Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

2017-06-16
Наранбулаг 

Монгол Улсын Иргэний хуулийн 476-480 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэг талаас Дорнод аймгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг төлөөж: Би Жи Эм Би ХХК-ийн захирал албан тушаалтай Алтансүх овогтой Золзаяа нэр (цаашид Компани гэх) харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний зорилго
1.1 Компани нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар төсөл хэрэгжих хугацаанд орон нутгийн иргэдийн санал, эрх ашгийг тусгасан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, уул уухайн төслийн үйл ажиллааны тогтвортой, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэн хамтран ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино. 
Гэрээнд оролцогч талууд гэрээг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, эрх тэгш байх, шударга ёсыг сахих, харилцан ашигтай байх, төсөл болон гэрээтэй холбоотой аливаа асуудлаар талууд хоорондоо ил тод, нээлттэй байх, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг хүндэтгэн дагаж мөрдөнө.
Хоёр. Сумын удирдлагын эрх, үүрэг
2.1 Засаг дарга нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилт нь арга хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар төлөвлөгөө боловсруулж гэрээнд оролцогч талуудад танилцуулж тохирох; /хамтран хэрэгжүүлэхээр тохирсон ажлын төлөвлөгөөг энэхүү гэрээнд хавсаргана/
2.2 Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг улсын төвсийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих
2.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах
2.4 Хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангах
2.5 Хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар сум, багийн иргэд, байгууллагуудад сурталчлах, мэдээлэх ил тод нээлттэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх
2.5 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах
2.6 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах
2.7 Компаниас санал болгож буй ажлын байрныы шалгаруулалтад оролцоход орон нутгийн иргэдийг зохион байгуулах, иргэдэд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх
2.8 Гэрээнд заагдаагүй санхүүжилтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй байх
2.9 Байгаль орчныг хамгаалах талаарх компанийн үүргийн биелэлтэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах тухай шаардлага тавих, гэм буруутай этгээдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэх, эсвэл хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, нэхэмжлэл гаргах
2.10 Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн талбай дах ажилчдад эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн үйлчилгээ үзүүлэх

2.11 Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, зарцуулсан хөрөнгийн хэмжээ, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн биелэлтэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавина.
Гурав. Компанийн эрх, үүрэг
3.1 Засаг даргын санал болгосон орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө болон ТЭЗҮ-д тусгасан төсөл хөтөлбөрөөс төслийн үр ашигтай уялдуулан хэрэгжүүлэх ажлын нэр төрөл, хугацаа, түүнд зарцуулагдах 3,0 сая төгрөгийн хөрөнгийг Засаг даргатай зөвшилцөж, 2017 оны 07 дугаар сарын 03-нд ЗДТГ-ын нэмэлт орлогын 10070155402 тоот дансанд, Хайрхан багийн төвийн тохижилтын зардалд 8,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2017 оны 07 дугаар сарын 31-нд, сумын төвийн камержуулах зардалд 10,0 сая төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 15-ны дотор санхүүжүүлнэ.
3.2 Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай орон нутгийн туслалцаа, мэдээ мэдээллийг Засаг даргаас шаардах
3.3 Гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажлаа сумын удирдлага, иргэдэд мэдээлэх, сурталчлах, ил тод байдлыг хангах
3.4 Төслөөс орон нутагт ялангуяа байгаль орчинд учруулж болохуйц аливаа сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, орон нутагт үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаануудыг төлөвлөж, хэрэгжүүлэх
3.5 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн дагуу боловсруулан батлуулах, тусгагдсан арга хэмжээнүүдийг заасан хугацаанд хэрэгжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг сумын удирдлагад тайлагнах
3.6 Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, гамшиг ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулах, тайланг Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газарт журамд заасан хугацаанд хүргүүлэх
3.7 Хөрс, ус, агааргаас дээж авах гэх мэт байгаль орчны хяналт, мониторингийн зорилгоор тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орох боломжийг олгох
3.8 Компанийн уурхайн талбайд гарсан ажлын байрыг нэн тэргүүнд орон нутгийн иргэдэд санал болгох замаар орон нутгийн 3 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан орон нутгийн иргэн байхгүй тохиолдолд өөр орон нутгаас хүн авч ажиллуулж болно. 
3.9 Компани нь шинээр гарсан ажлын байр тус бүрт тавигдах шаардлагыг тодорхойлон олон нийтэд зарлуулахаар сумын Засаг даргад бичгээр урьдчилан мэдэгдэнэ
3.10 Компани нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандартад заасан ажлын байрны нөхцлийг хангах үүрэгтэй
3.11 Компани нь лиценкийн талбайд орших эртний булш, бунхан гэх мэт түүх, соёлын дурсгалт зүйл болон орон нутгийн иргэдийн тахин шүтдэг газар, оршуулгын газар зэрэг нутгийн иргэдийн хувьд соёл, зан заншлын ач холбогдол бүхий газруудыг хамгаалах, хөндөхгүй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. (хамгаалах газрын жагсаалтыг гэрээнд хавсаргана)
3.12 Компани нь төсөл хэрэгжүүлэх хугацаанд унд ахуйн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлж сумын Засаг даргад өгч, олон нийтэд мэдээлүүлнэ. Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээс нийлүүлж болох зас зээлийн
шаардлага хангасан бүтээгдэхүүн ажил үйлчилгээг авах үүрэгтэй
3.13 Тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд оршиж байгаа малчдын өвөлжөө, хаваржаа түүний орчин тойрон дах малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, ундны усны эх үүсвэрт хохирол учруулахгүй бөгөөд тэдгээрийг хамгаалах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх объектуудыг өөр газар шижлүүлэн байршуулах тохиолдолд гарах зардлыг компани хариуцна.
3.14 Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
3.15 Компани энэхүү гэрээнд тусгагдаагүй аливаа ажил, арга хэмжээг санхүүжүүлэхгүй.
3.16 Жил бүр орон нутгийн 2 оюутны сургалтын төлбөрийг санхүүжүүлнэ.

Дөрөв. Гэрээний хугацаа
4.1 Төсөл хэрэгжих хугацаанд энэхүү гэрээ хүчинтэй байна.

Тав. Хариуцлага, маргаан шийдвэрлэх
5.1 Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй этгээд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ашигт малтмалын тухай хуульд заасан хариуцлага тооцож гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохиролыг төлүүлнэ. 
5.2 Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг энэнхүү гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан тохиолдолд учруулсан хохирлыг Засаг даргаас гаргуулна. 
5.3 Компани нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх ашигт учруулсан бүхий л хохирлыг бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй. 
5.4 Талуудын дүнг гэрээгээр тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан зөрчил гарвал талууд зөвшилцөж шийдвэрлэх ба тохиролцоонд хүрээгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

Зургаа. Гэрээг дүгнэх, хяналт тавих
6.1 Гэрээний хэрэгжилтэд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавина.
6.2 Гэрээний хэрэгжилтийг талууд нутгийн захиргааны байгууллага, сумын ИТХ-д улирал бүр тайлагнаж жилийн эцэст гэрээг дүгнүүлнэ.
6.3 Сумын ИТХ гэрээний хэрэгжилтэд улирал бүр хяналт хийж, жилийн эцэст гэрээг дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгнө.
6.4 Гэрээний талууд өөрийн хийсэн ажлын талаар нээлттэй тайлан тавих үүрэгтэй.

Долоо. Бусад зүйл
7.1 Гэрээний бүх талууд зөвшөөрсөн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Ийнхүү бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд адил хүчин төгөлдөр байна. 
7.2 Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж Компанийн хэвийн үйл ажиллагааг саатуулж, олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, санхүүгийн чадавхид нөлөөлсөн тохиолдолд Компаний үүргийн биелэлтийг хойшлуулж болно.
7.3 Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд бүгд адил хүчин чадалтай байна. 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
БАЯНДУН СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ХҮРЭЛЧУЛУУН
"БИ ЖИ ЭМ БИ" ХХК-НИЙ ЗАХИРАЛ А.ЗОЛЗАЯА