Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 
                             БИЧИЛ УУРХАЙН НӨХӨРЛӨЛТЭЙ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ




2017-08-14.                                            Дугаар-09                                 Дархан





Монгол улсын Газрын тухай хуулийн 16.1.11 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 
308-р тогтоолын 8.1, 8.2 дах заалт, Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны

05-р сарын 10-ны 35 тоот тогтоолын дагуу нэг талаас Булган аймгийн Бүрэгхангай


сллын Засаг дарга Нацаг овогтой Эрхэмбаяр (цаашид “Засаг дарга" гэх), нөгөө

талаас бичил уурхайн “Өзөөд Бумбат“ нэртэй бүртгэгдээгүй нөхөрлөл (цаашид


*Нөхөрлөл” гэх)-ийг төлөөлж нөхөрлөлийн ахлагч Жамбал овогтой Лхагва нар


харилцан тохиролцож энэхүү гэрээ (цаашид "Гэрээ” гэх)-г байгуулав.





Нэг. Ерөнхий зүйл


1.1. Нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Булант”


.-ортэй газарт орших 5,3 гектар /га/ талбайн өөрт ногдох 3,0 гектар /га/ талбайд


гэрээнд заасан хугацаагаар алт олборлох үйл ажиллагаа эрхлэнэ. Солбилцол:

№ Уртраг             Өргөрөг


град мин сек град мин сек


1 104 19 30,92 48 14 40,82


2 104 19 40,7 48 14 40,82


3 104 19 40,7 48 14 32,31


- 4 104 19 30,92 48 14 32,31





1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сумын Засаг дарга,


нөхөрлөлийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.





Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сумын Засаг дарга дараах үүрэг хүлээнэ. Үүнд:


2.1.1. “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3-т заасан


үүрэг хүлээнэ.


2.1.2. Нөхөрлөлд ногдох талбайн хэмжээг тогтоож, талбайн байршлын


зургийг гэрээнд хавсаргах;


2.1.3. Нөхөрлөлийн гишүүдийн амьдрах суурьшлын бүс болон хог хаягдлын


цэгийн байршлыг тогтоож өгөх; 

2.1.4. Олборлолт явуулсан талбайг буцаан хүлээлгэж өгөхийн өмнө хийх 

нөхөн сэргээлтийн зааврыг нөхөрлөлд танилцуулж ойлголцсон байх



2.1.5. Нөхөрлөлд ногдох талбайн хэмжээтэй уялдуулан олборлолт явуулсан


злбайд хийх техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцож, нөхөн

сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх мөнгөний хэмжээ, хугацааг нөхөрлөлтэй

харилцан тохиролцож зохих хөрөнгийг төвлөрүүлэх;


2.1.6. "Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг дагаж мөрдөж


зигаа эсэх, ажлын байрны зааварчлага өгөх үүргээ нөхөрлөлийн ахлагч

биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;


2.1.7. Гишүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургах

арга хэмжээг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах:


2.1.8. Нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу

худалдах үйл ажиллагаанд хяналт тавих, олборлолтын мэдээ хөтлүүлэх;


2.1.9. Нөхөрлөлийн гишүүдэд эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахын ач

холбогдолыг тайлбарлан таниулах ажлыг мэргэжлийн байгууллагын


амжтайгаар зохион байгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах.


2 1.10. Нөхөрлөлөөс талбайг буцааж хүлээлгэж өгөхийн өмнө хийсэн нөхөн


сэргээлтийн ажлыг газар дээр нь байгаль орчны хяналтын байцаагчийн дүгнэлт


гзргуулан, комисс томилж хүлээж авах;


2.1.11. Нөхөрлөлд ашигт малтмал олбррлох талбай дахин олгох асуудлыг

шиийдвэрлэх;


2.1.12. Нөхөрлөлд гэрээгээр олгосон талбай дээр нөхөрлөлийн гишүүн бус


зтгээд ажиллаж буй эсэхэд хяналт тавих;


2.1.13. Нөхөрлөлийн гишүүдэд бичил уурхай эрхлэгчийн хувьд хууль


тогтоомжийн дагуу татвар төлөх үүргийг нь тайлбарлан таниулж, татварын үүрэг


биелүүлэхтэй нь холбогдсон сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;





2.2. Засаг дарга дараах эрхтэй. Үүнд:


2.2.1. “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3-т заасан эрх


здэлнэ:


2.2.2. Нөхөрлөлд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;


2.2.3. Нөхөрлөлийн ахлагчид үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг шалгах;


2.2.4. Гэрээний үүргээ биелүүлээгүй, ашигласан талбайн нөхөн сэргээлт

хийгээгүй нөхөрлөлийн ашигт малтмал олборлох уйл ажиллагааг түр зогсоож

xyгацаатай үүрэг өгч биелэлтийг тооцох, гэрээг цуцлах

2.2.5. Хүн, мал, байгаль орчинд харш үйл ажиллагааг зогсоох



 Гурав. Нөхөрлөлийн эрх, үүрэг


3.1. Нөхөрлөл дараах үүрэгтэй. Үүнд:


3.1.1. Нөхөрлөлийн гишүүдийг тогтоосон бүсэд суурьшуулах;


3.1.2. Нөхөрлөл нь гэрээнд заасан талбайн хил, хязгаарын дотор үйл


гжмллагаа явуулах;


3.1.3. Байгаль орчныг хамгаалах, гол ус, булаг шанд, уст цэгүүдийг


бзхирдуулахгүйгээр зүй зохистой хэрэглэх;


3.1.4. Орчны тохижилт хийх, хог, хаягдлын цэгийг байгуулах, хог хаягдлын


' сэрээ байгуулах;


3.1.5. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг

дагаж мөрдөх, осол аваараас урьдчилан сэргийлэх арга техникт суралцах;

3.1.6. Ашигт малтмалыг баяжуулах, ялгаж ангилах үйл ажиллагааг өөрийн

гэрээ байгуулсан талбайд байрлах тогтоосон зориулалтын цэг талбайд гүйцэтгэх;

3.1.7. Байгаль орчныг нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх

баталгаа болгож сумын Засаг даргын тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн

зардалд шаардагдах төгрөгийг га тутамд 5.000.000 /Таван сая/ тооцож Байгаль


хамгаалах санд төвлөрүүлэх;

3.1.8. Байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн мөнгийг нөхөрлөл нөхөн


сэргээлт хийсний дараа БОХУБ-ын дүгнэлтийг үндэслэн буцааж олгоно.


3.1.9. Талбайг хүлээлгэн өгөхийн өмнө нөхөн сэргээлт хийж сумын байгаль


орчны хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулан, сумын Засаг даргын


томилсбн комисст хүлээлгэн өгөх;


3.1.10. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан

авах эрх бүхий хуулийн этгээдэд худалдана;

3.1.11. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон

байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгаанд


гишүүдийг идэвхитэй оролцуулах;


3.1.12. Холбогдох хууль тогтоомжийн дагуу бичил уурхай эрхлэгч иргэн

ХХОАТ cap бүр 20000 /Хорин мянган/ төгрөг төлөх;

3.1.13. Хууль ёс, нийгмийн хэв журмыг зөрчсөн аливаа үйлдэлтэй хамт


олноороо тэмцдэг байх;

3.1.14. Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис ашиглахгүй

байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч

дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг ашиглахгүй байх;



3.1.15. Нөхөрлөлд гэрээгээр олгосон талбайд зөвхөн нөхөрлөлийн

гишүүнийг ажиллуулах;

3.1.16. Ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд 3500 см3 -ээс дээш


^замжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизмыг ашиглахгүй байх.

3.1.17. Гэрээгээр олгосон талбайг өөр иргэн, ААН-д өгөхгүй байх.


3 2. Нөхөрлөл дараах эрхтэй. Үүнд:


3.2.1. Нөхөрлөлд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл

ажиллагаагаа явуулах;


3.2.2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх болон нийгмийн

асуудлыг шийдвэрлэх, бичил уурхайн бүтэц, зохион байгуулалт, технологи

сайжруулахтай холбогдсон санал, санаачлага гаргах;


3.2.3. Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээлгэн өгсөний дараа дахин ашигт

малтмал олборлох гэрээ байгуулах өргөдөл гаргах;


3.2.4. Нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулахдаа шаардлагатай мэргэжилтэн


-ажиллуулах, зөвлөгөө туслалцаа авах, нөхөн сэргээлтэнд өндөр хүчин чадалтай

техник ашиглах, иргэн, ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулах.





Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1. Гэрээнд оролцогч талууд харилцан 'хүндэтгэх зарчим дээр тулгуурлан

хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу олборлолт явуулж байгаа нөхөрлөлийн буруутай үйл


ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, хүн малд хохирол учирвал нөхөрлөл уг


хохирлыг барагдуулах үүрэг хүлээх ба Засаг дарга тухайн нөхөрлөлөөс уг


хохирлыг барагдуулахыг шаардах үүрэгтэй.



Тав. Маргаан шийдвэрлэх


5.1. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар


шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль,


тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.





Зургаа. Гэрээний үйлчлэх хугацаа 





6.1 Энэхүү гэрээ нь 2017 оны 08 сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 сарын 01-

өдөр хүртэл хугацаанд үйлчилнэ. Талууд гарын усэг зурж баталгаажуулсан

өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно.

6.2 Бичил уурхайн нөхөрлөл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн

тохиолдолд цаашид нэг удаа гэрээг сунгаж ажиллана.


6 3. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт

хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.

6.4. Гэрээний хавсралтууд нь түүний салшгүй хэсэг байна. 
6.5 Гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.



Гэрээ байгуулсан: 
 БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ                                              "ӨЗӨӨД БУМБАТ” НӨХӨРЛӨЛИЙН

ЗАСАГ ДАРГА:                                                                           АХЛАГЧ:  
Н.ЭРХЭМБАЯР/                                                                         /Ж.ЛХАГВА/

Хаяг: Булган аймгийн Бүрэгхангай                                           Хаяг: Булган Бүрэгхангай 1-р баг

cyмын 4-р баг Дархан, ЗДТГ.                                                    Бумбат.


Утас:  91003133, 80093133                                                       Утас; 99988041, 99351806.

e-mail: n.erkhembayar99@gmail.com                                        e-mail: ......................