Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                            Бичил уурхайгаар ашигт малтмал

                                              олборлох тухай гэрээ


                                                                                                                                         Дуурлиг

2019 оны 02 дугаар сарын 19 -ны өдөр





Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.4, 3.1.3, 6.1.3-т заалтын дагуу нэг


талаас Хэнтий Аймаг/хот/-ын Баян-Адарга сум/Дүүрэг/-ийн Засаг дарга Оpocoo овогтой


Лхагвадорж /цаашид "Засаг дарга” гэх/ нөгөө талаас бичил уурхайн Ашид дэлгэрэх эрдэнэс

нэртэй нөхөрлөл /цаашид “Нөхөрлөл” гэхАийг төлөөлж нөхөрлөлийн /ахлагч

Бадамцэвэл овогтой Нарандолгор нар /цаашид хамтаднь Талууд гэх/ дараах


нөхцлөөр харилцан тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 19- ны өдөр энэхүү гэрээ


/цаашид Гэрээ” гэх/-ийг Баян-Адарга /сум/дүүрэг/-д байгуулав. 
 

                                                       Нэг Ерөнхий зүйл


1.1Бичил уурхай эрхлэгч этгээд нь Баян-Адарга сум/дүүрэг/-ийн Хөлийн холбоо нэртэй


газарт орших 0.8 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар


жонш /ашигт малтмалыг төрөл/ олборлох үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум/дүүрэг/-ийн Засаг дарга,


бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна 
 

                                       Хоёр. Сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг


2.1 Сум дүүргийн Засаг дарга нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ. Үүнд:


2.1.1 "Бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож байршлын зургийг


гэрээнд хавсаргах


2.1.2 хог хаягдлын цэгийн байршлыг тогтоож өгөх


2.1.3 Бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилах, ялгах цэг


талбайн байршлыг тогтоож өгөх


2.1.4 Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг


тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг


төвлөрүүлэх


2.1.5 Бичил уурхайн ажилтнуудад /цаашид ажилтан гэх/ зориулсан хөдөлмөрийн аюулгүй


ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах


2.1.6 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргэз биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах


2.1.7 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт


тавих


2.1.8 Хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох 
 

                                 Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг


3.1 Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх үүргийг хэрэгжүүлнэ.


3.1.1 Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагааг явуулах


3.1.2 Нөхөрлөлийн гишүүдийг тогтоосон бүсэд суурьшуулах


3.1.3 суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын цэгийг


байгуулах



 I

3.1.4 Гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн 

бус этгээдийг ажиллуулахгүй байх


3.1.5 байгаль орчныг хамгаалж гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх


3.1.6 бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос


урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах


3.1.7 хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн


сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг


идэвхитэй оролцуулах


3.1.8 Ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд


гүйцэтгэх


3.1.9 үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис,


тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх


3.1.10 Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал


олборлох үйл ажиллагаанд З5ООсмЗ хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр


бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах


3.1.11 бичил уурхайн нөхөр сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон


байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах 500 000 төгрөгийг


/100181155408/ тоот дансанд төвлөрүүлэх


3.1.12 Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан


талбайд нөхөн сэргээлтэд зарцуулах


3.1.13 бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан


талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэн


өгөх


3.1.14 олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий


хуулийн этгээдэд худалдах


3.1.15 ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу


орлогын албан татвар төлөх


3.1.16 Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргэзлт хийж талбайг хүлээлгэн өгсөний дараа


ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах


3.1.17 Бичил уурхай эрхлэгч этгээд нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээ байгуулж


хамтран ажиллах


3.1.18 Гадаадын иргэн харъяатыг хууль бусаар ажиллуулахгүй байх, ажиллуулсан


тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага хүлээх 
 

                                           Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1 Гэрээнд оролцогч талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч


ажиллана


4.2 Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал одборлох байгаль орчин, бусад


этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг


барагдуулах үүрэгтэй. Сум дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг


арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3 Журам, гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тохиолдолд бичил уурхай


эрхлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, хууль тогтоомжид заагдсан хариуцлага хүлээлгэнэ.




4.4 Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж аймаг /нийслэлАийн


Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтааж тайлагнана. 

                                            Тав. Маргаан шийдвэрлэх

5.1 Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох


замаар шийдвэрлэнэ.


5.2 Талууд харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль


тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ. 
 

                              Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох хугацаа


6.1 Энэхүү гэрээ нь 2019 оны 02 сарын 19 өдрөөс 2О20 оны 02 сарын 19 ..өдөр


хүртэл хугацаанд үйлчилнэ.


6.2 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон


нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6 3 Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.




                                 Долоо. Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт


7.1 Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцсоны үндсэн

дээр шийдвэрлэнэ.


7.2 Нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн жилийн нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд


тусгагдсан хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлж хамтран


ажиллах


7.3 Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


гэрээний салшгүй хэсэг болно.




                                               Гэрээ байгуулсан:
Хэнтий аймгийн Баян-Адарга  сумын Засаг дарга                            О.Лхагвадорж


Нөхөрлөлийн ахлагч Нарандолгор