Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ

“ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Ц.ЭНХТҮВШИН



“ШИВЭЭГОВЬ" СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА
П.ГАНЧИМЭГ



2017 оны 12-р сарын 15-ний өдөр



ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

Дугаар 

Нэг. Еренхий зүйл

Энэхүү гэрээг нэг талаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын эрүүл

мэндийн төвийг төлөөлж нярав Б.Энхцэцэг /цаашид үүрэг гүйцэтгэгч тал гэх/, нөгөө талаас Шивээ-Овоо ХК-ийн ХАБЭА-н хэлтсийн ээлжийн ахлах эмч Л.Байгалмаа /цаашид захиалагч гэх/ нар Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2006 оны 370, 387 дугаар тушаал, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 459 дүгээр тушаалыг удирдлага болгон дараах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож байгуулав.



Хоёр. Гэрээний үндсэн зорилго



2.1. Энэхүү гэрээний зорилго нь Шивээговь сумын эрүүл мэндийн төв нь Шивээ-Овоо ХК-ийн эмнэлэгийн тусгай хог хаягдлыг устгах үйлчилгээ үзүүлснээр эмнэлэгийн гаралтай хог хаягдлыг аюулгүй устгах үйл ажиллагааг сайжруулахад оршино.

2.2  Гэрээний хугацаа 2017 оны 12 сарын 15-наас 2018 оны 12 дугаар сарын 15 хүртэл 1 жилийн хугацаагаар байгуулав.



Гурав. Гүйцэтгэгч талын эрх, үүрэг



3.1 Гүйцэтгэгч тал нь эмнэлэгийн тусгай хог хаягдлыг зохих журмын дагуу хүлээн авч СТ-28, 29 бүртгэлийг хөтлөн гарын үсгээр баталгаажуулна.

3.2 Эмнэлэгийн тусгай хог хаягдлыг зохих журмын дагуу үнэ төлбөргүй устгах ажиллагааг гүйцэтгэнэ.

3.3 Эмнэлэгийн тусгай хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлттэй
холбоотой мэдээллээр хангах, санал солилцох, шаардах эрх, үүрэгтэй.


Дөрөв. Захиалагч талын эрх үүрэг



4.1 Захиалагч тал нь эмнэлэгийн тусгай хог хаягдлыг зохих журмын дагуу

зориулалтын аюулгүй хайрцаг буюу уутанд хийж сар өдөр, жин хэмжээг тавьж хүлээлгэн өгнө.



4.2 Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаалаар баталсан эрүүл мэндийн бүртгэлийн маяг СТ-28, 29-ийг хөтөлж ажиллана.

4.3 Захиалагч тал нь Гүйцэтгэгч талаас өгсөн мэдээлэл, шаардлагыг хүлээн авч

биелүүлэх, харилцан санал солилцох эрх, үүрэгтэй.


Тав. Хариуцлага



5.1 Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг

цуцлах бол саналыг 2 тал бичгээр гарган, харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

5.2 Гэрээг хэрэгжүулэхтэй холбоотой гарсан алдаа, зөрчил, хохирлыг аль буруутай тал хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулна.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

Гүйцэтгэгч талыг төлөөлж



Шивээговь сумын Эрүүл мэндийн Төвийн хог хаягдал хариуцсан ажилтан

Б.Энхцэцэг



Захиалагч талыг төлөөлж:



Шивээ-Овоо ХК-ийн ХАБЭА-н

хэлтсийн дарга

Ц.Амарсайхан


Шивээ-Овоо ХК-ийн ХАБЭА-н
Ээлжийн ахлах эмч
Л.Байгалмаа


Хуулийн зөвлөх

Э.Мандахнаран