Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын хавсралт

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

Энэхүү гэрээг нэг талаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Х.Мейрамбек (цаашид "Засаг дарга" гэх), нөгөө талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх) нар (цаашид хамтад нь "Талууд" гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү гэрээ нь Баян-Өлгий аймаг, Цэнгэл сумын 5-р багийн нутагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай орших Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт 5-р багийн Кемелект байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлнэ. 

Хоёр. Засаг даргын эрх, үүрэг
2.1 Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:  
2.1.1 хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хангах
2.1.2 гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу сар бүр мэдээлэл өгч, саналыг нь авах
2.1.3 энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой
төсөл, арга хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх
2.1.4 орон нутгийн иргэдэд энэхүү гэрээ болон гэрээтэй холбоотой хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бусад мэдээ мэдээллийг үнэн зөв өгөөгүй, эсвэл буруу мэдээлэл өгсөн тохиолдолд уг мэдээллийг өөрийн зардлаар залруулах
2.1.5 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах
2.1.6 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хөдөлмөр эрхлэх хүсэлтэй орон нутгийн иргэдийн бүртгэх, зохион байгуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тавьсан шаардлагад нийцсэн иргэдийг санал болгох
2.1.7 тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардлагатай байгаа ажилын байрны жагсаалтыг ирүүлсэн тохиолдолд ажлын байрны жагсаалт түүнд тавигдах шаардлагыг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй зарлах
2.1.8 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих
2.1.9 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх

Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

3.1 Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 
3.1.1 үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх
3.1.2 орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг сургалтад хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах
3.1.3 хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулж ажлыг зохион байгуулах
3.1.4 нийт ажлын байрны 65-с доошгүй хувь тухайн орон нутгийн иргэдийг зохих түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр ажиллуулах
3.1.5 хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн аймаг (сум, дүүрэг)-ийн иргэдэд тогтмол буюу сар бүр мэдээлэл өгч байх
3.1.6 бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох
3.1.7 байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах
3.1.8 гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэ.

Дөрөв. Хамтын ажиллагааны хороо
4.1 Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.
4.2 Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэг дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.
4.3 Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Тав. Гэрээний хэрэгжилт
5.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн дотор аймаг (сум, дүүрэг)-ийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.
5.2 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар сарын 1-ны дотор аймаг (нийслэл), сум (дүүрэг)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Гэрээний хариуцлага
6.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзаж үндэслэл болохгүй.
6.2 Гэрээний нэг талын гүйцэтгэхгүй байгаа үүргийг сайн дурын гүйцэтгэсэн тал нь тийнхүү бусдын үүргийг гүйцэтгэхэд гарсан бүр зардлаа буруутай талаас шаардах эрхтэй.
6.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

Долоо. Маргаан шийдвэрлэх

2.1 Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно.

Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох

8.1 Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
8.2 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.
8.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно.
8.4 Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний хувийг англи хэл дээр үйлдэж болно.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:
ЦЭНГЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА
Х.Мейрамбек
(гарын үсэг, тамга)

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ЗАХИРАЛ
М.Мөнгөнцоож
(гарын үсэг, тамга)
"СС Монголиа" ХХК-тай хийх гэрээнд тусгах асуудал
2017.03.31

1. Ховдын "Айтын" хясааны замаг засах
2. Ховдын хавцалын замыг улирал бүр сайжруулж засаж байх
3. Хавар доод хаалгат хүртэлх зам, Самарсаны замын цасыг арилгаж байх
4. Ус ашигласны төлбөрийг орон нутагт өгч байх
5. Байгалийн онц үзэгдэл, гамшиг тохиолдсон үед машин, техник хүн хүчний тусламж үзүүлэх
6. Ажлын явц үр дүнгийн талаар сумын удирдлага, олон нийтэд мэдээллэж байх
7. "СС Монголия" ХХК-ны Ховд голын уурхайг сурталчилан иж бүрэн буланг сумын музейд байршуулах
8. Уурхай орчмын газрын хөрсийг хамгаалах эрүүл ахуйн шаардлага ханган ажиллах
9. Байгалийн нөөц ашигласны нөөцөнд хууль журмын дагуу зөвшөөрөл авч хураамж төлж байх
10. Нөхөн сэргээлтийн ажлыг /далд уурхайн газрын хэвлий ашигласны/ сумын удирдлагатай зөвшилцөн бусад газарт хийж байх хөрөнгө хуваарилах
11. Үйл ажиллагаа явуулж байгаа 5 дугаар багийн иргэдийн санал хүсэлтээр тус нутагт бүтээлч ажил хийж туслалцаа үзүүлж байх

Харилцан зөвшөөрсөн: 
Сумын Засаг дарга Х.Мейрамбек
Уурхайн дарга Б.Мөнхбат