгуулав.





Нэг.Ерөнхий зүйл





1.1 Бичил уурхай эрхлэгч этгээд нь Хайрхандулаан сумын Баргилт нэртэй


газарт орших 4 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар


алт олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сумын Засаг дарга,


бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр


зохицуулна.





Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг





2.1. Сумын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох


журам"-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.


2.1.1 Бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож,


байршлын зургийг гэрээнд хавсаргах;

2.1.2 Хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох

2.1.3 Бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан


ялгах, баяжуулах талбай тогтоох 

2.1.4 Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн


зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих


хөрөнгийг төвлөрүүлэх; 

2.1.5 Бичил уурхайн ажилтнуудад (цаашид "Ажилтан" гэх) зориулсан


хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын 

тусламжтайгаар зохион байгуулах; 


2.1.6 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч


этгээдээс шаардах;


2.1.7 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний


гүйцэтгэлд хяналт тавих;


2.1.8 Хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл


ажиллагааг зогсоох. 
 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх үүрэг



3.1 Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1 Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал


олборлох үйл ажиллагаа явуулах;

3.1.2 Ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах

3.1.3 Суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог,


хаягдлын цэгийг байгуулах


3.1.4 Гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй


нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх


3.1.5 Байгаль орчныг хамгаалж гол, горхи, булаг шанд уст цэгийг


бохирдуулахгүй байх;


3.1.6 Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй


ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;


3.1.7 Хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон


нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил


уурхайчдыг идэвхтэй оролцуулах;


3.1.8 Ашигт малтмалын ангилан ялгах.баяжуулах үйл ажиллагааг


тогтоосон талбайд гүйцэтгэх;


3.1.9 Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй


байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч


дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;

3.1.10 Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь 

ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 см3 хүртэл багтаамжтай дотоод  

шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах; 


3.1.11 Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий


этгээдийн тоггоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах


хөрөнгө / 1 га-ийн 1000,000 төгрөг / 4 га 4.0 сая төг/ / Дөрвөн сая / төгрөгийг нөхөн


сэргээлтийн дундын сан Хайрхандулаан сум Төрийн банк Сум хөгжүүлэх сангийн


100101055401 тоот дансанд төвлөрүүлэх;


3.1.12 Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт


явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;


3.1.13 Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт


явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон


Ажлын хэсэгт хүлээлгэж өгөх;


3.1.14 Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан


авах эрх бүхий хуулийн этгээдэд худалдах;


3.1.15 Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль


тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх;


3.1.16 Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн


өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах. 
 

Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1 Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч


ажиллана.


4.2 Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад


байгаль орчин, бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай


эрхлэгч этгээд уг хохирлыг барагдуулах үүрэгтэй. Сум дүүргийн Засаг дарга


байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардана.

4.3 Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймгийн


Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана. 
 

Тав. Маргаан шийдвэрлэх


5.1 Талууд гэрээтэЙ холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг 

харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.


5.2 Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль

тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.



 
 Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох





6.1 Энэхүү гэрээ нь 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс 2019 оны 06


дугаар сарын 29-ны өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

6.2 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт


хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3 Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 
 

Долоо. Бусад нөхцөл


7.1 Ажлын хэсгийн хэмжилт хийж хувиарлан олгосон газрыг маргаангүйгээр


хүлээн авах, бусдад худалдаж, шилжүүлэхгүй байх


7.2 Ашиглалтын дундаас ямар нэгэн шалтгаанаар нөхөн сэргээлт


хийлгүйгээр талбайг орхих, өөр талбайд ашиглалт хийхийг хориглоно.


7.3 Ашиглалтын талбай, ажлын байранд нийгмийн дэг журмыг сахих,


архидан согтуурах ундаа хэрэглэхгүй, гэмт хэрэг зөрчил гаргахгүй ажиллах


7.4 Олгогдсон талбайг тэмдэгжүүлэх, харилцан бие биендээ хүндэтгэлтэй


хандаж маргаан  гаргахгүй ажиллах


7.5 Нөхөрлөлийг гишүүдийн НД, ЭМД-ын шимтгэлийг ажиллах хугацаандаа


тогтмол бүрэн төлөх

7.6 Гэрээ байгуулагч талаас шаардсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх,


өөрсдийн санал хүсэлтийг хэлэх, шийдвэрлүүлэх


7.7 Нөхөрлөлийн бүрэлдэхүүн, гишүүдэд зорилтот өрх, ажилгүй иргэдээс авч


ажиллуулах


7.8 Сум орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлага хүлээх,


хамтран ажиллах

7.9 Гэрээгээр хүлээсэн үүрэг, хууль ёсны шаардлага, нийгмийн дэг журмыг


сахин биелүүлээгүй, гэмт хэрэг зөрчил гаргасан тохиолдолд ашиглалтын гэрээг 

маргаангүйгээр гэрээ байгуулагч тал / Засаг дарга /-ын санаачлагаар цуцална. 




Найм. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

8.1 Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан 
тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ. 


 8.2 Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил


хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.





Гэрээ байгуулсан:





Өвөрхангай аймгийн Хайрхандулаан                              "Хайрхан" нөхөрлөлийн ахлагч  

сумын Засаг дарга Ч.Гангхуяг                                           Д.Ганзориг 










                                            2018 оны07дугаар сарын 05 өдөр