Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                            ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ


2019 оны 05 дугаар сарын 22 -ны өдөр  № 11/2019                             Мандалговь хот
 

Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах заалт, Ашигт малтмалын тухай


хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Дундговь аймгийн Хөгжлийн бодлого, стратеги


төлөвлөгөө, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг


үндэслэн нэг талаас Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж аймгийн Засаг


дарга О.Бат-Эрдэнэ /А тал/, нөгөө талаас “Тэвшийн говь” ХХК-ийг /Б тал/ төлөөлж захирал


H. Бадрах /цаашид компани гэх/ нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


I. 1. Энэхүү гэрээгээр талууд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг


үзүүлэх, уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой,


хэвийн явуулах чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулахтай


холбогдсон харилцааг зохицуулна.


1.2. Компани нь тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сумын байгаль орчныг


хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын


байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга


хэмжээг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр хамтран ажиллана.


1.3. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт


малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Татварын тухай хууль болон


бусад хууль, тогтоомжийн хүрээнд явагдана.


ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ


2.1 Гэрээний хамрах хүрээг Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж


байгаа компанийн Тэвшийн говийн нүүрсний ордыг ашиглах уурхайн төсөл (цаашид


“төсөл” гэх)-үүдийн үйл ажиллагааны хүрээнд орон нутагтай хамтран ажиллах гэрээ гэж


ойлгоно. Үүнд:


2.2 Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд Талууд дараах үндсэн чиглэлүүдийг баримтална.


Үүнд:


2.2.1 Уурхай, төслийн бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх,


2.2.2 Байгаль орчныг хамгаалах,


2.2.3 Ажлын байрыг нэмэгдүүлэх,


2.2.4 Орон нутгийн жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих,


2.2.5 Соёлын өвийг хамгаалах,


2.2.6 Эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмжих.


2.3 Нутгийн захиргааны байгууллага нь компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль


тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.


2.4 Талууд хамтран энэхүү гэрээний 2.2.1-2.2.3-т заасан асуудлаар олон нийтийн


хэлэлцүүлэг явуулж болно.


2.5 Компани нь тусгай мэргэжил шаардахгүй ажлын байрыг нэн тэргуүнд үйлдвэр, уурхай


байрлаж буй сумын иргэдэд санал болгох, дараагийн шатанд зэргэлдээх сумдын


иргэдийг ажлын байраар хангах замаар орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад


анхаарч ажиллана.


2.6 Компани нь төслийн үйл ажиллагааны нөлөөнд өртсөн орон нутгийн эдийн засгийн


хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн бизнесийг дэмжих төлөвлөгөөг


боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллана.


ГУРАВ. ЗАСАГ ДАРГЫН /А тал/ ЭРХ, ҮҮРЭГ


3.1. Ерөнхий зүйлс:


3.1.1 Ашигт малтмалын олборлолт, боловсруулах үйлдвэрлэл явуулах хугацаанд тус


компанид хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлж, хяналт тавьж


ажиллана.


3.1.2 Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар мэргэшсэн ажилтан бэлдэхэд дэмжлэг


үзүүлнэ.


3.1.3 Шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчийг урамшуулан дэмжинэ.


3.1.4 Компанийг ашигт малтмал олборлох, үйлдвэр уурхай байгуулах, цаашид үйл


ажиллагаагаа тогтвортой, хэвийн явуулахад орон нутгийн холбогдох байгууллага,


албан тушаалтны зүгээс шаардагдах үйлчилгээг шуурхай үзүүлж, дэмжлэг үзүүлнэ.


3.1.5 Аймаг, сумын хөгжилд оруулсан хөрөнгийн зарцуулалтыг жил бүр тооцож, ил тод


мэдээллэнэ.


3.1.6 Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн байгаль


орчинд ээлтэй дэвшилтэт технологийг бүхий л хэлбэрээр дэмжинэ.


3.1.7 Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдзхүүн, ажил, үйлчилгээг аж ахуйн


нэгж, байгууллагад сурталчилна.


3.1.8 Татварын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох саналыг хамтран хүргүүлнэ.


3.2 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр.


3.2.1 Уурхай, төслийн дэд бүтцийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан хүсэлтийг


шуурхай шийдвэрлэн компанийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах


нөхцөл бололцоогоор хангана.


3.2.2 Уурхайн жигд, тогтвортой үйл ажиллагааг хангах, өргөтгөх, ашиглахаар гаргасан


хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана.


3.2.3 Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг


түргэн шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.


3.2.4 Уурхайн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьж


ажиллана.


3.3 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр.


3.3.1 Компанийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний


хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах.


3.3.2 Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчны чиглэлийн


танилцуулга, сургалт, өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхитэй оролцуулах.


3.3.3 Байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн үйл ажиллагаа, дэвшилтэт технологийг


бүхий л хэлбэрээр дэмжих, баталгаажуулахад туслах, урамшуулах.


3.4 Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах


чиглэлээр.


3.4.1 Компанийн захиалгаар мэргэшсэн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.


3.4.2 Компанийн зарласан ажлын байрны мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй


хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулах, орон нутгийн телевиз, радио, сонингоор


түгээх.





2


 3.4.3 Төслийн бүтээн байгуулалт, туршилт тохиргоо, зүгшрүүлэлтийн ажил, зөвлөх


үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зайлшгүй ажиллах шаардлагатай гадаад, дотоод





ажиллагсдын хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.


3.5 Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр.


3.5.1 Компанийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг


иргздэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулах;


3.5.2 Компанийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон шалгуур


үзүүлэлт, тавигдах шаардлагуудыг орон нутгийн бизнес эрхлэгч, иргэдэд


танилцуулахад хамтран ажиллах.





ДӨРӨВ. КОМПАНИЙН /Б тал/ ЭРХ, ҮҮРЭГ


4.1 Ерөнхий зүйлс.








4.1.1. Уурхай, төслийн хүрээн дэх үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад орон


нутгийн зүгээс аливаа саад тотгор учруулсан тохиолдолд компани нь холбогдох


байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй.


4.1.2. Ажиллагсдыг гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж,


нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татварыг орон нутагт төлнө.


4.1.3. Монгол Улсын хуулийн дагуу орон нутгийн албан татварыг тайлагнаж, нийгмийн


даатгалын болон татварын өр төлбөргүй ажиллана.


4.1.4. Гамшиг, осол, гал түймэр гарсан үед сайн дурын үндсэн дээр тухайн сум, орон


нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон шаардлагатай бусад


туслалцаа үзүүлнэ.


4.1.5. Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сум, орон нутгийн


иргэдэд сурталчилна.


4.1.6. Сайнцагаан сумын төвийн “Мандалговь-50” цэцэрлэгт хүрээлэнг засаж тохижуулах


4.1.7. Боловсролын салбарын хөгжлийг дэмжих ажлын хүрээнд аймгийн Боловсрол,


соёл урлагийн газарт 1ш шалгалтын тест уншигч машин /Scantron/-Hbi дэмлэг


үзүүлэх


4.1.8. Соёлын салбарыг хөгжүүлэх үйлсэд буюу “Уяхан замбуу тивийн наран урлагийн их


наадам”-ын арга хэмжээнд 5 гэрийн дэмжлэг үзүүлэх


4.2 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр.


4.2.1. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто тээврийн замын маршрутыг аймгийн


Засаг даргаар батлуулж, бүтээгдэхүүнээ маршрутын дагуу тээвэрлэнэ.


4.2.2. Ашигт малтмалын бүтээгдэхүүнийн тээврийг орон нутгийн жолооч, аж ахуйн


нэгжээр хийлгэх чиглэл баримтлан ажиллана.


4.2.3. Олборлосон ашигт малтмалаа тээвэрлэх төмөр зам хүртэлх авто замыг


засварлах, хусаж сайжруулах асуудлаар орон нутагтай хамтран ажиллана.


4.2.4. Төслийн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөх сумын хот төлөвлөлт болон


засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд аймаг болон сумдын засаг


захиргааны байгууллагатай хамтран ажиллаж болно.


4.2.5. Сумын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд хоёр тал идэвх санаачлага гарган


хамтран ажиллана.


4.2.6. Компани нь сумын төвийн нийтийн зориулалттай хог хаягдлын менежментийг үе


шаттайгаар сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллана.








з











|^| тэвшиин


4.3 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр.


4.3.1. Төслийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, түүнийг бууруулах, хамгаалах


чиглэлээр хийсэн ажлын тайланг орон нутгийн иргэдэд танилцуулна.


4.3.2. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу чанартай хийж


гүйцэтгэнэ


4.3.3. Аймаг болон сумдын төрийн байгууллагууд, нутгийн иргэдийг уурхайн нөхөн


сэргээлтийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг орон нутгийн захиргааны


байгууллагатай хамтран зохион байгуулна.


4.3.4. Уурхай, үйлдвэрлэлд ашиглаж байгаа худгийг бүрэн тоолууржуулж, усны


ашиглалтын хяналтыг нэвтрүүлнэ.


4.3.5. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагддаг агаар, ус, хөрсний шинжилгээг


итгэмжлэгдсэн лабораториудаар жилд 1-ээс доошгүй удаа хийлгэнэ.


4.3.6. Сумын төвийн хүн амын усан хангамжийг сайжруулах, эрүүл ахуйн шаардлага


хангасан усаар хангахад дэмжлэг үзүүлнэ.


4.3.7. Ашиглалт, олборлолтын ажлыг ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөний дагуу


ажиллана


4.3.8. Орон нутгийн засаг захиргаатай хамтран биологийн төрөл зүйлийг хамгаалах,


нөхөн сэргээх ажилд хамтран ажиллана.


4.4 Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр.


4.4.1. Уурхайд ажиллах мэргэжил шаардахааргүй ажлын байран дээр сум, орон нутгаас


хүн авч ажиллуулна.


4.4.2. Компани нь орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон


нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллах бөгөөд


шаардлагатай ажлын байр, тавигдах шаардлагыг тухай бүр олон нийтэд зарлана.


4.4.3. Компани нь нарийн мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдыг шаардлагатай


тохиолдолд дотоод, гадаадын их, дээд сургуульд өөрийн зардлаар сургаж


мэргэшүүлж болно.


4.4.4. Компани нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад


бакалаврын түвшинд суралцаж буй, аймгаас шалгарсан оюутнуудад санхүүгийн


туслалцаа үзүүлдэг тэтгэлэгг хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллана.


4.4.5. Компани нь төслийн үйл ажиллагаа явуулж буй сумдын сургууль, цэцэрлэгийг


сайжруулахад дэмжлэг үзүүлж, аймаг болон сумдтай хамтран ажиллана.


4.4.6. Компани нь аймгийн иргэдэд мэргэжил олгох, шаардлагатай ур чадвар, мэдлэг,


практик туршлага эзэмшүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд


аймгийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллана.


4.4.7. Компани нь Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг


чадавхжуулах талаар дэмжлэг үзүүлж болно.


4.4.8. Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, одой хүнийг ажлын


байраар хангах буюу ажиллуулаагүй бол холбогдох хууль, тогтоомжийн дагуу


мөнгөн төлбөрийг төлнө.


4.4.9. Компанийн үйл ажиллагаанд “Байгаль орчны удирдлагын тогтолцоо-Олон улсын


стандарт” ISO: 14001, “Чанарын удирдлагын тогтолцоо-Олон улсын стандарт” ISO-


9001, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоо-Олон улсын


стандарт” OHSAS: 18001 стандартуудыг тус тус нэвтрүүлнэ.


4.5 Соёлын өвийг хамгаалах чиглэлээр.


4.5.1 Үйл ажиллагааны явцад орон нутгийн ард иргэдийн ёс заншил, өв уламжлалыг


хүндэтгэнэ.


4


4.5.2 Орон нутгаас санал болгосон хэрэгжүүлэх боломжтой соёлын өвийг хамгаалах


төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.














4.5.3 Орон нутгийн уламжлалт ариун дагшин газар буюу сүсэг бишрэлийн хувьд ач


холбогдолтой уул, овоо, рашаан ус зэрэг байгалийн онцлог тогтоцуудыг орон


нутагтай хамтран хамгаалах, орчны тохижилтыг сайжруулах арга хэмжээг авна.


4.5.4 Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана.


4.6 Орон нутгийн бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр.


4.6.1 Орон нутгийн аж ахуйн нэгжийн санал болгосон бараа нь компанийн “Бараа,


материал худалдан авах шалгуур үзүүлэлтүүд” болон үйлдвэрлэлийн хэрэгцээ,


зориулалт, шаардлага, чанарын үзүүлэлтийг хангаж байгаа тохиолдолд дэмжиж


ажиллана.


4.6.2 Нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хүнсний


аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан тохиолдолд эхний


ээлжинд худалдан авах бодлого баримтлана.


4.6.3 Компанид шаардлагатай бараа, материал нийлүүлэх жижиг дунд үйлдвэрийн


төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх, боломжтой төсөл хөтөлбөрийг дэмжиж


ажиллана.


4.6.4 Компани нь төслийн нөлөөлөлд өртсөн малчин өрхөд зориулсан малчдын


амьжиргааг сайжруулах хөтөлбөрт хамруулах саналуудыг орон нутгийн


удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж ажиллана.


4.6.5 Гамшиг, осол, гал түймэр гарсан үед сайн дурын үндсэн дээр тухайн сум, орон


нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон шаардлагатай бусад


туслалцаа дэмжлэгийг үзүүлнэ.


TAB. ГЭРЭЭНИЙ ХЯНАЛТ


5.1 Гэрээний хэрэгжилт болон холбогдох хууль тогтбомжийг хэрхэн биелүүлж байгаа талаар


Аймаг, сумын Засаг дарга, холбогдох төрийн байгууллагууд (МХГ, БОАЖГ, ГХБХБГ,


ХХҮГ), нутгийн иргэдээр дамжуулан хяналт тавина.


5.2 Гэрээний хэрэгжилтийг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу


байгуулагдсан ажлын хэсэг газар дээр нь хянаж шалгана.


5.3 Гэрээний хэрэгжилтийг хянах, үнэлгээ хийх болон төслийн талаарх Компани болон орон


нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүднээс гэрээний хэрэгжилтийг


асуудал гарсан тухай бүрд шийвдэрлэнэ.


ЗУРГАА. ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ


6.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ


байгуулсан талаар мэдээллэх бөгөөд гэрээг аймгийн болон компанийн цахим хуудсанд


байршуулна.


6.2 Хамтын ажиллагааны хороо нь Гэрээний биелэлтийг жилд нэг удаа дүгнэх ба тухайн


сумын Засаг дарга гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж болно.


ДОЛОО. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА


7.1 Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг удирдлага


болгоно.


7.2 Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачлага гаргаж ажиллана.


7.3 Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.











5











|1Й! ТТА5106-. 2639815 InJ I


7.4 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль


тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь компанийг хуулиар хүлээсэн


бусад үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.


НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


8.1 Гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан, зөрчлийг тухай бүр,


эв зүйгээр шийдвэрлэхийг эрхзмлэнэ.


8.2 Хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын


хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.


EC. БУСАД


9.1 Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.


9.2 Давтагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.


Энэ тухайгаа нэг сарын өмнө нөгөө талд бичгээр мэдэгдэнэ.


9.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт


оруулж болно.


9.4 Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарвал нөгөө талдаа 30 хоногийн


өмнө харилцан бичгээр мэдэгдэнэ. Оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд хавсаргаснаар


нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй


хэсэг болно.








ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:






А ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ:                                                            Б ТАЛЫГ ТӨЛӨӨЛЖ: 


ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА                                     "ТЭВШИЙН ГОВЬ" ХХК-НИЙ ЗАХИРАЛ


.........................../О.БАТГЭРЭЛ/                                                       .............................../Н.БАДРАХ/








Утас: 70592895                                                                  Утас: 99114921 99048429







Дундговь аймаг, Нутгийн захиргааны ордон                       Хаяг: Сайнцагаан сум, 2-р баг, Тэвш баг


Аймгийн Засаг даргын тамгын газар







САЙНЦАГААН СУМЫН ЗАСАГ ДАРГА



............................./Р.МӨНХТОГТОХ/


Утас: 99593333
Сайнцагаан сум







6








L