Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй



                                          БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ

                                                 ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ





2018.11.12                                     №15                                                           Дундбүрд 
 

“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны

дагуу нэг талаас Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Гомбосүрэн овогтой


Тайванжаргал (цаашид "Засаг дарга” гэх), нөгөө талаас “Саранхаяа" нөхөрлөл, хоршоо,


бүртгэгдсэн нөхөрлөл (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж тэргүүн


(албан тушаал) Төмөрчөдөр овогтой Хатанбаатар /сф73052713/ нар (цаашид хамтад нь


"Талууд" гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2018 оны 11 дугаар сарын 12


ны өдөр энэхүү гэрээг (цаашид "Гэрээ” гэх) Батноров суманд байгуулав. 
 

Нэг. Ерөнхий.зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Батноров сумын Бэрх 7-р багийн нутагт орших


“Ангал” гэх газар 2 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар


жонш олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга,


бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.





№ Өргөрөг     Уртраг


1 111 09 595   47 46 208


2 111 09 599   47 46 217


3 111 10 001   47 46 205


4 111 10 008  47 46 215





Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг





2.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох журам”-


ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын


зургийг гэрээнд хавсаргах;


2.1.2. Хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;


2.1.3. Бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,


баяжуулах талбайг тоггоох;

2.1.4. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачладын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг


тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг


төвлөрүүлэх;
2.1.5. Бичил уурхайн ажилтнуудад (цаашйд "ажилтан" гэх) зориулсан хөдөлмөр


хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар


зохион байгуулах; 



2.1.6. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргэз биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах;


2.1.7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд


хяналт тавих;


2.1.8. Хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.



Гурав. Бичил уурхаи эрхлэгч этгээдиин эрх, үүрэг


3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;


3.1.2. Ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;


3.1.3. Суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг


байгуулах;


3.1.4. Гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгзгдээгүй. нөхөрлөлийн


гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх;


3.1.5. Байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй


байх,

3.1.6. Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос


урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

3.1.7. Хууль тогтоомж, хөдөлмөр, хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн


сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг


идэвхтэй оролцуулах; 

3.1.8. Ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тоггоосон талбайд


гүйцэтгэх; 

3.1.9. Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис,


тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;

3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил  уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал


олборлох үйл ажиллагаанд 3500 cm3’ хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр


бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;  

3.1.11. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн


тогтоосон байгаль орчны сэргээлтийн зардалд шаардагдах


/ Нэг сая хоёр зуун / мянган төгрөгийг нөхөн  сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;




3.1.12. Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан  

талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;


3.1.13. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан

талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэн

өгөх;


3.1.14. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх

бүхий хуулийн этгээдэд худалдах;


3.1.15. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн 

дагуу орлогын албан татвар төлөх;


3.1.16. Гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хуурайшилттай үед авч 

байх, ойр орчимд гал түймэр гарсан тохиолдолд шуурхай очиж унтраах ажилд оролцох

3.1.17. Cap бүр тайлангаа маягтын дагуу бөглөж Байгаль орчны хяналтын улсын 

байцаагчид хүргүүлнэ. Тайлан ирүүлээгүй тохиолдолд нөхөрлөлийг тухайн сард

ажиллаагүйд тооцно.


3.1.18. Хог хаягдлын тухай хуулийн дагуу хогхаягдлын хураамж төлөх.

3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа    

ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.


3.3 Бичил уурхай эрхлэгч нь сум орон нутгийн аливаа тулгамдсан ажил асуудлыг дэмжиж    

ажиллана.


Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, 

бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг

барагдуулах үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг        

арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээд шаардана.

4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймгийн Засаг даргад  

дараа оны 1 дүгээр сард баггаан тайлагна. 

 Тав. Маргаан шийдвэрлэх





5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан

тохиролцох замаар шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагу


маргааныг шийдвэрлэнэ.



Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох


6.1 Энэхүү гэрээ нь 2018 оны 11 сарын 12 өдрөөс 2019 оны 11 сарын 12-ны өдөр

хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.


6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон

нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 
 

Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах


7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн


дээр шийдвэрлэнэ.


7.2. Энэхүү гэрээнд оруулса!н йэмэЯт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх


бөгөөд гэрээний салшгүй хэсэг бблно.


7.3 Цаашид нөхөрлөлийн ахлагч хууль бус Ан, Байгалийн өнгөт чулуу хууль бусаар


олборлох гзх мэт байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд


нөхөрлөлийн үйл ажиллагаа гэрээг цуцлах болно.


7.4 Бичил уурхайн холбоод төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, Бичил


уурхайн сургалтад тухай бүрд нь хамрагдаж байх.





Гэрээ байгуулсан:


Хэнтий аймгийн Батноров                                                 "Саранхаяа" нөхөрлөлийн ахлагч

Г.ТАЙВАНЖАРГАЛ                                                               Т.ХАТАНБААТАР


Утас: 99014388, 93159333                                                 Утас:99133405, 911334135 

Хаяг: Хэнтий аймаг Батноров сум                                   Хаяг: Хэнтий аймаг Батноров сум Бэрх 7-р 
Дундбүрд баг                                                                     баг 55-р байр,        3:19 тоот