Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ





2018 оны 06-р сарын 11 -ны өдөр №01/2018 Мандалговь хот








Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Засгийн газрын 2015


оны 430, 2016 оны 179 дүгээр тогтоол, Дундговь аймгийн Хөгжлийн бодлого, стратеги


төлөвлөгөө. аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үндэслэн нэг


талаас Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж аймгийн Засаг дарга О.Бат-


Эрдэнэ, нөгөө талаас “ҮНЭН АНД” ХХК-ийг төлөөлж захирал Т.Төмөрсоль /цаашид компани


гэх/ нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1.1. Энэхүү гэрээгээр талууд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх,


уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах


чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулахтай холбогдсон харилцааг


зохицуулна.


1.2. Компани нь тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сумын байгаль орчныг хамгаалах,


нөхөн сэргээх, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх,


дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд


хамтран ажиллана.


1.3.Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт


малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Татварын тухай хууль болон бусад


хууль, тогтоомжийн хүрээнд явагдана.


ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ


2.1 Гэрээний хамрах хүрээг Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа компанийн доор


дурьдсан үйлдвэр, уурхайн төсөл (цаашид “төсөл” гэх)-үүдийн үйл ажиллагааны хүрээнд


буюу үйлдвэр залгах хүртэлх хугацаанд орон нутагтай хамтран ажиллах гэрээ гэж ойлгоно.


Үүнд:


2.2 Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд Талууд дараах үндсэн чиглэлүүдийг баримтална.


Үүнд:


2.2.1 Уурхай, төслийн бүтээн байгуулалтгай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх,


2.2.2 Байгаль орчныг хамгаалах,


2.2.3 Ажлын байрыг нэмэгдүүлэх,


2.2.4 Орон нутгийн жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих,


2.2.5 Соёлын өвийг хамгаалах


2.3 Нутгийн захиргааны байгууллага нь компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль


тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.


2.4 Талууд хамтран энэхүү гэрээний 2.2.1-2.2.3-т заасан асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг


явуулж болно.














1


2.5 Компани нь тусгай мэргэжил шаардахгүй ажлын байрыг нэн тэргүүнд үйлдвэр, уурхай


байрлаж буй сумын иргэдэд санал болгох, дараагийн шатанд зэргэлдээх сумдын иргэдийг


ажлын байраар хангах замаар орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад анхаарч ажиллана.


2.6 Компани нь төслийн үйл ажиллагааны нөлөөнд өртсөн орон нутгийн эдийн засгийн хөгжилд


хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн бизнесийг дэмжих төлөвлөгөөг боловсруулах,


хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллана.


ГУРАВ. ЗАСАГ ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ


3.1. Ерөнхин зүйлс:


3.1.1 Ашигт малтмалын олборлолт, боловсруулах үйлдвэрлэл явуулах хугацаанд тус


компанид хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлж, хяналт тавьж


ажиллана.


3.1.2 Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар мэргэшсэн ажилтан бэлдэхэд дэмжлэг


үзүүлнэ.


3.1.3 Шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчийг урамшуулан дэмжинэ.


3.1.4 Компанийг ашигт малтмал олборлох, үйлдвэр уурхай байгуулах, цаашид үйл


ажиллагаагаа тогтвортой, хэвийн явуулахад орон нутгийн холбогдох байгууллага,


албан тушаалтны зүгээс шаардагдах үйлчилгээг шуурхай үзүүлж, дэмжлэг үзүүлнэ.


3.1.5 Аймаг, сумын хөгжилд оруулсан хөрөнгийн зарцуулалтыг жил бүр тооцож, ил тод


мэдээллэнэ.


3.1.6 Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн байгаль орчинд


ээлтэй дэвшилтэт технологийг бүхий л хэлбэрээр дэмжинэ.


3.1.7 Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж,


байгууллагад сурталчилна.


3.1.8 Татварын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох саналыг хамтран хүргүүлнэ.


3.2 Дэд бүтцийг хегжүүлэх чиглэлээр.


3.2.1 Уурхай, төслийн дэд бүтцийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан хүсэлтийг


шуурхай шийдвэрлэн компанийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөл


бололцоогоор хангана


3.2.2 Уурхайн жигд, тоггвортой үйл ажиллагааг хангах, өргөтгөх, ашиглахаар гаргасан


хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана.


3.2.3 Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг түргэн


шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.


3.2.4 Уурхайн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьж


ажиллана.


3.3 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр.


3.3.1 Компанийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд


хяналт тавьж ажиллах.


3.3.2 Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчны чиглэлийн


танилцуулга, сургалт, өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхитэй оролцуулах.


3.3.3 Байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн үйл ажиллагаа, дэвшилтэт технологийг


бүхий л хэлбэрээр дэмжих, баталгаажуулахад туслах, урамшуулах.


3.4 Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр.


3.4.1 Компанийн захиалгаар мэргэшсэн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.











2


4.5.2 Орон нутгаас санал болгосон хэрэгжүүлэх боломжтой соёлын өвийг хамгаалах төсөл,


хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.


4.5.3 Орон нутгийн уламжлалт ариун дагшин газар буюу сүсэг бишрэлийн хувьд ач


холбогдолтой уул, овоо, рашаан ус зэрэг байгалийн онцлог тогтоцуудыг орон нутагтай


хамтран хамгаалах, орчны тохижилтыг сайжруулах арга хэмжээг авна.


4.5.4 Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллана.


4.6 Орон нутгийн бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр.


4.6.1 Орон нутгийн аж ахуйн нэгжийн санал болгосон бараа нь компанийн “Бараа, материал


худалдан авах шалгуур үзүүлэлтүүд” болон үйлдвэрлэлийн хэрэгцээ, зориулалт,


шаардлага, чанарын үзүүлэлтийг хангаж байгаа тохиолдолд дэмжиж ажиллана.


4.6.2 Нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хүнсний аюулгүй


байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан тохиолдолд эхний ээлжинд худалдан


авах бодлого баримтлана.


4.6.3 Компанид шаардлагатай бараа, материал нийлүүлэх жижиг дунд үйлдвэрийн төсөл,


хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх, боломжтой төсөл хөтөлбөрийг дэмжиж ажиллана.


4.6.4 Компани нь төслийн нөлөөлөлд өртсөн малчин өрхөд зориулсан малчдын амьжиргааг


сайжруулах хөтөлбөрт хамруулах саналуудыг орон нутгийн удирдлагууд, холбогдох


мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж ажиллана.


4.6.5 Гамшиг, осол, гал түймэр гарсан үед сайн дурын үндсэн дээр тухайн сум, орон нутагт


техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон шаардлагатай бусад туслалцаа


дэмжлэгийг үзүүлнэ.


TAB. ГЭРЭЭНИЙ ХЯНАЛТ


5.1 Гэрээний хэрэгжилт болон холбогдох хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаа талаар Аймаг,


сумдын Засаг дарга, холбогдох тПрийн байгууллагууд (МХГ, БОАЖГ, ГХБХБГ), нутгийн иргэд


хяналт тавина.


5.2 Гэрээний хэрэгжилтийг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу байгуулагдсан


ажлын хэсэг газар дээр нь хянаж шалгана:


5.3 Гэрээний хэрэгжилтийг хянах, үнэлгээ хийх болон төслийн талаарх Компани болон орон


нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүднээс гэрээний хэрэгжилтийг асуудал


гарсан тухай бПрд шийвдэрлэнэ.


ЗУРГАА. ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ


6.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар


мэдээллэх бөгөөд гэрээг аймгийн болон компанийн цахим хуудсанд байршуулна.


6.2 Хамтын ажиллагааны хороо нь Гэрээний биелэлтийг жилд нэг удаа дүгнэх ба тухайн сумын


Засаг дарга гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж болно.


6.3 Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн


дотор геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.


ДОЛОО. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА


7.1 Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.


7.2 Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачлага гаргаж ажиллана.


7.3 Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.








5


7.4 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн


дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь компанийг хуулиар хүлээсэн бусад үүргээс


чөлөөлөх үндэслэл болохгүй.


НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


8.1 Гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан, зөрчлийг тухай бүр, эв


зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ.


8.2 Хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль


тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.


EC. БУСАД


9.1 Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.


9.2 Давтагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно. Энэ


тухайгаа нэг сарын өмнө нөгөө талд бичгээр мэдэгдэнэ.


9.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт


оруулж болно.


9.4 Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарвал нөгөө талдаа 30 хоногийн өмнө


харилцан бичгээр мэдэгдэнэ. Оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд хавсаргаснаар нэмэлт,


өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.











ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





ДУВДГОВЬ АЙМГ^ЙН


“ҮНЭН АНД


ЗАСХГДАРГА: . Г ЗАХИРАЛ:








Шуужанп Шуудангийн хаяг: УБ хот, СБД


2-р хороо, 5-р хороолол


Аймгийн засаг да| 32-96 тоот


Тамгын газар Утас: 8811 4980


Утас: 9111 4056 Мэйл хаяг: tumursoli@yalioo.com
































6


 ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ/Deposit sli^T








| Огноо/Pate: •^албар/Вгапс.К Журнал N«/Journal №: Дэвсгэрт / Too ширхэг /


09/05/2018 зж--- 31634/0


























Denomination Quantity Дүн 1 Amount


1


I Дансны дугаар/Account Number: Валютын код/Currency Code: 5























5466042332 MNT 10


Данс эзэмшигчийн мзр/Account holder: Гуйвуулгын код/Code: 20


ДУНДГОВЬ АЙМГИЙН УНДЭСНИЙ СУРЫН ХОЛБОО 17117 50


Гуйлгэзиий ко/VTransaction Code: Гүйлгэзний дүн/ТгапбЗс11оп Amount: 100


1010 ОРЛОГО БЭЛНЭЭР »4,000,000.00» 500


Гүйлгээний yrra/Description: 1,000


УНЭН fiHR XXK-C XAMTPAH АХИЛ ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ 5.000


Гүйлгзэний хураамж/Transaction Hee: Дансны дугаар/Account number/ | Тэмдэглэл/Note 10,000


, .IJ naiienaoc/lronyaccoiint/ / 20,000 200-





4,000,000.06"


')tn Г>11П1|МГад (>11Ч1ПДО'1|1 M vlTWI.IIlflll VwTn IBItnllf Гүйдгззмйй дүн/ Transaction Arn’dunt Утасиы: дусэар/Phone № ■*. J л - "4


хппиупаж, ллппла xHpnyuunrw tywi гарин yenap ( J/ 'n/Qs) '/'1^ /


1. hctcbv.

provides here and .iipec to accept any fcfial responsibility.





Харилцагч/Customer/.. ТеллерЛеПег/














@ ХААН БАНК МӨНГӨН ШИЛЖҮҮЛЭГ/TRANSFER SLIP








OH/YYYY CAP/MM ӨДӨР/РР


I 2018 | 09 | 11 |





Хүлэан амгчиА^ Recipient's information





























Банкны нэр, байрлал / Bank name & location: Даисны N2/Account N9: Hap (байгүуллага зсвэл ипгэн) / Name of organisation or individual:


ДУ JOB ТООЦООНЫ JOB 5466042332 WHirOBb АЙМГИЙН УНДЭСНИЙ СУРЫН ХОЛБОО


Дүм тоогоор / Amount: Дүи үсгвэр / Amount In words*


»4,000,000.00+» »дорвон сая тогрог» ’«”«• -. i ■ .








Валютын иод/Currency code: Гүйлгзэиий үтга, бусадтамдэглэл/Transaction description Aether notes: Гүйлгаэний торол/ Transaction codw:


MNT УНЭН АНД XXK-C АЙМАГТАЙ XAMTPAH АЖИЛЛАХ ГЭРЭЭ 1045 ДАНС ХООРОНДНН «ИЛЖУУЛЭГ








Шилжуүлэгмий^ Sender's Information





Валютын нод / Currency code: Дансны N2 / Account N2: Hap (Байгүуллага ас*»л иргам) / Name of o’ganixaHon or Individual


- i.


MNT 5163129513 ХАТАГТАЙ ТОРБАТ ТОМОРСОЛЬ


Дүн тоогоор / Amount: AVHVcrssp/Amount In wordr ■> , ....... • _





»4,000,000.00-» , »дорвон сая тогрог» ' ■: ■“>4 т'; г -'i


ХАРИЛЦАГЧИЙН 6ӨГЛӨХ ХЭСЭ1/ For Customer use only •





Шилжүүлэгчийн дамсны Ne/ Sender's account №: ---------••


Глрын year, тдмга /Sender's signature, stamp:





Хүлээн авагч банкиы нэр, дансны №. дансны юр / Recipient's bank, account №, account name? /1-------------------------------------1





Мвнгөн дүн тоогоор, гүйлгээний утга / Amount and transaction description: /2-----------------------------------------/





Энэ баримтад бичигдсэн мадааллийн үн»н лваийг харцуцдоиааа хуулийн жприуцл*гыпсүл»»»зэ гармн ycrsip баталгэзжүул!» signing In this furrpl confirm ths accuracy of the Information provided here and agiee to accept any legal


responsibility - - ---


Банкны тэмдэглэл/For Bank use only Г’’"'Л. If 1 1


Банк11»> ажилур^/уВ^пНиАМг. Omoo/^, , /ОЛ10 Ш^лжүүлэгчийм рогистрцйн Ayr»pCuttomer ID


□ БэлнаарПп cash ---IrOVfWE " vyf rr/gviO1" t,_____------------------


□ Даисн«а

 ХОЛИМОГ БАГИЙН 2018 ГОВИЙН БҮСИЙ


АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН











2018.09.25 Мандалговь хот


Монголын Үндэсний сурын холбоо, Дундговь аймгийн үндэсний сурын


салбар холбоо хамтран Говийн бүсийн чуулга 2018 харваа тэмцээнийг Мандалговь





хотод 2018-оны 09 сарын 21-23-ны өдрүүдэд багийн болон цуваа гэсэн хоёр


төрлөөр амжилттай зохион байгуулсан.












































Уг тэмцээнд өндөр цолтой болон үндэсний сурын спортын цол зэрэгтэй


харваачид олноор оролцсон мөн үндэсний сурын холбооноос томилсон шүүгчдийн


бүрэлдэхүүн тэмцээний аюулгүй ажиллагаа, шүүгчид болон харваачдын хувийн


сахилга бат дэг жаягийг анхааран ажилласан.






























































 ГЭРЭЭ ДҮГНЭСЭН ТУХАЙ ПРОТОКОЛ











2019 оны 02 сарын 12 Мандалговь хот











Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон Үнэн-Анд ХХК -ний хооронд


Баянжаргалан сумынМануултын хайлуур жоншны орд дээр MV-00001455 ашиглалтын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах явцад хамтран ажиллах тухай


байгуулсан 01/2018 тоот гэрээний 2018 оны хэрэгжилтийг дүгнэж энэхүү протоколыг үйлдэв.


Үүнд:


1. “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.1,2-р зүйлд тусгагдсанаар нийт ажиллагсдыг нийгмийн даатгал.


эрүүл мэндийн даатгалд, мөн тэсэлгээний ажил хийх үүрэг бүхий 3-н ажилтныг гэнэтийн


ослын даатгалд хамруулсан.


2. “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.1.3-р зүйлд тусгагдсанаар орон нутгийн татварт АМНАТ-т


19,0 гаруй сая төгрөгийг төлсөн.


3. “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.1.6-р зүйлд тусгагдсанаартанай аймгийн Үндэсний сурын


холбооны үйл ажиллагааны хөтөлбөрт зориулан 2018 оны 9-р сард нийт 8,0 сая төгрөгийн


дэмжлэг үзүүлсэн.


4. “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.2.1-р зуйлд тусгагдсанаар манай компаний тээвэр хийдэг 1


автомашин болон манай уурхайгаас тээвэр хийж буй тээврийн автомашинууд нь Аймгийн


Засаг даргын баталсан авто замын маршрутын дагуу тээвэрлэлтийг хийдэг.


5. “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.2.6-р зүйлд тусгагдсанаар сумын төвийн хог хаягдлыг


цэвэрлэх ажил энэ жил хийгдээгүй. Манай компани 2012 болон 2013 онд сумын төвийн хог


хаягдлын цэгийг шинэчилэн засах, зөөвөрлөх, цэвэрлэх ажилд өөрийн техникийг ажиллуулж


байсан.


6. Үнэн Анд ХХК нь2018 онд уурхайгаа далд аргаар ашиглах бэлтгэл ажил хийсэн бөгөөд өөрийн


уурхайн хүдрийн биетийн нөөцийг ашиглах хугацаанд ашиглалтын талбайдаа нөхөн сэргээлт


хийх боломжгүй тул мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр уурхайн орчин тойронд мод тарьж


дүйцүүлэн нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөж байгаа болно.


7. “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.3.4-р зүйлд тусгагдсанааруурхайд ашиглаж буй худгийг сумын


байгал орчины байцаагчийн хяналтан дор баталгаат тоолуураар тоолууржуулан ашиглаж


байгаа болно.


8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжих хугацаа


дуусч байгаатай холбогдуулан 2019 онд “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.3.5-р зүйлд


тусгагдсанаар агаар, ус, хөрсний шинжилгээг хийлгэхээр дээж авч өгсөн байгаа болно.


9. Мөн зүйлд тусгагдсанаар 2018 оны гантай байсан улиралд ойр тойроны малчдыг усааар ханган,


тэдний малыг усалж өгч байсан.


10. “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.4-р зүйлд тусгагдсанаар2018 ондУБ хотоос 12-13 хүнийг,


хөдөө орон нутгаас 5-6 иргэнийг /Баянжаргалан сумаас 1 гэр бүл тус уурхайд олон жил


ажиллаж байгаа, Өндөршил сумаас 1 гэр бүл. Чойроос гэр бүлийн 3 хүн/ ажлын байраар ханган


Нийгмийн даатгалд хамруулан ажиллуулдаг.


11. Уурхайд ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг авч ажиллуулахад бэлэн байдаг тухайгаа


Баянжаргалан сумын холбогдох байгууллагуудад болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд


оролцохдоо удаа дараа хэлж санал тавьж байдаг боловч тухайн сум орон нутгаас тус уурхайд


ажиллах хүсэлтэй иргэд байдаггүй. Гэхдээ 2018 оны 7-р сараас 10-р сарын хооронд жонш


ялган сортлох ажилд Баянжаргалан сумаас болон ойролцоох хөдөө. орон нутгаас 5-7 хүний


бүрэлдхүүнтэй 2 бригадыг хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулсан.


12. “Хамтран ажиллах гэрээ”-ний 4.6-р зүйлд тусгагдсанаарманай уурхайн ойр амьдардаг орон


нутгийн малчидаас мах, сүү гэрээлэн авч уурхайн ажилчдынхаа хэрэгцээг ханган, чадлынхаа


хэрээр малчидтайгаа хамтран ажилладаг болно.


13. Үнэн Анд ХХК нь 2019 онд Баянжаргалан сумын 2-р багийн 50 айл өрхөд тус бүр 5тн нүүрс


худалдан авч өгөхөөр тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцохдоо багийн иргэдэд


амласан байгаа бөгөөд энэ талаар ирэх оны “Хамтран ажиллах гэрээ”-нд тусгуулахаар


төлөвлөж байгаа болно.




















ГЭРЭЭГ ДҮГНЭСЭН:


<


ДУЦЛ I ҮНЭН-АНД ХХК-Н


здел ЗАХИРАЛ


£











тас:“У11 14056


Утас: 881 14980


Хаяг: Дундговь аймаг Хаяг: Улаанбаатар, СБД


Мандалговь хот, 2-р хороо. 5-р хороолол, 32-96 тоот


Аймгийн Засаг даргын Тамгын газар Мэйл хаяг: tumursoli@yahoo.com