Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                                                           Бичил уурхайгаар ашип малтмал олборлох журмын

                                                                                                                                     2 дугаар хавсралт 






                                                    БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ 
                                                                 ТУХАЙ ГЭРЭЭ /№3/


"Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4,3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг


талаас Сэлэнгэ аймаг (хот)-ийн Баянгол сум, (дүүрэг)-ын Засаг дарга С. Ариунбат  

(цаашид Сэлэнгэ Засаг дарга") гэх, нөгөө талаас "Баян намсрайхан'' нөхөрлөл, хоршоо,


бүртгэгдээгүй нөхөрлөл (цаашид ’’Бичил уурхай эрхлэгч этгээд" гэх)-ийг төлөөлж ахлагч


(албан тушаал) Ц. Жамъянмядаг нар (цаашид хамтад нь "Талууд” гэх) дараах нөхцөлөөр 

харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 22 -ны өдөр энэнхүү гэрээг (цаашид

Гэрээ” гэх) Баянгол сум (дүүрэг)-т байгуулав. 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Баянгол сум (дүүрэг)-ийн Хар морьтын адаг,         

Буянтын ам нэртэй газарт орших 4.98 гектар талбайд журмын 6.1 3-г заасны дагуу 6 

сарын хугацаагаар үүсмэл алт (ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл


ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүурэг)-ын Засаг дарга,


бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна. 


Хоёр. Сум (дүүрэг)-ын Засаг даргын эрх, үүрэг

2.1, Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь "Бнчил уурхайгаар ашип малтмал олборлох


журах"-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, уүргийг хэрэгжүүлнэ: 
 

2.11. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын 

зургийг гэрээнд хавсаргах;


2.1.2 хог хаягдлын цэгийн байршлыг гогтоох;


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан


ялгах, баяжуулах талбайг тогтоох;


2.1 4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн


зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих


хөрөнгийг төвлөрүүлэх.


2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан" гэх) зориулсан хөдөлмөр  

хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын


тусламжтайгаар зохион байгуулах;


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ 6иелүүлэхийг  бичил уурхай эрхлэгч


этгээдээс шаардах,


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гуйцэтгэлд


хяналт тавих;


2.1.8. хурээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг


зогсоох 
 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг 

3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:



3.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигг малгмал олборлох


үйл ажиллагаа явуулах,


3.1.2. Ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;


3.1.3. Суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдюрийн хог, хаягдлын


цэгийг байгуулах;


3.1.4. Гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн  

гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх.


3.1 5. Байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг


бохирдуулахгүй байх;


3 1.6. Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос


урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;


3.1.7. Хууль тоггоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн  

сэргээлтийн чиглэлэзр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил


уурхайчдыг идэвхтэй оролцуулах;


3.1.8, Ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон  

талбайд гүйцэтгэх,


3.1 9 Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хлрэглэхгүй байх,


тусгай ззөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч


дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т


заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд


нь ашигг малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх багтаамжтай


дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах; 

3.1.11. Бичил vypxайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн


тогтоосон байгаль орчны нөхөн сэргэлтийн зардалд шаардагдах ...........


................ / төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;


3.1.12. Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт


явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;


3.1.13. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан


талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийи Засаг даргын томилсон


комисст хүлээлгэж өгөх,


3 1.14 Олборлосон ашигг малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх  

бүхий хуулийн этгээдэд худалдах;


3.1 15. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн


дагуу орлогын албан татвар төлөх; 

3.1.16. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгний 
дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах. 
 

Дөрөв. Харилцан хүлээх үүрэг  

4.1 Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2 Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин,


бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг


барагдуулах үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг


арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3 Талууд энэхүу гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)>ийн Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.



 

Тав. Маргаан шийдвэрлэх 


5.1 Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан 
тохиролцох замаар шийдвэрлэнэ.

5.2 Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн

дагуу маргааныг шийдвэрлэнэ.




Зypгaa. Гэрээний хүчин төгөлдөр болох  

6.1 Энэхүү гэрээ нв 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 11  дүгээр  

сарын 21-ний өдөр хүртэл хугафаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон


нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно. 

6 3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.








Долоо. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах


7.1 Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан гохиролцсоны үндсэн


дээр шийдвэрлэнэ.

7.2 Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт түүний нэгэн адил хүчинтэй байх

бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно. 

                                                      Гэрээ байгуулсан: 

Сэлэнгэ аймгийн                                                                                  "Баян намсрайхан" нөхөрлөл
Баянгол сумын Засаг дарга С.Ариунбат                                             ахлагч П. Жамъянмядаг