Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

    

                                     БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ

                                        ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ








2019.01.16                         № 15                                                             Дундбүрд 
 

'Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны

дагуу нэг талаас Хзнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Гомбосүрэн овогтой


Тайванжаргал (цаашид "Засаг дарга" гэх),  "Жоншит орд" нөхөрлөл, хоршоо, бүртгэгдсэн


нөхөрлөл (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд" гэх)-ийг төлөөлж тэргүүн (албан


тушаал) Раднаа овогтой Энхбаатар /СФ74112015/ нар (цаашид хамтад нь “Талууд" гэх)


дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2019 оны 01 дугаар сарын 16-ны өдөр сарын


16- ны өдөр энэхүү гэрээг (цаашид “Гэрээ” гэх) Батноров суманд байгуулав.




Нэг. Ерөнхий зүйл


1 1 Бичил уурхай эрхлэгч этгээд нь Батноров сумын Бэрх 7-р багийн нутагт орших

" Ангал" гэх газар 0.7 гектар талбайд журмын 6 1 3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар


жонш олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.





1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга,


бичил уурхай эрхлэгч этгээдийн хоооонд үүсэх хаоилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.




№             Өргөдөл                                   Уртраг


1               111 9 57,1                                 47’46 12.6


2               111 9 49.9                                 47'46 14.8


3               111 9 50.6                                 47'46 15.8


4               111 9 55.6                                 47' 46 14.5 

5                11 9 56.3                                  47' 46 14.5 
6                111 9 58 2                                47' 46 13 9




Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг





2.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-


ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.





2.1 1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын


зургийг гэрээнд хавсаргах
2.1.2. Хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох.


2.1.3. Бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,

баяжуулах талбайг тогтоох;

2.1.4. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг


тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг


төвлөрүүлэх;



2.1.5. Бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан" гэх) зориулсан хөдөлмөр


хамгаалал, аюулгуй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар


зохион байгуулах;

2.1.6. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах;


2.1.7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд


хяналт тавих;


2.1.8 Хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох. 
 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг


3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ


3.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;


3.1.2. Ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах:


3.1.3. Суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг


байгуулах;


3.1.4 Гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн


гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх;


3.1.5 Байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй


байх; 

3.1.6. Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос


урьдчилан сэргийлэх арга хэмжзэ авах;


3.1 7. Хууль торгоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн


сэргээлтийн чиглэдээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг


идэвхтэй оролцуулах

3.1.8. Ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд


гүйцэтгэх;


3.1.9. Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис,


тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;


3.1 10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал


олборлох үйл ажиллагаанд 3500 смЗ хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр


бүхий 2-оос илүүгүй механиэмыг ашиглах;



3.1.11. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бухий этгээдийн


тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах


/ 1200000 / нэг сая хоёр зуун мянган төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд


төвлөрүүлэх;


3.1.12 Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан


талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;


3.1.13. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан


талбайдаа нөхөн сэргээлт хийж сум. дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж


өгөх;


3.1 14. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх


бүхий хуулийн этгээдэд худалдах;


3.1.15. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн


дагуу орлогын албан татвар төлөх,


3.1.16. Гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хууриайшилттай үед авч


байх, ойр орчимд гал түймэр гарсан тохиолдолд шуурхай очиж унтраах ажилд оролцох


3.1.17. Cap бүр тайлангаа маягтын дагуу бөглөж Байгаль орчны хяналтын улсын


байцаагчид хүргүүлнэ. Тайлан ирүүлээгүй тохиолдолд нөхөрлөлийг тухайн сард


ажиллаагүйд тооцно.


3.1.18 Хог хаягдлын тухай xvyлийн дагуу хог хаягдлын хураамж төлөх

 3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа


ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах  
3.3 Бичил уурхай эрхлэгч нь сум орон нутгийн аливаа тулгамдсан ажил асуудлыг дэмжин


ажиллана.


Дөрөв. Харилцан хүлээх үүрэг  

4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дэзр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин,


бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг


барагдуулах үүрэгтэй. Сум дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг


арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймгийн Засаг даргад


дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.




 Тав. Маргаан шийдвэрлэх


5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан


тохиролцох замаар шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу


маргааныг шийдвэрлэнэ.


Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох


6.1 Энэхүү гэрээ нь 2019 оны 01 сарын 16 өдрөөс 2020 оны 01 сарын 16-ны өдөр


хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон


нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.





Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

7.1. Гэрээнд нэмэлт. өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн


дээр шийдвэрлэнэ. 
7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх


бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.

7.3 Цаашид нөхөрлөлийн ахлагч хууль бус Ан, Байгалийн өнгөт чулуу хууль бусаар


олборлох гэх мэт байгаль орчны эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд


нөхөрлөлийн үйл ажиллагаа гэрээг цуцлах болно.  
7.4 Бичил уурхайн холбоод төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, бичил


уурхайн сургалтад тухай бүрд нь хамрагдаж байх




                                               Гэрээ байгуулсан:

Хэнтий аймаг Батноров сумын                                           “Жоншит орд" нөхөрлөлийн ахлагч

 Засаг дарга Г.Тайванжаргал                                               Р.Энхбаатар  


Утас: 99014308, 93159333                                                   Хаяг: Батноров сум Бэрх 7-р баг 59-р


Хаяг: Хэнтий аймаг Батноров сум байр,                            3:19 тоот  
Дундбүрд баг