Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ


2019.04.05 Дугаар: №12 Баруун-Урт хот


Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн


Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр тогтоолыг чиглэл


болгон баримталж нэг талаас Нутгийн захиргааны байгууллага, түүнийг төлөөлж аймгийн


Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай хамаарах


сум түүнийг төлөөлж Эрдэнэцагаан сумын Засаг дарга Ө.Батсайхан нөгөө талаас ашигт


малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж “Эрдэнийн босго" ХХК түүнийг


төлөөлж, гүйцэтгэх захирал А.Энхээ (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх) нар


(цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2019 оны 04


дүгээр сарын 05-ны өдөр энэхүү гэрээг байгуулав.


1. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэрт


“Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон


тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнийн босго” ХХК нь байгаль орчныг хамгаалах, уурхай


ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр


нэмэгдүүлэх, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэлээр


сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн


захиргааны байгууллагатай байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх


чиглэлээр хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.


1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг “Монгол улсын Үндсэн хууль", “Ашигт


малтмалын тухай хууль”, “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний


удирдлагын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль” болон холбогдох бусад хууль


тогтоомжоор зохицуулна.


2. Талуудын харилцаа


2.1 Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум болон тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнийн


босго" ХХК хоорондын хамтын ажиллагааг энэхүү гэрээгээр зохицуулна.


2.2 Талууд нь энэхүү гэрээг байгуулахдаа уурхайн талбай харьяалагдах сум, аймгийн


нутгийн захиргааны байгууллага тэдгээрээр дамжуулан орон нутгийн ард иргэдийн


саналыг гэрээний төсөлд тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн


баталсан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрэзнд аймгийн Засаг дарга,


сумын Засаг дарга, Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах


гурвалсан гэрээг байгуулна.


3. Аймаг, сумын Нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг


3.1. Энэхүү гэрээний хүрээнд аймаг, сумын Засаг дарга нар дараах эрх, үүргийг


хэрэгжүүлнэ:


3.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал ашиглалт,


тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад дэмжиж ажиллана.


3.1.2 Үйлдвэр, уурхай, суурин түүний цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ


байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад шаардлагатай


зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.


3.1.3 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга


хэмжээний талаар орон нутгийн иргэдийг тогтмол мэдээллээр хангана.


3.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи, уул


уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд


хүргүүлнэ.


3.1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан санал хүсэлтийг төрийн холбогдох


байгууллагуудтай хамтран хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг албан


бичгээр хүргүүлнэ.


3.1.6 Энэхүү гзрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж дэмжлэг, хандивыг


тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг


4.1 Ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,


хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоосон аливаа үйл


ажиллагаа гарсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Нутгийн захиргааны


байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.


4.2 Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах


эрхтэй.


4.3 Орон нутгийн хөрөнгө оруулалтын дансанд төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн


төсөл, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.


4.4. Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх, олборлох, түүний


ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах,


хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг Ашигт малтмалын


тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, стандарт дүрэм, журмын дагуу


явуулна.


4.5 Компанийн салбарыг 2019 онд орон нутагт нээж аймгийн Татварын хэлтэс, Нийгмийн


даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэст тус мэдэгдэж бүртгүүлнэ. /Орон нутаг


хариуцсан Төлөөлөгч томилох/


4.6 Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг компанийн үйл ажиллагаатай холбоотой


мэдээллээр тогтмол хангаж ажиллана.


4.7 Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар тухайн


аймаг, сумын иргэдэд мэдээлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний санал,


хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэн ажиллана.


4.8 Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах салбарын нэгдсэн арга хэмжээнд идэвхи


санаачлагатай оролцоно.


4.9 Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн


43 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүчний талаар тавигдах шаардлагыг хангаж,


аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас холбогдох зөвшөөрөл, дэмжсэн албан


бичгийг авна.


4.10 Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж,


ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлнэ.


4.11 Аймаг, сумын нутгийн захиргааны цахим хуудсанд компанийн мэдээллийг ил тод


байршуулж, шинэчлэлт баяжилт хийх мэдээллээр хангах ажлыг аймгийн Засаг даргын


Тамгын газар, аймаг сумдын ОҮИТБС-ын дэд зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.


4.12 Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбартай хамтран


уул уурхайн салбарын мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах, иргэдийг ил тод


мэдээллээр хангах ажилд 2 000 000 /Хоёр сая/ төгрөгийн хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ.


7.5 Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх болон ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх аж


ахуйн нэгжийг сонгохдоо ил тод, нээлттэй зохион байгуулан орон нутгийн үйлдвэрлэл,


худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт давуу эрх олгон жилийн нийт худалдан авалтын 50-иас


доошгүй хувийг орон нутгийн татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгж болон тухайн


сумын иргэдээр гүйцэтгүүлэх, гэрээ байгуулж ажиллах.


7.6 Ажилтан ажиллагсдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг Монгол улсын холбогдох


хууль, тогтоомж дүрэм, журам, стандартад нийцүүлнэ.


7.7 Компанид ажиллаж буй Монгол ажилтан, ажиллагсадын цалин, хөдөлмөрийн хөлсний


доод хэмжээг Засгийн газраас баталсан Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын


дундаж цалингаас доошгүй байлгана.


7.8 Компаний хүний нөөцтэй холбоотой баримт бичгийгтөрийн архивт шилжүүлнэ.


8. Орон нутгийн хөгжил, төсөл хөтөлбөрийг дэмжих чиглэлээр:


8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж “Эрдэнийн босго” ХХК нь аймгийн эдийн


засаг, нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон


нутгийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр ажлын байр


нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зориулан 150 000 000 /Нэг зуун тавин сая/ төгрөгийг


Сүхбаатар аймаг Төрийн сан банк 100120000955 /бусад орлого/, данс, орон нутгийн


төсөвт 2019 оны 09-р сарын 01-ний дотор шилжүүлнэ.


8.2 Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аймаг, орон нутгийн иргэдэд уул уурхайн


үйл ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт сурталчилгааны ажил зохион


байгуулах, чадавхижуулах, туршлага судлах зэрэг ажил зохион байгуулахад 10 000 000


/Арван сая/ төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.


8.3 Уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа малчин өрхүүдийн 1 гишүүний эрүүл


мэндийг хамгаалах зорилгоор 25 000 000 /Хорин таван сая/ төгрөгийн санхүүгийн дэмжлэг


үзүүлнэ.


8.4 Жил бүр орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зорилтот бүлгийн


иргэдэд нийт 500 тн нүүрсийг олгох. /сумын ЗДТГ-аас гаргаж өгсөн судалгаа, нэрсийн


дагуу/


8.5 Орон нутгийн иргэдэд 1тн нүүрсийг 20000 төгрөгөөр худалдан борлуулах.


8.6 Тус сумын нутагт орших “Холбоо залаа”-гийн заставыг төвлөрсөн цахилгаан


хангамжид холбох асуудлыг шийдвэрлэнэ.


8.7 Тухайн сумын 1-р багийн нутагт малчдын мал. усалгааны зориулалтаар 1 гүний худаг


гаргана.


8.8 Тухайн сумын 1-р багийн малчдын малын эрүүл мэндийг хамгаалах, угаалга тарилгад


хамруулах ажилд 2 000 000 /Хоёр сая/ төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.


8.9 Тухайн сумын 1-р багт уурхайн нөлөөллийн бүсэд 1000 ш мод тарих, хашаажуулах


ажлыг хийж гүйцэтгэнэ.


8.10 Аж ахуй нэгж 8.1-д заасан мөнгөн дэмжлэг аймагт 50 000 000 /Тавин сая/ төгрөг,


төгрөг, 8.3, 8.6, 8.7, 8.8-д тус тус заасан дэмжлэгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний


дотор, сүүлийн шилжүүлэг аймагт 100 000 000 /Нэг зуун сая/ төгрөгийг төсвийн орлогын


дансанд шилжүүлж, Эрдэнэцагаан сумын “Холбоо залаа"-гийн заставын төвлөрсөн


цахилгаан шугаманд холбох хөрөнгийн асуудлыг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний дотор


шийдвэрлэнэ.


8.11 Орон нутгийн иргэдэд мэдээлэл олгох, туршлага судлах сургалт, сурталчилгааны


ажилд зориулах төлбөр 10 000 000 /Арван сая/ төгрөгийг “Бичигт их өргөө” ОНӨААТҮГ,


регистрийн дугаар 3678512, Хаан банкны 5630500567 дансанд 2019 оны 06-р сарын 01-


ний дотор шилжуүлнэ.


8.12 Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Сүхбаатар аймаг дахь салбартай хамтран


уул уурхайн салбарын мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгаа явуулах, иргэдийг ил тод


мэдээллээр хангах ажилд зарцуулах 2 000 000 /Хоёр сая/ төгрөгийн хөрөнгийн дэмжлэгийг


3681173 регистр дугаартай Сүхбаатарын Өнгө ХМБ-ын Хаан банкны 5648117564 дансанд


2019 оны 06-р сарын 01-ны дотор шилжүүлнэ.


8.13 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээнээс гадуурх улс төрийн нам, төрийн бус


байгууллагууд, төрийн албан хаагчдаас ирсэн хандив тусламжийн хүсэлтийг хүлээн


авахгүй ба энэ талаарх мэдээллийг талуудад тухай бүр мэдээлнэ.


8.14 Орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр, гүйцэтгэх хугацаа, төсөвт өртөг,


нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг талууд хавсралтаар


баталгаажуулж болно. Энэхүү төлөвлөгөө нь гэрээний салшгүй хэсэг байна.


9. Хамтын ажиллагааны хороо


9.1 Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын


ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл,


Нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг оролцуулан байгуулж


ажиллуулна.


9.2 Аймгийн Засаг дарга хорооны ажиллах журмыг батлах бөгөөд бүрэлдэхүүнийг сумын


Засаг дарга нэр дэвшүүлж аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө.


9.3 Хороо нь талуудын оролцоог тэгш хангасан 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд


иргэдийн төлөөллийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ.


10. Гэрээ тайлагнах, дүгнэх


10.1 Хамтын ажиллагааны хороо нь гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг аймаг,


сумын Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны


байгууллагад хүргүүлнэ.


10.2 Гэрээний биелэлтийг дүгнэж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний


хэрэгжилт, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг дарга иргэд, олон нийтэд нээлттэй


мэдээлнэ.


10.3 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 02 дугаар сарын 01-


ний дотор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.


11. Гэрээний хариуцлага, маргаан шийдвэрлэх


11.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй


биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээх бөгөөд тусгай


зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл


болохгүй.


11.2 Талууд нь энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол, маргаан, зөрчлийг


эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд


гомдлоо шүүхэд гаргаж болно.


12. Гэрээний хугацаа, бусад





12.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 01


хүртэл хугацаанд мөрдөгдөнө.


12.2 Хэрэв холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ гэрээг хэрэгжүүлэхэд


сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч, тухайн


асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.


12.3 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож


болно.


12.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гзрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.


Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний


салшгүй хэсэг болно.


12.5 Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





НУТГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ


төлөөлж ,ЭНИЙН БОСГО ххк


АЙМГИЙН “ЭРДЭНИЙН БОСГО" ХХК-ИЙ ГҮЙЦЭТГЭХ


ЗАХИРАл/ А.ЭНХЭЭ


чЗ! ТТА9495.±.5211859











Ө.БАТСАЙХАН