Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                                                                                           Бичил уурхайгаар ашигт малтмал

                                                                                                      олборлох журмын 2 дугаар хавсралт







                           БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ

                                                                             № 1803 
 

“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” -ын 2.4, 3.1.3, 6.1.3- т


заасны дагуу нэг талаас ..Өвөрхангай.. аймаг /хот/ -ийн ..Нарийнтээл.. сум /дүүрэг/ -


ын Засаг дарга ..Б.Сугар.. /цаашид “Засаг дарга” гэх/, нөгөө талаас “..Их баялаг..”


нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл /цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх/


-ийн төлөөлж ..Нөхөрлөлийн ахлагч /албан тушаалтан/ Д.Наранбаатар нар


(цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2018.. оны


..09.. дугаар сарын ..20.. -ны өдөр энэхүү гэрээг (цаашид “гэрээ” гэх) ..Нарийнтээл..


сум /дүүрэг/-д байгуулав. 
 

Нэг. Ерөнхий зүйл


1.5. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Нарийнтээл сүум /дүрэг/ -ийн


..Сэнжит - 2 .. нэртэй газарт орших ..1.. гектар талбайд журмын 6.1.3 -т


заасны дагуу ..1.. жилийн хугацаатайгаар ..Алт.. олборлохтой


холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.  

1.6. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум /дүүрэг/ -ын Засаг


дарга, Бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү


гэрээгээр зохицуулна. 
 

Хоёр. Сум /дүүрэг/ -ын Засаг даргын эрх, үүрэг


2.1. сум /дүүрэг/ -ын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох


журам”-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын


зургийг гэрээнд хавсаргах,


2.1.2. Хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох,


2.1.3. Бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,


баяжуулах талбайг тогтоох,


2.1.4. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачилалын дагуу нөхөн сэргээлтийн


зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих


хөрөнгийг төвлөрүүлэх,


2.1.5. Бичил уурхайн ажилтануудад зориулсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй


ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах,


2.1.6. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах,


2.1.7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт


тавих,


2.1.8. Хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох. 
 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг


3.1 Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. Бичил уурхай эрхлэгч этгзэдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаа явуулах, 

3.1.2. Ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах, 

3.1.3. Суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдльпч цэгийг


байгуулах,




3.1.4. Гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн


гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх,


3.1.5. Байгаль орчныг хамгаалж , гол горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй


байх,


3.1.6. Бичил уурхайн аюулгуй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос


урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,


3.1.7. Хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн


сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг


идэвхитэй оролцуулах,


3.1.8. Ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд


гүйцэтгэх,


3.1.9. Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис,


тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх,


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал


олборлох үйл ажиллагаанд З5ООсмЗ хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр


бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах,


3.1.11. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачилалын дагуу эрх бүхий этгээдийн


тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ..2.500.000.. /..хоёр


сая таван зуун мянган../ төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх,


3.1.12. Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан


талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах,


3.1.13. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачилалын дагуу олборлолт явуулсан


талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст


хүлээлгэж өгөх,


3.1.14. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх


бүхий хуулийн этгээдэд худалдах,


3.1.15. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн


дагуу орлогын албан татвар төлөх,


3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсөний


дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах. 
 

Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин,


бусад этгээдэд хохирол учируулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг


хохирлыг барагдуулах үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд


учируулсан хохирлыг арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг /нийслэл/-ийн


Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана. 
 

Тав. Маргаан шийдвэрлэх


5.5. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан


тохиролцох замаар шийдвэрлэнэ.


5.6. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн


дагуу маргааныг шийдвэрлэнэ. 
 

Зургаа. Гэрээн хүчин төгөлдөр болох


6.1. Энэхүү гэрээ нь 2018.. оны ..09.. сарын ..20.. өдрөөс 2019.. оны ..09.. сарын ..20..


өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.






6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон


нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 

 

Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах


7.5. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны


үндсэн дээр шийдвэрлэнэ


7.6. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх


бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.








Гэрээ байгуулсан:




Өвөрхангай аймаг /хот/-ийн                                                               "Их баялаг” нөхөрлөл,  
Нарийнтээл сум /дүүрэг/-ын Засаг дарга                                          хоршоол төлөөлж

Б.Сугар                                                                                                Д.Наранбаатар