Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР, ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР, ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ ХХК ХООРОНД НИЙГМИЙН

ХАРУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХАРИЛЦАН ТОХИРОЛЦСОН

УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр



Хэрлэн сум



1. Петрочайна Дачин Тамсаг ХХК нь Тамсаг XXI, Тосон-Уул XIX талбай тус

бүрээс 200.000 /хоёр зуун мянга/ америк доллар буюу хоёр талбайгаас 400.000

/дөрвөн зуун мянга/ америк долларыг 2019 оноос эхлэн 5 жилийн хугацаанд

жил бүр Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлнэ.

2. Аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн

мөнгөн дэмжлэгийн 30 хувийг газрын тосны олборлолтын үйл ажиллагаа

явагдаж буй тухайн сумын орон нутгийн хөгжлийн санд шилжүүлнэ.

3. Петрочайна Дачин Тамсаг ХХК



тус тэмдэглэлийн 1-т заасан мөнгөн



дэмжлэгийг Аймгийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн албан бичиг

болон нэхэмжлэхэд үндэслэн тухайн оны 2 дугаар улиралд багтаан аймгийн

орон нутгийн хөгжлийн санд шилжүүлнэ.

4. Газрын тосны олборлолтын талбай байршиж буй тухайн сум, орон нутгаас

Петрочайна Дачин Тамсаг ХХК-д хандсан аливаа хандив, дэмжлэгийн

шаардлагыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцана.

5. Петрочайна Дачин Тамсаг ХХК-аас Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн

санд төвлөрүүлэх 400.000 /дөрвөн зуун мянга/ америк доллар нь өртөг нөхөх

зардалд хамаарахгүй.



ТЭМДЭГЛЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛСАН:

АШИГТ МАЛТМАЛ,ГАЗРЫН



ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ



ПЕТРОЧАЙНА ДАЧИН



ТОСНЫ ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ:



ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫГ



ТАМСАГ ХХК-ИЙГ



ТӨЛӨӨЛЖ:



ТӨЛӨӨЛЖ:



АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН



ЕРӨНХИЙЛӨГЧ



ГАЗРЫН ТОСНЫ АСУУДАЛ

ХАРИУЦСАН ОРЛОГЧ

.......................Ц.ЭРДЭНЭБАЯР



ОРЛОГЧ



Ш.ЁЛ



.......................ЖЯН ХУН ФУ