Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 
                                                 БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ

                                                          ОЛБОРЛОХ ГЭРЭЭ








‘’Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг

талаас Хэнтий аймаг (хот)-ийн Хэрлэн сум (дүүрэг)-ын Засаг дарга Ц.Идэрбат

(цаашид "Засаг дарга" гэх), нөгөө талаас нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй


нөхөрлөл (цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж, ахлагч (албан


тушаал) Н.Билгүүн нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараах нөхцөлөөр харилцан


тохиролцож 20 . . . оны . . . дугаар сарын . . . -ны өдөр энэхүү гэрээг (цаашид "Гэрээ" гэх) Хэрлэн  

сум (дүүрэг)-д байгуулав. 
 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Хэрлэн сум (дүүрэг)-ийн Дөл- 1  нэртэй


газарт орших 1.5 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар Жонш 
 (ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ. 

1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил


уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна. 
 

Хоёр. Сум (дүүрэг)-ын Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тоггоож, байршлын зургийг


гэрээнд хавсаргах

2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт алтмалыг ангилан ялгах,


баяжуулах талбайг тогтоох;


2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг

тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг


төвлөрүүлэх;


2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал,


аюулгүй ажиллагаалы сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах;


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах;


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.


2.1.9. нийгмийн хариуцлагын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээний дагуу


үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. 
 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг


3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл

ажиллагаагаа явуулах

3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;



3.1.3. суурьшлын талбайг  тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн ног хаягдлын цэгийг


байгуулах  

3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүргэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх;

3.1.5 байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирлуулахгүй байх  

3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан

сэргийлэх арга хэмжээ авах;


3.1.7. хуулъ тогтоомж. хөдөлмор хамгаалал,  аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн  

чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах 
3.1.8 X. ашигт малтмалын ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх 

3.1.9. үйл ажиллагаандаа химийн xopтой болон aюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай

зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх  

3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан 

хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох


үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос

илүүгүй механизмыг ашиглах;


3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон


байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах  300 000 /гурван зуун мянга/
төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх 

3.1.12.  нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн

нөхөн сэргээлтэд зарцуулах

3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагyy oлборлолт явуулсан талбайдаа

нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх  

3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий


хуулийн  этгээдэд худалдах

3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу

орлогын албан татвар төлөх  
3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.





Дөрөв. Xapилцан хүлээх үүрэг
4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малгтмал олборлох явцад байгаль орчин,  бусад

этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг  хохирлыг барагдуулах


үүрэгтэй. Сумын  Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг арилгахыг бичил


уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж,  аймаг (нийслэл)-ий Засаг даргад дараа оны I дүгээр сард багтаан тайлагнана.




Тав. Маргаан шийдвэрлэх  

5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ. 

5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуур маргааныг шийдвэрлэнэ. 
 

Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох 
6.1 Энэхүү гэрээ нь 2018 оны 11 сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 сарын 30 өдөр хүртэл 

хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.



'6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт 

хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.




Долоо. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах


7.1. Гэрээнд нэмэлт, оөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр


шийдвэрлэнэ.


7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


гэрээний салшгүй хэсэг болно.







Гэрээ байгуулсан:

Хэнтий аймаг (хот)-ийн Хэрлэн  сумын                                    "Дөл хайрханы хишиг"  нөхөрлөлийг 
(дүүрэг)-ын Засаг дарга  Ц.Идэрбат                                         төлөөлж Н.Билгүүн