Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙР
НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ 
  

2017 оны 10 дугаар сарын 25            01         Дорнод амйгийн Цагаан-Овоо сум


Энэхүү гэрээг нэг талаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг
дарга Т.Баярмагнай (цаашид “Нутгийн захиргаа" гэх) болон нөгөө талаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Алтан Цагаан-Овоо нэртэй газарт орших алтны уурхайн 5492.62 га талбай бүхий MV017111 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Степ Гоулд" ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Т.Батаа (цаашид “Тусгай зөвшөөрөл
эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараах нөхцөлөөр
харилцан тохиролцож байгуулав. 



  

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1 Энэхүү Гэрээгээр Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 179 дугаар тогтоолоор батлагдсан загвар гэрээний хүрээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай
холбогдсон харилцааг зохицуулна. 

1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цагаан-Овоо суманд байрлах уурхайг ашиглалтанд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжиж хамтран ажиллах сайн дурын үндсэн дээр
дэмжлэг үзүүлнэ. 

1.3. Талууд гэрээний хэрэгжилтийг хангахдаа хууль дээдлэх, эрх тэгш байх, харилцан ашигтай байх, Гэрээтэй холбогдсон асуудлаар ил тод, нээлттэй, шударга харилцах, аливаа асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх зарчмыг баримтална.
 


Хоёр. Нутгийн захиргааны эрх, үүрэг 

2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах зрх, үүргийг хэрэгжүүлнэ: 
         

2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хууль зөрчнөсөөс бусад тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр  хангах; 

2.1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хяналт тавих

2.1.3. Цагаан-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан орон нутаг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөний дагуу шаардлагатай гэж үзсэн төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санал тавих 

2.1.4. Гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг дэмжих, хамтарч ажиллах, орон нутгаас хамааралтай бэлтгэл ажлыг хангах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих

2.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах, холбогдох мэдээллээр хангах


2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль 

тогтоомжид нийцүүлэн шийдвзрлэж, зохих хариуг өгөх. 

2.1.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах

2.1.8 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах



  

Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг 

3.1. Энэхүү гэрээний хүрээнд Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ: 

3.1.1. Уурхайн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Нутгийн захиргаанд мэдэгдэж шийдвэрлүүлэх



3 1.2. Уурхайн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллуулж явуулах


3.1.3. Уурхайн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн гүйцэтгэлийг орон нутгийн иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх, сурталчлах

3.1.4. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах тусгай тоног төхөөрөмж, тэсэлгээний материал, химийн бодис ашиглахдаа асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр ашиглах, эсхүл ийм тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдээс худалдан авч ашиглах

3.1.5. Гэрэгээний хэрэгжилтийг ханган ажиллах ба Хамтын ажиллагааны хороо болон нутгийн захиргаанд тайлагнах

3.1.6. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч, сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд нэн тэргүүн ээлжинд санал болгох

3.1.7 Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил, туслалцаа, мэдээ мэдээллийг Нутгийн захиргаанаас шаардах



  

Дөрөв. Хамтран ажиллах үндсэн чиглэл

4.1. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:
4.1.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт, усны зохистой хэрэглээ, газрын ашиглалт, уурхайн талбайн тоосжилтыг бууруулах, орчны бохирдлоос сэргийлэх чиглэлээр холбогдох хуулийн хэрэгжилтийг хангах болон санал, санаачилгатай ажиллах. Үүнд: 
- Хэрэглээний усыг хэмнэх
- Булаг, шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах
- Хур бороо, цас мөсний усыг хуримтлуулах замаар зэрлэг ан амьтад болон малын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх
4.1.2 Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах

4.1.3 Орон нутгийн ёс заншлыг хүндэтгэх, түүх, соёлын дурсгалт газрыг хадгалж хамгаалах
4.1.4 Гамшгаас сэргийлэх, галын аюул болон онцгой байдлын үед нутгийн захиргааны чиглэл өгсний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь галын машин, эмнэлэгийн яаралтай тусламж зэрэг боломжтой техник, хэрэгсэл, ажиллах хүчнийг дайчлан хамтран ажиллах

4.2 Уурхай ашиглах чиглэлээр:
4.2.1 Уурхай ашиглах дэд бүтцийг орон нутгийн дэд бүтцийг хөгжилтэй уялдуулах асуудлаар харилцан зөвшилцөж, хэрэгжүүлэх ажлыг тухай бүр хэлэлцэн тохирч, тухайлан гэрээ байгуулж ажиллана
4.2.2 Уурхайн ашиглалттай холбогдсон дэд бүтцийн үйл ажиллагааны цар хүрээ, эрчмийг өөрчлөх, түр болон урт хугацаанд зогсоох, түдгэлзүүлэх, сэргээх зэрэг дэд бүтцийн үйлдвэрлэл үйлчилгээнд өөрчлөлт оруулах аливаа асуудлаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бие даан шийдвэр гаргах эрхийг хязгаарлахгүй
4.2.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн ашиглалтын аюултай бүсийг тогтоох хамгаалалтад авч, тусгаарлах ба тэмдэг тэмдэглэгээ байршуулах арга хэмжээг авна
4.2.4 Уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана

4.3 Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр: 
4.3.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн нийт ажиллагсдын 20-иос доошгүй хувийг орон нутгийн харьяат иргэдийг ажиллуулах
4.3.2 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутгийн хөдөлмөрийн байгуулагатай хамтарч ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавигдах шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах

4.4 Орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр: 
4.4.1 Орон нутгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нутгийн захиргааны саналыг судлан дараах чиглэлүүдэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар хамтран ажиллаж орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.
1) Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр;
Ажилагсдын 20-иос доошгүй хувийг орон нутгийн харьяат иргэдээс бүрдүүлэх
2) Хөгжлийг дэмжих чиглэлээр: 
Сум орон нутгийн хөгжлийн санд улирал тутам 40 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх
3) Боловсролыг дэмжих чиглэлээр
Сургалтын жил бүр 100 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр санхүүжүүлэх

4) Мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр: 

Мэргэжлийн гэрчилгээ эзэмших, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр орон нутгийн харьят иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулах

5) Орон нутгийн худалдан авалт, жижиг дунд үйлдвэрлэлиййг дэмжих чиглэлээр: 

Мах, сүү сүүн бүтээгдэхүүн болон бусад хоол хүнсний хэрэгцээг сум орон нутгаас хангах

4.4.2 Тухайн жилд авч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн нэр төрөл, хугацаа, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн нөхцөлийг харгалзан Нутгийн захиргаатай тусгайлан гэрээ байгуулж ажиллаж болно. 

Тав. Хамтын ажиллагааны хороо

5.1 Талуудын Гэрээ байгуулах үйл явц болон Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "Хороо" гэх)-г Нутгийн захиргаа, Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллана. 

5.2 Хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орон иргэдийн төлөөллийг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг Нутгийн захиргаа томилж, чөлөөлнө.

5.3 Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

5.4 Хорооны нэг гишүүн саналын нэг эрхтэй байх бөгөөд Хороо нь шийдвэрээ нийт 5 саналын дийлэнх олонх саналаар буюу Хорооны 3 гишүүний дэмжсэн саналаар батлагдана

5.5 Хорооны үйл ажиллагааны хэлбэр нь хурал байх бөгөөд хурлн дэгийг Хорооны анхны хурлаар батлан энэхүү Гэрээнд хавсаргана

Зургаа. Гэрээний хэрэгжилт 
6.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд Гэрээ
байгуулсан талаар мэдээлэх



6.2. Талууд Гэрээний биелэлтийг жил бүр
дүгнэж, тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ. 

5.3 Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 3 дугаар сарын
15-ны өдрийн дотор аймгийн Засаг дарга болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. 



Долоо. Гэрээний хариуцлага

6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль
тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь Тусгай зөвшөөрөл 
 

эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй. 

7.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч Гэрээ байгуулса эсэх талаарх мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газарт тогтоосон хугацаанд хүргүүлнэ. 

Найм. Маргаан шийдвэрлэх

8.1 Талууд Гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно. 

Ес. Гэрээ хүчин төгөлдөр болох 
9.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд Гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. 

9.2 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Гэрээнд бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно. 
9.3. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. 
9.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөл дуусгавар болсон эсхүл цуцлагдсан тохиолдолд энэхүү Гэрээг хугацаанаас өмнө цуцалсанд тооцно. 

8.4. Энэхүү Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэж Талууд тус бүр нэг хувийг хадгална. 



  

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 



НУТГИЙН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ:

/Гарын үсэг, тамга/

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

/Гарын үсэг, тамга/