Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: 
ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМЫН
ИТХ-Н ДАРГА /Э.ТӨМӨРБААТАР/

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
2015 оны 01-р сарын 08-ны өдөр 
Зүүнбулаг

Монгол Улсын иргэний хуулийн 487-480-р зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэг талаас Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга /цаашид А тал гэнэ/. Жамба овогтой Баатар, нөгөө талаас МҮ-017010 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч СПЕК ХХК-ын захирал /цаашид Б тал гэнэ/ Магсар овогтой Ганхөлөг нар харилцан тохиролцож дараахи нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав. 

Нэг. Гэрээний зорилго
1.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар төсөл хэрэгжих хугацаанд орон нутгийн саналыг тусгасан төсөл хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, энэхүү төсөл хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан тухайн газар нутгийн хөгжилд хувь нэмэр болохуйц, үр дүнг нь тооцох боломжтой байх зарчимд тулгуурлан хамтран ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино. 
1.2 Энэхүү гэрээ нь зөвхөн орон нутгийг хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллахад чиглэгдэнэ. /Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн сум хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил хамаарна/.
1.3 Орон нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагаа нь бэлэн мөнгө, эд хөрөнгө нийлүүлэх болон төсөл хэрэгжүүлэх замаар хэрэгжиж болно.

Хоёр. А талын хүлээх эрх, үүрэг

2.1 Засаг дарга нь сумын ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран хэрэгжүүлэх санал тавих.
2.2 Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих
2.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах.
2.4 Хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөл бололцоог хангах.
2.5 Хэрэгжүүлэгж байгаа төсөл хөтөлбөрийн талаар баг, сумын иргэд, байгууллагуудад сурталчлах, мэдээлэл хийх.
2.6 Гэрээнд заагаагүй санхүүжилтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй байх. 
2.7 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах
2.8 Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж заавар зөвөлгөө өгөх хэрэгтэй.
Гурав. Б талын хүлээх эрх, үүрэг


3.1 Засаг даргын санал болгосон орон нутаг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө болон ТЭЗҮ-д тусгасан төсөл хөтөлбөрөөс төслийн үр ашигтай уялдуулан хэрэгжүүлэх ажлын нэр, төрөл, хугацаа түүнд зарцуулах хөрөнгийг А талтай зөвшилцөж шийдвэрлэх.
3.2 Сонгосон ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулах /ажлын нэр, гүйцэтгэх хугацаа, төсөв/. Энэхүү төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг байна. 
3.3 Гэрээний дагуу хийж байгаа ажлаа иргэд, олон нийтэд сурталчлах
3.4 Орон нутгийн хөгжлийг дэмжих талаар хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг ОҮИТБС-ын тайланд тусгах.
3.5 Гэрээнд тусгагдаагүй ажил, үүргийг санхүүжүүлэхгүй байх.
3.6 Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардагдах мэдээ, мэдээллийг Засаг даргын тамгын газраас авах.
3.7 Гэрээний биелэлт, хийсэн ажил, мөнгөний зарцуулалтын талаар гэрээнд заасан хугацаанд тайлан тавих.
3.8 Уул уурхайн ашиглалтын явцад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах
3.9 Иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр хамгааллын хувцасыг орон нутгийн иргэдээс авах
3.10 Нийт ажиллагсадын 40 хувиас доошгүйг орон нутгийн иргэдээс зохих мэргэжил боловсролыг харгалзан хамруулах, мэргэжлийн сургалтад хамруулж мэргэжлтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах
3.11 Хүнсний чиглэлээр мал аж ахуйн бүтээгдэхүүнээр 100% хангах
3.12 Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрөө боловсруулж харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээндээ тусгах
3.13 Гал түймэр гамшиг ослын үед хамтран ажиллах
3.14 Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг стандартын дагуу шийдвэрлэх.
3.15 Орон нутагт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд 1-2 хүний сургалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.
3.16 Баяжуулах үйлдвэрт баяжмал болон жоншны уутыг орон нутгийн иргэдээс бэлтгэн нийлүүлэх.
3.17 Орон нутгийн иргэдийн машиныг түрээсээр ажлуулах
3.18 Сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу аж ахуй нэгж ХХК-тай хүнс, бараа нийлүүлэхэд хамтарч ажиллах.
3.19 Ажлын байр нэмэгдүүлэх орлоготой болгох
3.20 Тээврийн үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах

Дөрөв. Гэрээний хугацаа

4.1 Гэрээг дөрөв хүртлэх жилээс байгуулна.
4.2 Гэрээний хугацааг талууд харилцан тохиролцон сунгаж болно.
4.3 Төсөл хэрэгжих хугацаанд гэрээ хүчинтэй.

Тав. Гэрээг дүгнэх, хяналт тавих

5.1 Гэрээний хэрэгжилтэнд мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт тавина.
5.2 Гэрээний хэрэгжилтийг талууд нутгийн захиргааны байгууллага, сумын ИТХ-д улирал бүр тайлагнаж жилийн эцэст гэрээг дүгнүүлнэ.
5.3 Гэрээний аль нэг тал өөрийн хийсэн ажлын талаар нээлттэй тайлан тавих үүрэгтэй.

Зургаа. Хариуцлага, маргаан шийдвэрлэх
6.1 Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй аль нэг этгээдэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ашигт малтмалын хуульд заасан хариуцлага тооцож гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохирлыг төлүүлнэ. 
6.2 Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг энэхүү гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан тохиолдолд учруулсан хохиролыг засаг даргаас гаргуулна.
6.3 Талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд талууд зөвшилцөж, эвийн журмаар шийдвэрлэх ба тохиролцоонд хүрээгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

Долоо. Бусад зүйл

7.1 Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох журмыг удирдлага болгоно.
7.2 Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй
7.3 Гэрээний дагуу хийгдэж байгаа ажлуудын талаар хоёр тал олон нийтэд мэдээлэл хийнэ.

Найм. Гэрээ хүчин төгөлдөр байх

8.1 Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөх үйлчилнэ.
8.2 Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно. Энэ тухайгаа сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ. 
8.3 Төсөл ашиггүй ажиллах болсон мөн гал түймэр, цахилгааны болон бусад техник хэрэгслэлийн саатал, үер, хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуураг, газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онцгой байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээр гэх мэт тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хянан зохицуулах боломжгүй хүчин зүйлсийг давагдашгүй хүчин зүйлд тооцно. 
8.4 Талууд тохиролцвол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. 

Гэрээ байгуулсан: 

Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга /Ж.Баатар/

СПЕК ХХК-ны Захирал /М.Ганхөлөг/

Талуудын хаяг
А тал
Хаяг: Дорнод аймаг Матад сум Зүүнбулаг
Утас: 98580199, 89920499
Цахилгаан шуудангийн хаяг
Банкны харилцах дансны дугаар
Гарын үсэг
/Тамга тэмдэг/

Б тал
Хаяг: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол
Утас: 
Цахилгаан шуудангийн хаяг
Банкны харилцах дансны дугаар
Гарын үсэг
/Тамга тэмдэг/