Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: 
УМАРД ГОВИЙН ГҮВЭЭТ ХАЛХЫН ДУНДАД ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА
/Д.ЖАРГАЛЦЭНГЭЛ/

"ШИВЭЭ-ОВОО" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
/Ц.ЭНХТҮВШИН/

УС АШИГЛАХ ГЭРЭЭ
2017 оны 09 сарын 26-ны өдөр
Чойр хот


Нэг. Ерөнхий зүйл

Усны тухай хуулийн 28.4, 28.6, 28.7, 29.1-д заасны дагуу “Монгол Ус” ТӨХК-ийн

гаргасан 2017 оны 03 дүгээр сарын 14-ны өдрийн №17 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны даргын олгосон 2017 оны 09-р сарын 26-ний өдрийн А-27 дугаартай ус ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалыг үндэслэн:

Ус ашиглуулагчийг төлөөлж Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын

захиргааны Усны үнэ төлбөр хариуцсан мэргэжилтэн Ч.Баттулга, Ус ашиглагчийг төлөөлж Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 3212010001 улсын бүртгэлийн дугаартай, 2004879 регистрийн дугаартай “Шивээ-Овоо” ХК-ийн ерөнхий инженер Г.Гэрэлхүү нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулав.


Хоёр. Гэрээний гол нөхцөл

2.1. Ус ашиглах зориулалт: М\/-000901 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордоос ил аргаар хүрэн нүүрс олборлоход газрын доорхи усыг шавхан зайлуулан биологийн нөхөн сэргээлт, чацарганы мод усалгаа, зам талбайн тоосжилт дарах болон унд ахуйн хэрэгцээнд ашиглана.

2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 3’710’646.3м3/жил

2.2.1 Унд ахуйд: 32’166.3м3/жил

2.2.2. Уурхайгаас шавхан зайлуулахад: 3’678’480м3/жил, Үүнээс:

2.2.2.1. Биологийн нөхөн сэргээлтэнд: 13’000.00 м3/жил

2.2.2.2. Зам талбайн тоосжилт дарахад: 13’000.00 м3/жил,

нийт 26’000.00 м3/ жил усыг эргүүлэн ашиглана.

2.3 .Усны чанар, найрлага: Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын

итгэмжлэгдсэн сорилт шинжилгээний лабораториор шинжлүүлж, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр "Ундны ус, эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт” MNS 900-2005 улсын стандартыг хангаж байна.

2.4. Усны эх үүсвэр:

2.4.1. Байршил: Газрын доорхи ус.

2.4.2. Барилга байгууламж: Унд ахуйн хэрэгцээний усыг ус хангамжийн зориулалтаар 2011 онд гаргасан 1 ш гүний худгаас хангана. 2017 онд ус шавхан зайлуулах газрын доорхи усны түвшин бууруулах 31 ш гүний худаг ажиллана.

2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: Ажилчдын ундны усанд зөөлрүүлэх төхөөрөмж тавьсан. Бүх худаг нь СТВХ-80 маркийн тоолууртай, ЭЦВ6-10-140, ЭЦВ8-25-150, НВ-10, SР46-22, SР30-20, SР48-18 маркийн насосуудаар тоноглосон.



2.5. Хаягдал ус: Унд ахуйн бохир усыг хөрсөнд нэвчүүлэн хаядаг. Уурхайн шавхан зайлуулсан шүүрлийн усыг уурхайгаас баруун тийш төмөр замын цаана 3 км-т Хаялагын нууранд жилийн турш тасралтгүй хаядаг.

2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ: Ашигт малтмалын газрын уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторт Хаялгын нуурын усанд шинжилгээ хийлгэсэн.

Жинлэгдэх бодис, кг:............................................................................................................

Органик бодис, кг:..................................................................................................................

Эрдэс бодис, кг:.....................................................................................................................

Хунд металл, кг:...................................................................................................................

Аюултай бохирдуулах бодис, гр:.......................................................................................

2.7. Бохир ус цэвэрлэх байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Унд ахуйн бохир усыг хөрсөнд нэвчүүлэн зайлуулна. Уурхайн ус шүүрүүлэхийн худгуудаас шавхсан усыг төмөргүйжүүлэх байгууламж буюу усыг цэнгэгжүүлэх төхөөрөмжөөр дамжуулж төмөр болон бусад хүнд металлиас нь ангижруулан төв коллектор шугамаар дамжуулан Хаялагын нууранд цутгадаг.

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:



2.9. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1.1 дэх заалтын дагуу уурхайн ажилчдын унд ахуйн хэрэгцээнд хэрэглэх 32’166.3м3усыг төлбөрөөс чөлөөлнө.

Уурхайгаас шавхан зайлуулах: 3’ 678’480м 3 усыг газрын доорхи усны төлбөрөөр тооцож 612’466’920/Зургаан зуун арван хоёр сая дөрвөн зуун жаран зургаан мянга есөн зуун хорь/ төгрөгийг Говьсүмбэр аймгийн төрийн сан банкны 100220000944 тоот дансанд төвлөрүүлнэ.

Жич: Төлбөрийн 75%-ийг эхний 3 улиралд үлдсэн 25%-г төгрөгийг 12-р сарын 15-ны дотор барагдуулж дуусгана.

Усны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлсөн мэдээ, ус ашиглалтын тайланг 2017 оны 1-р улиралд гаргаж ирүүлнэ.


Гурав. Талуудын эрх үүрэг

3.1. Ус ашиглуулагч нь Усны тухай хуулийн 17.1.7, 17.1.9, 17.1.10 дахь заалтын дагуу эрх эдэлнэ.

3.2. Ус ашиглагч нь дараах үүрэгтэй:

3.2.1.Усны тухай хуулийн 30.1.1 дэх заалтын дагуу ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх.

3.2.2.Усны тухай хуулийн 7.5 дахь заалтын дагуу усны мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон мэдээг сав газрын захиргаанд гаргаж өгнө.

3.2.3.Шавхан зайлуулах шүүрлийн усны шинжилгээг хагас жилд нэг удаа хийлгэж шинжилгээний дүн хариуг сав газрын захиргаанд гаргаж өгнө.

3.2.4.Ажилчдын ундны усны шинжилгээг улиралд нэг удаа хийлгэж шинжилгээний хариуг сав газрын захиргаанд ирүүлнэ.

3.2.5.Ус ашиглалтын байдалтай холбоотой асуудлыг тухай бүрт нь мэдэгдэж,

шаардлагатай тохиолдолд сав газрын захиргааны холбогдох мэргэжилтнийг дуудаж газар дээр нь шийдвэрлэж байх.



3.2.6. Ус ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Усны тухай хуулийн 33.1.14 дэх заалтын дагуу хариуцлага хүлээнэ.

3.2.7. Усыг гэрээнд зааснаас бусад зориулалтаар, буюу хэмжээнээс хэтрүүлэн ашигласнаа нуун дарагдуулсан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, усны төлбөр төлөхөөс зайлсхийсэн бол Усны тухай хуулийн 33.1.13 дахь заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.


Дөрөв. Бусад

4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.

4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор ус ашиглалтын тайлан болон усны нөөц ашигласны төлбөрийн мэдээг хүлээн авч гэрээний биелэлтийг дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.

4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд, нэмэлт өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.

4.5. Гэрээг Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дахь заалтууд болон дор дурьдсан үндэслэлээр хугацаанаас өмнө цуцална.

4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн.

4.5.2. Аль нэг тал нь татан буугдсан бол.

4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



Ус ашиглуулагчийг төлөөлж:

Умард говийн гүвээт-Хархын дундад талын сав газрын захиргааны 
Усны үнэ хариуцсан мэргэжилтэн
/Ч.Баттулга/


Хаяг: Монгол улс, Гобьсүмбэр аймаг,

Сүмбэр сум, 3-р баг, Сүмбэр-Буянт

оффисийн 3 давхарт

Харилцах утас: 7054-3598

Факс: 7054-3599



Ус ашиглагчийг төлөөлж:

“Шивээ-Овоо"ХК-ийн

Ерөнхий инженер 

/Г.Гэрэлхүү/


Хаяг: Говьсүмбэр аймаг

Шивээговь сум, 1 дүгээр баг

Харилцах утас: 99013304

Факс: 70546363