Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                                                       Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох журмын

                                                                                                                                  2 дугаар хавсралт







                                       БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ 
                                                               ТУХАЙ ГЭРЭЭ /№5/




"Бичил уурхайгаар ашигт малтМал олборлох журам"-ын 2 4, 3.1.3,6.1.3-т заасны дагуу нэг


талаас Сэлэнгэ аймаг (хот)-ийн Баянгол сум (дүүрэг)-ын Засаг дарга С.Ариунбат


(цаашид "Зacar дарга” гэх), нөгөө талаас "Баян хөгжил хараа" нехөрлөл, хоршоо, 

бүртгэгдээгүй нөхөрлөл (цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд" гэх)-ийг төлөөлж, захирал  

(албан тушаал) С.Түвшинжаргал нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараах нөхцөлөөр 

харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  энэхүү гэрээг (цаашид

Гэрээ" гэх) Баянгол сум (дүүрэг)-д байгуулав.

Нэг. Еронхий зүйл 

1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Баянгол сум (дүүрэг)-ийн Баян багийн нутаг


дэвсгэрт орших Урт булаг нэртэй газрын 4,62 гектар талбайд журмын 6.1 3-т заасны дагуу  1 жилийн хугацаагаар үүсмэл алт (ашигт малтмалын терөл) олборлохтой


холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга,


бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна. 
 

                                    Xoёp. Cyмын Засаг
даргын эрх, үүрэг 





2.1. Cyм (дүүрэг)-ийн 3acaг дapгa нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох
журам"-ын 



6 дyгaap  зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 



            2.1.1. Бичил уурхай эрхлэгч
этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг гэрээнд хавсаргах;

           2.1.2. Xoг хаягдлын цэгийн байршлыг
тогтоох;

           2.1.3. Бичил уурхай эрхлэгч этгээдийн
олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах талбайг тогтоох;

          2.1.4. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн
аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч
этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг төвлөрүүлэх;

          2.1.5  Бичил уурхайн ажилтнуудад (
цаашид "ажилтан" гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны
сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах;



          2.1.6. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг
бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;

           2.1.7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөний гүйцэтгэлд
хяналт тавих;



           2.1.8. Хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг
зогсоох 





                   
 Гypaв. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх үүрэг 





3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 



3.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох
үйл ажиллагаа явуулах;

 3.1.2. Ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;



3.1.3. Суурьшлын талбайг тохижуулж, ахуйг болон үйлдвэрлэлийн хог хаягдлын цэг
байгуулах;



 3.1.4. Гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоог, бүртгэгдээгүй
нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх;



3.1.5. Байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг, шанд, уст цэгийг
бохирдуулахгүй байх;



3.1.6. Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос
урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;



3.1.7. Xyyль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн
сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг
идэвхтэй оролцуулах;



3.1.8. Ашигт малтмалын ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон
талбайд гүйцэтгэх;
3.1.9. Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх,
тусшай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх
бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;



3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан мөн хуулийн 36.4-т заасан
хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал
олборлох үйл ажиллагаанд 3500 смЗ хүртэлх багтаамжтай дотоод шаталтат
хөдөлгүүр бүхий 2-ooc илүүгүй механизмыг ашиглах; 
3.1.11. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн
тогтоосон  байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах  ............................. төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;



3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн
хөрөнгийг олборлолт явуулсан 
талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;



3.1.13. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан
талбайдаа нөхөн сэргээлт хийж, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст
хүлээлгэж өгөх;
3.1.14. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах
эрх бүхий хуулийн этгээдэд худалдах;

3.1.14. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий хуулийн этгээдэд худалдах;




3.1.15. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль
тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх;



3.1.16.  Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн
өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.








                     
                    Дөрөв.
Харилцан хүлээх үүрэг 





4 .1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтран
ажиллана. 





4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль
орчин, 



бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг
хохирлыг 



барагдуулах үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга  байгаль орчинд учруулсан
хохирлыг арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана. 





4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймгийн Засаг
даргад



 дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана. 



 


  Taв. Mapraaн шийдвэрлэх 





5.1. Taлууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан
тохиролцох замаар шийдвэрлэнэ.



 5.2. Taлууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу маргааныг шийдвэрлэнэ.




                     
                   3ypraa.
Гэрээний хүчин төгөлдөр болох 





6.1. Энэхүү гэрээ нь 2018 оны 06 capын 15-ны өдрөөс 2019 оны 05 сарын01-ны
өдөр 

xүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. 
6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж,
орон нутагт хүлээлгэн өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно. 



6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр  нэгийг
хадгална. 





                     
                   
 Долоо. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах





7.1. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны
үндсэн дээр шийдвэрлэнэ. 



7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх
бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно. 




                     
                     
    Гэрээ байгуулсан:


Сэлэнгэ аймгийн   Баянгол сумын                                                             "Баян хөгжил хараа" нөхөрлөл

Засаг дарга С.Ариунбат                                                                               С.Түвшинжаргал