Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ,
ҮЙЛДВЭР  БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР
НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 



  

Энэхүү гэрээг нэг талаас Дорнод аймаг, Булган сумын Засаг
дарга Доржийн Базаргүр (цаашид “Засаг дарга" гэх), нөгөө талаас ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Дорнын хүдэр" ХХК (цаашид “Тусгай зөвшөөрөл
эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараах нөхцөлөөр
харилцан тохиролцож 2017 оны 09 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймаг Булган суманд байгуулав. 



  

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1 Энэхүү гэрээ нь Дорнод аймаг Булган сумын 3-р багийн нутагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн
дагуу олгосон MV-16962 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Дорнын хүдэр" ХХК нь байгаль орчныг хамгаалах, уурхай
ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр
нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай
холбогдсон харилцааг зохицуулна. 

1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай орших аймаг, сум-ын байгаль орчныг хамгаалах,
уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын
байр нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр
дэмжлэг үзүүлнэ. 



  

Хоёр. Засаг даргын эрх, үүрэг 

2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах зрх, үүргийг хэрэгжүүлнэ: 
         

2.1.1. хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх,
хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай
зөвшөөрөл эзэмшигчийг хангах; 

2.1.2. гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа
төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл
өгч, саналыг нь авах; 
2.1.3 энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломж, төсөл арга хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх
2.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа,
ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил
тод, нээлттэй хэлбэрээр 


зохион байгуулах;  

2.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль
орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих; 

2.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль 

тогтоомжид нийцүүлэн шийдвзрлэж, зохих хариуг өгөх. 


Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг 

3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг
хэрэгжүүлнэ: 

3.1.1. үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,
хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг
зохих журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж
шийдвэрлүүлэх; 



3 1.2. орон нутгийн иргэдийн
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг сургалтад хамруулах талаар орон нутгийн
хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд
тавигдах шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах;


3.1.3. хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд
шаардлагатай ажлын байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн
иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах; 


3.1.4. нийт ажлын байрны 50%-с доошгүй хувьд
тухайн орон нутгийн иргэдийг зохих түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр
ажиллуулах; 


3.1.5. өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт
хугацаагаар авч ажиллуулах тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг
Засаг даргын Тамгын rазарт бүртгүүлэх;


3.1.6. хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ
болон үйл ажиллагааныхаа талаар тухайн аймаг, (сум)-ийн иргэдэд тогтмол
буюу cap бүр мэдээлэл өгч байх; 


3.1.7. бараа, ажил, үйлчилгээ худалдан авах,
ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн,
хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох;


3.1.8 байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагын 


баталсан байгаль орчныг хамгаалах ажлын
төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах;


3.1.9. гамшгийн үед сайн дурын үндсэн дээр
тухайн орон нутагт техник, тоног техөерөмж, ажиллах хүчний болон бусад
материаллаг туслалцаа үзүүлэх. 

3.1.10 орон нутгийн сумын харяатай иргэд, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 4-өөс дээш насны хүүхэдтэй ам бүлд орон нутгийн явуулж буй бодлогод зохицуулалт дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Дөрөв. Хамтын ажиллагааны хороо 

4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид
"хороо" гэх)-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч
болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна. 

4.2 Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш 

хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн
Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж,
чөлөөлнө. 

4.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гзрээний хэрэгжилтэд хяналт тавьж
ажиллана. 



  

Тав. Гэрээний хэрэгжилт 

5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ
байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг
талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг
ажлын 5 хоногийн дотор аймаг (сум)-ийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод
байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.



5.2. Талууд гэрээний биелэлтийг жил бүр
дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ний дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ. 

5.3 Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын
15-ны өдрийн дотор дээд шатны Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.



Зургаа. Гэрээний хариуцлага

6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль
тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл
эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл
болохгүй. 

6.2. Тусгай эөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг
геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон
хугацаанд хүргүүлнэ. 



  

Долоо. Mapгаан шийдвэрлэх



7.1. Талууд гэрээний
хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр 


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч
чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно. 
  


Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох 

8.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш гэрээ хүчин төгөлдөр
үйлчилнэ. 

8.2. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар 

болгож болно. 

8.3. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж
болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөл нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх
бөгөөд түүний салшгүй хэсэг болно. 

8.4. Гэрээг монгол хэл дэзр 3 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний хувийг
англи хэл дээр үйлдэж болно. 



  

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 



НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ

ДОРНОД АЙМАГ, БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГА

ДОРЖИЙН БАЗАРГҮР



(эцэг, эхийн нэр, нэр, гарын үсэг, тэмдэг)




АШИГТ МАЛТМАЛЫН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ



"ДОРНЫН ХҮДЭР" ХХК-НЫ ЗАХИРАЛ

ГОМБЫН ЭНХБААТАР



(эцэг, эхийн нэр, нэр, гарын үсэг, тэмдэг)