Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ








2019 оны 05 -р сарын 03-ны өдөр № 01/2019 Мандалговь хот.


Энэхүү Хамтран ажиллах гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас Дундговь аймгийн засаг даргын


тамгын газар, түүнийг төлөөлж засаг дарга О.Бат-Эрдэнэ, нөгөө талаас “Монголын Алт“ (MAK) ХХК


(цаашид “компани” гэх) түүнийг төлөөлж Ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар Монгол Улсын Ашигт


малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 25.2 дах заалтыг


тус тус үндэслэн байгуулав.


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1.1. Энэхүү Гэрээний зорилго нь Талууд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг


үзүүлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах чиглэлээр хамтран


ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


1.2. Компани нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших


сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьдрах орчинг


сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад


чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.


1.3. Энэхүү Гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын


тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Татварын тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн


хүрээнд хэрэгжүүлнэ.


ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ


2.1 Энэхүү Гэрээг Дундговь аймгийн Дэлгэрхангай сум, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт


хэрэгжиж байгаа Компанийн ‘Төлтгөнийн орд” “Хөөтийн уурхай” (цаашид “Төсөл” гэх)-ийн үйл


ажиллагааны хүрээнд орон нутагтай хамтран ажиллах гэрээ гэж ойлгоно.


2.2 Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэл Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:


2.2.1 Үйлдвэр, уурхайн бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх;


2.2.2 Байгаль орчныг хамгаалах;


2.2.3 Ажлын байрын тоог нэмэгдүүлэх;


2.2.4 Орон нутгийн жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих;


2.2.5 Соёлын өвийг хамгаалах.


2.3 Нутгийн захиргааны байгууллага нь Компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомжид


заасан журмын дагуу дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.


2.4 Талууд нь энэхүү Гэрээний 2.2.1-2.2.3-т заасан асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг хамтран


зохион байгуулж болно.


2.5 Компани нь тусгай мэргэжил шаардахгүй ажлын байрыг нэн тэргүүнд уурхай байрлах сумын


иргэдэд санал болгох, ажлын байраар хангах замаар орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад


анхаарна.


2.6 Компани нь Төслийн үйл ажиллагааны нөлөөнд өртсөн орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь


нэмэр оруулах үүднээс орон нутгийн бизнесийг дэмжих төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд


дэмжлэг үзүүлэх талаар бүхий л хүчин чармайлт гаргана.


 ГУРАВ. ЗАСАГ ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ





3.1 Ерөнхий зүйлс:


3.1.1 Ашигт малтмалын олборлолт, боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа бүх хугацааны


туршид хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх, холбогдох хяналт тавих;


3.1.2 Аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар мэргэшсэн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;


3.1.3 Шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчийг урамшуулан дэмжих;


3.1.4 Компанийг ашигт малтмал олборлох, уурхай байгуулах цаашид үйл ажиллагаа тогтвортой


хэвийн явуулахад орон нутгийн холбогдох байгууллага албан тушаалтны зүгээс шаардагдах


үйлчилгээг шуурхай үзүүлж, дэмжлэг үзүүлэх;


3.1.5 Аймаг, сумын хөгжилд оруулсан хөрөнгийн зарцуулалтыг жил бүр тооцож, ил тод мэдээллэх;


3.1.6 Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчныгбүрдүүлэхүүднээс байгаль орчинд


ээлтэй дэвшилтэт технологийг бүхий л хэлбэрээр дэмжих;


3.1.7 Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж,


байгууллагуудад сурталчилах;


3.1.8 Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчин, нийгмийн хариуцлагын


чиглэлээр болон компанийн үйл ажиллагааны тухай танилцуулга, сургалт, өдөрлөгт иргэд


олон нийтийг идэвхитэй оролцуулах;


3.1.9 Татварын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох саналыг хамтран хүргүүлэх.


3.2 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр:


3.2.1 Уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой гаргасан хүсэлтийг шуурхай


шийдвэрлэн компанийн үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах нөхцөл бололцоогоор


хангах;


3.2.2 Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг түргэн шуурхай


шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;


3.2.3 Уурхайн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьж ажиллах.


3.3 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:


3.3.1 Компанийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт


тавьж ажиллах;


3.3.2 Байгаль орчинд ээлтэй ногоон бизнесийн үйл ажиллагаа, дэвшилтэд технологийг бүхий л


хэлбэрээр дэмжиж, баталгаажуулахад туслах, урамшуулах;


3.3.3 Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчны чиглэлийн танилцуулга,


сургалт, өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхитэй хамруулах.


3.4 Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах


3.4.1 Компанийн захиалгаар мэргэшсэн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;


3.4.2 Компанийн зарласан ажлын байрны мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй хэлбэрээр хүргэх


ажлыг зохион байгуулах, орон нутгийн телевиз, радио, сонингоор түгээх.


3.5 Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр:


3.5.1 Компанийн бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэн, аж ахуйн


нэгжид ил тод, нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулах;


3.5.2 Компанийн бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдсон шалгуур үзүүлэлт, тавигдах


шаардлагуудыг орон нутгийн бизнес эрхлэгч, иргэдэд танилцуулахад хамтран ажиллах.


 ДӨРӨВ. КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ





4.1 Ерөнхий зүйлс:


4.1.1. Уурхайн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад орон нутгийн зүгээс аливаа саад тотгор


учруулсан тохиолдолд компани нь холбогдох байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх


эрхтэй;


4.1.2. Татварын ерөнхий хуулийн дагуу орон нутгийн албан татвар, шимтгэлийг Дундговь аймгийн


төсвийн орлогын дансанд төвлөрүүлж, татварын өр төлбөргүй ажиллах;


4.1.3. Ажиллагсдыг гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах;


4.1.4. Гамшиг, осол, гал түймэр гарсан үед сайн дурын үндсэн дээр тухайн сум, орон нутагт техник,


тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон шаардлагатай бусад туслалцааг өөрийн боломжийн


хүрээнд үзүүлэх;


4.1.5. Уул уурхайн үйл ажиллагааг сум, орон нутгийн иргэдэд танилцуулан сурталчилах.


4.2 Дэд бүтцнйг хөгжүүлэх чиглэлээр


4.2.1. Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх авто тээврийн замын маршрутыг сумын Засаг даргаар


батлуулж, батлагдсан замын маршрутын дагуу сайжруулсан замаар уул уурхайн


бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хийх;


4.2.2. Компани нь сумын төвийн нийтийн зориулалттай хог хаягдлын менежментийг үе шаттайгаар


сайжруулахад дэмжлэг үзүүлж, Дундговь аймагтай хамтран ажиллах;


4.2.3. Орон нутгийн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, мал услах цэгүүдийг сэргээн


засварлахад дэмжлэг үзүүлэх.


4.3 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр


4.3.1. Төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон тайланг олон нийтэд танилцуулж,


нутгийн иргэдийг мэдээллээр хангах ажлыг тухай бүр нь төсөл хэрэгжиж байгаа сумын Засаг


даргын тамгын газартай хамтран зохион байгуулж ажиллах;


4.3.2. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх;


4.3.3. Аймаг болон сумдын төрийн байгууллагууд, нутгийн иргэдийг уурхайн нөхөн сэргээлтийн


үйл ажиллагаатай танилцуулах ажлыг орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран


зохион байгуулах;


4.3.4. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагддаг агаар, ус, хөрсний шинжилгээг


итгэмжлэгдсэн лабораториудаар хуваарийн дагуу хийлгэх;


4.3.5. Ашигт малтмал олборлох, тээвэрлэх үйл ажиллагааг Байгаль орчны нөлөөллийн


нарийвчилсан үнэлгээний зөвлөмжийн дагуу явуулах.


4.4 Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр


4.4.1 Компани нь орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон нутгийн


хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах бөгөөд шаардлагатай ажлын байр, тавигдах


шаардлагыг тухай бүр олон нийтэд зарлах;


4.4.2 Компани нь “Оюунлаг Дундговь” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын магадлан


итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад бакалаврын түвшинд суралцаж буй оюутнуудад


санхүүгийн туслалцаа үзүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх.


4.5 Соёлыи өвийг хамгаалах чиглэлээр


4.5.1. Үйл ажиллагааны явцад тусгай зөвшөөрөл бүхий талбайд түүх, соёлын дурсгалтзүйл илэрвэл


“Соёлын өвийг хамгаалах тухай” хууль тогтоомж болон компанийн “Санамсаргүй олдворын


үед ажиллах журам”-ын дагуу арга хэмжээ авах ба орон нутгийн ард иргэдийн ёс заншил, өв


уламжлалыг хүндэтгэх;


4.5.2. Орон нутгийн уламжлалт ариун дагшин газар буюу сүсэг бишрэлийн хувьд ач холбогдолтой


уул, овоо, рашаан ус зэрэг байгалийн онцлог тогтоцуудыг орон нутагтай хамтран хамгаалах,


орчны тохижилтыг сайжруулах арга хэмжээг авах.


4.6 Орон нутгийн бнзнесийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр


4.6.1 Нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн хүнсний бараа бүтээгдэхүүн нь хүнсний


аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан тохиолдолд эхний ээлжинд


худалдан авах бодлого баримтлах;


4.6.2 Нүүрсний зах зээлийн борлуулалт нэмэгдсэн тохиолдолд тээвэр хийх зөвшөөрөл бүхий


хоршоотой гэрээ байгуулж ажиллах;


4.6.3 Баянжаргалан сумын хүүхдийн тоглоомын талбайг засаж тохижуулах;


4.6.4 Дэлгэрхангай, Баянжаргалан, Мандалговь хотод оношилгооны мобайл технологийн


тусламж үзүүлэх;


TAB. ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ


5.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар


мэдээллэх бөгөөд гэрээг аймаг, сумын болон компанийн цахим хуудсанд байршуулна.


5.2 Талууд Гэрээний биелэлтийг жилд нэг удаа дүгнэх ба сумын Засаг дарга тайланг Иргэдийн


төлөөлөгчдийн хуралд танилцуулна.


ЗУРГАА. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА


6.1 Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.


6.2 Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачлага гаргаж ажиллана.


6.3 Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.


6.4 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу


хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь компанийг хуулиар хүлээсэн бусад үүргээс чөлөөлөх


үндэслэл болохгүй.


ДОЛОО. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


7.1 Гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан, зөрчлийг тухай бүр эв зүйгээр


шийдвэрлэхийг эрхэмлэнэ.


7.2 Хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль


тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.


НАЙМ. БУСАД


8.1 Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр


үйлчилнэ.


8.2 Давтагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. Энэ


тухайгаа нэг сарын өмнө нөгөө талд бичгээр мэдэгдэнэ.


8.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж


болно.


8.4 Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарвал нөгөө талдаа 30 хоногийн өмнө


харилцан бичгээр мэдэгдэнэ. Оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд хавсаргаснаар нэмэлт,


өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.


 ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

















“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК-ИЙН


ЕРӨНХИЙЛӨГЧ




















Утас: 75759700, 70107481


Дундговь аймаг, Нутгийн захиргааны ордон Хаяг: Улаанбаатар хот, Хан -Уул дүүрэг


Аймгийн Засаг даргын тамгын газар 1-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн





Чөлөө, МАК ХХК-ийн төв байр


 401-1619 тоот гэрээнд нэмэлт, өөрчлолт оруулах гэрээ





2019 оны 8-р сарын -ны өдөр № 699-1619 Мандалговь хот





Энэхүү 401-1619 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас


Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, түүнийг төлөөлж Засаг дарга О.Бат-Эрдэнэ,


нөгөө талаас “Монголын Алт” (MAK) ХХК (цаашид “компани” гэх) түүнийг төлөөлж


Ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар харилцан тохиролцож энэхүү өөрчлөлт оруулах гэрээг байгуулав.





Нэг. Ерөнхий нөхцөл


1.1. Талууд 2019 оны 5-р сарын 03-ны өдөр 401-1619 дугаартай Хамтран ажиллах гэрээ (цаашид





“Үндсэн гэрээ” гэх)-г байгуулсан бөгөөд Үндсэн гэрээг хэрэгжүүлэх явцад орон нутаг нь Үндсэн


гэрээний 4.6.4-д заасан тоног төхөөрөмжтэй ижил оношилгооны тоног төхөөрөмжтэй болсон


тул 20 ширхэг, 5 ханатай гэрийн тусламжийг нэмэлтээр өгөхөөр болсон болно.


1.2. Энэхүү гэрээ нь хоёр талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарж


баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно.





Хоёр. Үндсэн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлт


2.1. Үндсэн гэрээний 4.6.4 дэх заалтын “Дэлгэрхангай, Баянжаргалан, Мандалговъ хотод





оношилгооны мобайл технологийн тусламж үзүүлэх” гэснийг “Дэлгэрхангай, Баянжаргалан,


Мандалговъ хотод амъдардаг өрх толгойлсон эхчүүдэд нийт 20 ширхэг, 5 ханатай монгол


гэрийн тусламж үзүүлэх” гэж өөрчлөв.


2.2. Үндсэн гэрээний 4.7-д "'Орон нутаг нь тусламжаар гэр олгох өрх толгоилсон эхчүүдийн


мэдээллийг Компанид хүргүүлэх бөгөөд Компани нъ зохих шалгуурыг үндэслэн өрх толгойлсон


эхчүүдэд гэр олгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж нэмэх.


2.3. Үндсэн гэрээний 4.8-д “Өрх толгойлсон эхчүүдэд тусламжаар гэр олгоход Компани хяналт


тавина.” гэж нэмэх.


Гурав. Бусад


3.1. Энэхүү гэрээгээр шууд зохицуулагдаагүй бусад харилцааг Үндсэн гэрээний холбогдох зүйл


заалтаар зохицуулна. Энэхүү гэрээ нь Үндсэн гэрээний хамт хүчин төгөлдөр байх ба түүний


салшгүй хэсэг болно.


3.2. Энэхүү гэрээг Монгол хэл дээр 4 хувь үйлдэж, Талууд тус бүр 1 эх хувийг тус тус хадгалсан


нь хуулийн ижил хүчинтэй байна.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: