Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ХОВД АЙМАГ БОЛОН МОЭНКО ХХК ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ



Хамтран ажиллах тухай энэхүү гэрээг /цэашид “гэрээ” гэх/ нэг талаас Ховд аймаг, түүнийг төлөөлж тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан (цаашид “Ховд аймаг” гэх), нөгөө талаас МоЭнКо ХХК, түүнийг төлөөлж Орон хариуцсан захирал Жэймс Долан нар (цаашид “Компани” гэх), (хамтад нь “Талууд” гэх) 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдер байгуулав. 
 

ТАЛУУД ЭНЭХҮҮ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХДАА:


МоЭнКо ХХК нь Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн болох;


Талууд нь Хөшөөт теслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гаргах замаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, уул уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аль болох сөрөг нөлөөлөлгүй эрхлэх, байгаль орчныг нехен сэргээх, Төслийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, орон нутагт ажлын байрыг


нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр ил тод, үр ашиггай хамтран ажиллах хүсэл, эрмэлзлэлтэй байгааг тэмдэглэн, 
 

Ховд аймаг нь Төслийн үйл ажиллагааг хэвийн, саадгүй явуулах нөхцөл боломжийг


хуулийн дагуу бүрдүүлэх, Компани нь хариуцлагатай уул уурхайн зарчмаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, зорилтот хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлэхийг зорьж буйг харгалзан дараахь нөхцөлөөр харилцан тохирч байгуулав. 
 

1. Нийтлэг үндэслэл




1.1 Гэрээний зорилго нь Хөшөөт төслийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бий болгох, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Талууд хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, тэдгээрийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино.


1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улдын гэрээгээр зохицуулна.



2. Нэр, томъёоны тодорхойлолт


Гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томъёог хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан утгаар ойлгоно:


2.1 Тэрээтталбай” гэж энэхүү гэрээний 6,1-д тодорхойлсон талбайг;


2.2 “Төсөл” гэж хууль тогтоомжийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу МоЭнКо ХХК-иас Хөшөөтийн нүүрсний уурхайг ашиглахтай холбоотой бүхий л үйл


ажиллагаа, бүтээн байгуулалтыг;


2.3 “Уурхайн дэд бүтэц” гэж уурхайн зам, гүүр, талбай, суваг, хоолой, эрчим хүчний эх үүсвэр, холбоо харилцаа, ус, дулаан хангамжийн шугам, уурхайн кемп, ажлын байр, засварын цех, үйлдвэрлэлийн зориулалт бүхий барилга байгууламж зэргийг;


2.4 “Үндсэн үйл ажиллагаа" гэж энэхүү гэрээний 7.1-д тодорхойлсон үйл ажиллагааг;


2.5 "Туслан гүйцэтгэгч" гэж үндсэн үйл ажиллагааг тодорхой хэсгийг гүйцэтгэхээр Компанитай гэрээ хийсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг:


2.6 "Нөлөөллийн сум" гэж Төслийн уйл ажиллагаа шууд нөлөөлж буй сумдуудыг;

2.7 "Орон иутгийн аж ахуйн нэгж" гэж Ховд аймгийн татварын албанд бүртгэлтэй aж ахуйн нэгжийг;

2.8 "Экепортлосон нүүрс" гэж тус уурхайгаас тээвэрлэсэн нүүрс Монгол улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрч, БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн байхыг тус тус хэлнэ. 
 

3. Хамтын ажиллагааны зарчмм 

Талууд дараахь зарчмын үндсэн дээр хамтран ажиллана:


Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
3.2 Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа дайчлан ажиллаж, Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх


3.3 Төслийн үйл ажиллагаатай холбоотой нөгөө Талынхаа хүсэлт шаардлагыг хүлээн авч, цаг тухайд нь шуурхай шийдвэрлэж байх


3.4 Талууд нь бие биеийнхээ ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, хуулийг дээдлэх

4. Талуудын харилцаа





Гэрээний Талууд дараахь зарчмаар харилцана:


4.1 Ховд аймаг болон Компани хоорондын хамтын ажиллагааг нэг гэрээгээр буюу Ховд аймагтай байгуулах энэхүү гэрээгээр зохицуулна.


4.2 Ховд аймаг нь энэ гэрээг байгуулахдаа Төслийн нөлөөллийн сумд, аймаг болон бусад сумдын төлөөллийг оролцуулж, тэдгээрээр дамжуулан орон нутгийн ард иргэдийн саналыг гэрээний төсөлд тусган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталсан бодлогын баримт бичгийн хүрээнд байгуулж, аймгийн Засаг дарга гэрээг баталгаажуулан гарын үсэг зурна.


4.3 Компани нь Нөлөөллийн сумдтай Гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.



5. Гэрээний хугацаа


5.1 Энэхүү Гэрээг 2014 оны 3 сарын 6-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал хугацаагаар байгуулав.

5.2 Талууд Гэрээний хугацааг дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг цаашид сунгах, өөрчлөлт оруулах нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцоно.

6. Ховд аймгийн нийтлэг эрх, уүрэг





Ховд аймаг дараахь нийтлэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ:


8.1 Төслийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжиж, ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч, улирал тутам Төслийн талаарх мэдээллийг Засаг даргын Зөвлөл, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сонсож, шаардлагатай арга хэмжээг авах


8.2 Нүүрсний нөөц нэмэгдүүлэх, ундны болон үйлдвэрлэлийн усны нарийвчилсан хайгуул, уурхай, үйлдвэр, суурин байгуулах байгаль орчны үнэлгээ хийх асуудлыг дэмжиж, холбогдох зөвшөерлийг олгон хуулийн хүрээнд хяналттавих


8.3 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг батлагдсан үнэлгээний дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавьж, хамтран ажиллах


8.4 Үйлдвэр. уурхай. суурин түүний цахилгаан. дулаан. цзвэр, бохир усны шугам сүлжээ байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад шаардлагатай зөвшөөрлийг олгох, шийдвэрлэх


8.5 Орон нутгийн иргэдээс сургууль, дамжаанд суралцуулах, мэргэжил олгох, улмаар ажпын байраар хангах асуудлыг Компанитай хамтран зохион байгуулах


8.6 Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хуулийн хүрээнд дэмжлэг, туслалцаа үзүүлэх


8.7 Төслийн хэрэгжилтийн явцад мэргэжпийн болон иргэний байгууллагуудын хяналтыг үе шаттайгаар хийлгэх ажлыг зохион байгуулах Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Компанийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг төрийн холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэхэд дэмжпэг үзүүлэх


8.9 Орон нутгийн иргэд, байгууллагуудын дотоодын хэрэгцээнд нүүрс нийлүүлэх үйл ажиллагааг талууд хамтран зохион байгуулна.



9. Үндсэн үйл ажиллагаа





9.1 Компани энэ Гэрээний 7.1-д заасан үндсэн үйл ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.


9.2 Компани нь энэ Гэрэз хүчин төгөлдөр болсноор 2014 оны 1 улиралд багтаан оператор компанитай гэрээ байгуулж, хөрс хуулалтын ажлыг, 2 дугаар улиралд багтаан нүүрс олборлолтын үйл ажиллагааг тус тус эхлүүлнэ.


9.3 Компани үндсэн үйл ажиллагаагаа холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу явуулна.



10. Татварын орчин





10.1 Компани нь Татварын хууль тогтоомжид заасан татвар, төлбөр, хураамжийг улсын болон орон нутгийн төсөвт холбогдох хуулийн дагуу төлнө.


10.2 Ховд аймаг нь хууль тогтоомжийн дагуу төлөх татвар, төлбөр, хураамжийг Компани болон түүний туслан болон гэрээт гүйцэтгэгч, тэдгээрийн ажиллагсдад үл ялгаварлах зарчмаар ногдуулна. 

10.3 Хэрэв нутгийн захиргааны байгууллагын зүгээс Компанид ногдуулсан татвар, төлбөрийн хувь хэмжээ, тавигдаж буй шаардлага нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжид ногдуулж буй татвараас илүү дарамт учруулахуйц байвал уг татвар ногдуулалтыг ялгаварласанд тооцож, нэн даруй залруулах арга хэмжээ авна.


10.4 Ховд аймаг нь орон нутгийн төсөвт төвлөрөх татвар хураамжийг урьдчилан төлөхийг Компаниас шаардах эрхгүй болно. 
 

11. Байгаль орчин, усны хэрэглээ, газрын харилцаа





11.1 Компани нь байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 35, 37 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллана.

11.2 Компани хөрсний бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, үйл ажиллагааны нөлөөллөөр эвдэгдсэн хөрс, газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглахуйц байдалд оруулж нөхөн сэргээх арга хэмжээг авна.


11.3 Компани уурхайд олборлолт явуулах зорилгоор ашигласан гадаргын болон гүний усны төлбөрийг тухайн үед мөрдөгдөж буй хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр тооцож, орон нутгийн төсөвт төлөх ба ус ашиглах нөхцөл нь бусад ус ашиглагчтай адил байна.

11.4 Хөшөөт багийн төвийг нүүлгэн шилжүүлэх хүртэлх хугацаанд Компани багийн иргэдийг ундны болон ахуйн хэрэгцээний ус, цахилгаанаар хангана.


11.5 Ховд аймаг нь Төслийн үйл ажиллагаанд шаардагдах ус ашиглахтай холбоотой зөвшөөрлийг Компанид хууль тогтоомжийн дагуу олгоно.


11.6 Компани нь усны нөөцийг зохистой ашиглах үүднээс Төслийн үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн болон уурхайн тоосжилт дарах зориулалтаар газрын гүний усыг аль болох хэрэглэхгүй байх, гадаргын усыг хуримтлуулах замаар хиймэл нуур цөөрмийг бий болгон үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах боломжийг цаашид судалж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.


11.7 Компани нь байгаль орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөний хүрээнд хөрс хуулалт хийсэн талбайтай тэнцэхүйц хэмжээний газарт дүйцүүлэн ойжуулалт хийх ба уг газрын байршлыг Ховд аймаг тогтооно.

11.8 Компани нь Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах газар, авто зам, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, усан хангамж, дэд бүтцийн барилга байгууламж барих зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авах эрхтэй бөгөөд Ховд аймаг энэ талаар гаргасан Компанийн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

11.9 Уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхен сэргээхтэй холбоотой зардлыг Компани хариуцна.


11.10 Газар ашигласны төлбөрийг үл ялгаварлах зарчмаар ногдуулна.

11.11 Ховд аймаг нь Гэрээт талбайд гуравдагч этгээдэд давхцуулан газар олгохгүй.

Дэд бүтэц




12.1 Компани нь энэ Гэрээг байгуулах хүртлэх хугацаанд Хөшөөт төсөлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийсний дотор уурхайн ажилчдын кемп, хүнд машин механизмын засварын цех, оффисийн барилга, гаалийн хяналтын бүс, нүүрс ачилтын пүү, цахилгаан, дулаан хангамжийн тоногтөхөөрөмж, шугам сүлжээ, Нуүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэр зэрэг уурхайн дэд бүтцийн барилга байгууламжууд, түүнчлэн Булган сумын төвд 3 км, Үенч сумын төвд 1,8 км, Хөшөөт-Ярантын боомт чиглэлийн 311 км хатуу хучилттай замуудыг тус тус барьж байгуулан ашиглалтанд оруулсан нь Төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болж буйг Талууд үүгээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулж байна.


12.2 Компани нь Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлж, нүүрсний чанарыг сайжруулах, тээвэрлэлтийн зардлыг хэмнэх үүднээс Нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг барьж, 2014 оны эхээр ашиглалтанд оруулах ба уг үйлдвэрийг ашиглалтанд хүлээн авахад Ховд аймаг дэмжпэг үзүүлнэ.

12.3 Хөшөөт төслийн богино болон дунд хугацааны эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор Компани нь 2013-2014 онд нийт 3 Мегаваттын хүчин чадал бүхий 10 ширхэг цахилгаан үүсгүүрийг худалдан авч, цахилгаан үйлдвэрлэх барилга, байгууламжийг барьж ашиглалтанд оруулна.

12.4 Ховд аймаг нь энэхүү Гэрээний 12.3-т заасан эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай зөвшөөрлийг Компанид хуулийн дагуу саадгүй олгоно.


12.5 Хөшөөт төсөл болон Ховд аймгийн хэрэгцээг хангах цахилгаан станцын хэрэгцээ шаардлага, хүчин чадал, байршил, эдийн засгийн үр өгөөж зэргийг Ховд аймгаас томилсон ажлын хэсэгтэй хамтран судалгаа хийж, цаашдын алхмыг тодорхойлно. Түүнчлэн, Төслийн үйл ажиллагаанд Ховд аймгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ болон эрчим хүчний хангамжийн бусад эх үүсвэрийг ашиглах боломжийг судална.


12.6 Орон нутгийн эрчим хүчний сүлжээг Төслийн үйл ажиллагаанд нэмэлтээр ашиглах тохиолдолд уг эх үүсвэрийн ашиглалтын зардал нь үл ялгаварлах нөхцөлтэй байхын дээр тасралтгүй, найдвартай байх шаардлагад нийцсэн байна.


12.7 Компани Нүүрсний Хуурай Баяжуулах үйлдвэрийг түшиглэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гаалийн хяналтын талбайг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ба Ховд аймаг шаардлагатай зөвшөөрлийг авахад дэмжлэг үзүүлнэ.


12.8 Компани Төслийн үйл ажиллагаанд шаардлагатай бол гаалийн шилжүүлэн ачих талбайг барьж байгуулах бөгеөд үйл ажиллагаанд нь Ховд аймгийн эрх бүхий байгууллага хяналт тавина Ховд аймаг нь бусад этгээдийн барьж байгуулсан шилжүүлэн ачих талбайг ашиглахыг Компаниас шаардах эрхгүй.


12.9 Талууд нь Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх ажпыг Аймгийн Иргэдийн Хурлаас томилогдсон Ажлын хэсгээр хэлэлцэн баталсан төлөвлөгөөний дагуу 2014 оны 5 дугаар сараас эхлэн үе шаттайгаар хамтран хэрэгжүүлж, төлөвлөгөөнд заасан хугацаанд багтаан дуусгана.





13. Авто замын ашиглалт, хамгаалалт





13.1 Компани өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Хөшөөт-Ярант чиглэлийн 311 км авто замыг (цаашид “авто зам” гэх) Төслийн үйл ажиллагаанд зориулан ашиглах бөгөөд уг үйл ажиллагаанд саад учруулахааргүй бол орон нутгийн иргэдийг чөлөөтэй зорчуулна. Хэрэв гуравдагч этгээдийн зүгээс уг замыг худалдааны болон бизнесийн

зорилгоор ашиглах тохиолдолд Компанитай харилцан тохиролцсон үнээр гэрээ байгуулж ашиглана.


13.2 Компани авто замыг даатгалын байгууллагад бүрэн даатгуулж, замын засвар, үйлчилгээг өөрийн зардлаар хариуцан гүйцэтгэнэ, Замын засвар, үйлчилгээний ажлыг гүйцэтгэгч нь техникийн чадавхи болон үнийн хувьд өрсөлдөхүйц Ховд аймгийн аж ахуйн нэгж байвал давуу эрх олгоно.


13.3 Авто замын хөдөлгөөнийг зохицуулах, холбогдох эргүүл пост гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Талууд Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллана,


13.4 Авто замын цаашдын эзэмшил, ашиглалтын асуудлыг Талууд Гэрээний хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ. 
 

14. Орон нутгийн хөгжлийг дэмжих


14.1 Компани нь Төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх боломж бүхий орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, цаашид Төслөөс хамааралгүйгээр үйл ажиллагаагаа бие даан явуулах боломжийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

14,2 Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мах, сүү, хүнсний ногоо, ус, ажпын хувцас, автобус болон жижиг машины түрээсийн үйлчилгээ, харуул хамгаалалт, гурилан бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүн болон бусад бараа, ажил үйлчилгээний 50-иас доошгүй хувийг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэх замаар орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжин чалавхжуулах чиглэлээр Талууд хамтран ажиллана, Төслийн бараа, ажил үйлчилгээний ханган нийлүүлэх үйл ажиллагаанд тухайн бизнес үйлчилгээний шаардлага хангасан орон нутгийн аж ахуйн нэгжүүд давуу эрхтэйгээр оролцох ба Компанийн зүгзэс тавигдах шаардлагыг хангасан нөхцөлд тэдгээртэй гэрээ байгуулж ажиллана. 

Компани нь Ховд аймгаас нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зах зээлийн үнэ, чанар болон тасралтгүй ханган нийлүүлэх чадавхийг харгалзана. Компани орон нутгийн аж ахуй нэгжүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлт хийх боломж нөхцөл бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө, тусламж үзүүлж хамтран ажиллана.

14.3 Төслийн хүрээнд ажиллах нийт Монгол ажилчдын 70-аас доошгүй хувийг Ховд


аймгийн иргэдээс бүрдүүлнэ.

14.4 Тээвэрлэлтийн ажлын 50-иас доошгүй хувийг Ховд аймгийн тээврийн байгууллагаар гүйцэтгүүлэх ба тээврийн хэрэгслэлүүд нь тээвэрлэлтийн нөхцөлд тохирсон. техникийн чанарын баталгаатай бөгөөд орон нутгийн тээвэрчдийн төлөөллийг оролцуулсан, албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж байна. Үүнд компанийн Ховд аймагт бүртгзлтэй тээврийн хэрэгслэлүуд багтана. Тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг аймгийн Тээвэр, авто замын газраас бүртгэлжүүлнэ. 
14.5 Компани орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2014 онд "Ховд Хөшөөт Хөгжил Сан"-д 600 000 000 (зургаан зуун сая) төгрөгийг төвлөрүүлэх ба үүнд экспортлосон нүүрс 200 000 тонн хүрсэн тохиолдолд 300 сая төгрөгийг, 500 000 тонн хүрсэн тохиолдолд 300 сая төгрөгийг тус тус төвлөрүүлнэ.


14.6 2014 онд Хөшөөтийн уурхайгаас экспортлосон нүүрсний хэмжээ 100 000 тонн


хүрсэн үеэс эхлэн 1 тонн тутмаас 0,6 (60 цент) ам.доллар, экспорт эхэлснээс хойш


9 дэх сараас эхлэн экспортлосон нүүрсний хэмжээ cap тутам 100 000 тонноос


давах тохиолдолд 1 тонн тутмаас 1 (нэг) ам.долларыг Ховд Хөшөөт Хөгжил Санд


тус тус төвлөруулж орон нутгин хөгжилд зарцуулна. Хэрэв тухайн сард экспортлосон нүүрсний хэмжээ 100 000 тоннд хүрээгүй бол 1 тонн тутмаас 0,6 (60 цент) ам.доллараар тооцож тус санд төлнө. 

14.7 2015 онд "Ховд Хөшөөт Хөгжил Сан"-д 1 000 000 000 (нэг тэрбум) төгрөгийг төвлөрүүлэх ба үүнд 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн экспортлосон нүүрс 500 000 тонн хүрсэн тохиолдолд 500 сая төгрөгийг, 1 000 000 тонн хүрсэн тохиолдолд 500 сая төгрөгийг тус тус төвлөрүүлнэ.


14.8 Энэ гэрээний 14.5-14.7-д заасан экспортлосон нүүрсний тоо хэмжээг Монгол улсын гаалийн байгууллагын албан ёсны бүртгзл баримтад үндэслэн тооцох ба Талууд cap бүрийн эцсээр тооцоо нийлж экспортлосон нүүрсний хэмжээг тогтооно.


14.9 Энэ гэрээний 14.5-14.7-д заасны дагуу “Ховд Хөшөөт Хөгжил Сан”-д төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг экспорлосон нүүрс дээрх заалтуудад заасан хүрвэл зохих хэмжээнд хүрч, талууд сарын эцсзэр тооцоо нийлснээс хойш 30 хоногийн дотор төлнө.


14.10 Энэ гэрээний 14.5-14.7-д зүйлд заасан "Ховд Хөшөөт Хөгжил Сан"-д төвлөрүүлэх хөрөнгө нь 2014 болон 2015 онуудад хамаарах ба харин 2016 онд уг санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас


хамааран Талууд хэлэлцэн тохирч тогтооно.


14.11 Талууд Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор “Ховд


Хөшөөт Хөгжил сан”-г хамтран үүсгэн байгуулж, сангийн ажиллах журмыг аймгийн


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж мөрдөн ажиллана.


14.12 Гэрээний хугацаанд төслийн үйл ажиллагааг хууль бусаар саатуулах зогсоох 

аливаа үйл ажиллагааг иргэд, олон нийтийн байгууллагын зүгээс гаргуулахгүй байхад талууд анхаарч ажиллана.


14.13 2014, 2015 онд Компанийн үйл ажиллагаанаас хамааралгүй аливаа шалтгаанаар буюу Засгийн газрын шийдвэр болон орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас төслийн үйл ажиллагаа тухайн жилд 14 хоног саатах, зогсох тохиолдолд Компани энэ гэрээний 14.5-14.7-д заасан хөрөнгийг төвлөрүүлэх үүрэг хүлээхгүй. Түүнчлэн 2014, 2015 оны туршид төслийн үйл ажиллагааг хууль бусаар саатуулсан, зогсоосон нийт хугацаа тус тус 30 хоногоос давах тохиолдолд энэ гэрээний дагуу "Ховд Хөшөөт Хөгжил Сан”-д төлөгдсөн нийт хандивыг Компани Ховд аймгаас буцаан шаардах эрхтэй. Харин Компани энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол буцаан шаардах эрхгүй.


14.14 2014, 2015 онд төслийн хэвийн үйл ажиллагааг иргэд байгууллагын зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоох тохиолдолд Ховд Аймаг уг үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 72 цагийн дотор томилон газар дээр нь ажиллуулж, үүссэн асуудлыг Компаний төлөөлөл болон шаардлагатай бол тухайн


холбогдох этгээдийг байлцуулан шийдвэрлэнэ.

14.15 Энэ гэрээний 14.13-д заасан "хууль бусаар саатуулах, таслан зогсоох" үйл ажиллагаанд орон нутгийн ард иргэдийн зүгээс Үндсэн хуулиар олгогдсон жам ёсны эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой, зохих журмын дагуу холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан, хуулийн хүрээнд явуулж буй тайван жагсаал, цуглаан үл хамаарна. 
14.16 Компани нь ирээдүйд орон нутгийн айл өрх, албан байгууллагуудын ахуйн хэрэгцээг хангах зориулалтаар ашиглагдах, шаардлага хангахуйц илчлэг бүхий 10 саяас доошгүй тонн (эрчим хүчний болон бүхэл) нүүрсний нөөцийг уурхайг ашиглах хугацаанд бүрдүүлж, Ховд аймагт хүлээлгэн өгнө.

14.17 Эрчим хүчний нүүрсийг ашиглан дотоодын нүүрсний хэрэгцээг хангах, түүнчлэн Ховд аймагт баригдаж буй дулааны цахилгаан станцад нүүрс нийлүүлэх зорилгоор Жижиг Дунд Үйлдвэрийг (ЖДҮ) байгуулах, хамтран ажиллуулах боломжийг Талууд судалж, шийдвэрлэнэ,


14.18 Компани нь Ховд хотын ногоон байгууламжийг дэмжиж тус хотын Номингийн 4 замын уулзвараас Бичигтийн пост хүртлэх замын 2 талыг ногоон байгууламж, хамгаалалтын хашаа, гэрэлтүүлэг, явган хүний замтай иж бүрэн хэлбэрээр, тохижуулах ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.

14.19 Компани нь уг гэрээнээс гадуурх улс төрийн нам, төрийн болон олон нийтийн байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн хандив тусламжийн хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд энэ талаарх мэдээллийг Аймагт тухай бүр хүргүүлнэ.


15. Үйл ажиллагааны баталгаа





15.1 Талууд нь Төслийн үйл ажиллагааг хэвийн, саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Төслийн үйл ажиллагааны талаар ард иргэдэд тогтмол тайлбарлан сурталчилж байна.

15.2 Ховд аймаг нь орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагын зүгээс Төслийн үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах, хэвийн байдлыг алдагдуулах нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, нэн даруй таслан зогсоох арга хэмжээ авна.

15.3 Ховд Аймаг нь энэ гэрээний 15.2-т заасан арга хэмжээг авахдаа хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлнэ.


15.4 Ховд аймаг нь Хөшөөтийн уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор уурхайн бүс нутагт байнга ажиллах цагдаагийн хэсэг буюу пост (2-оос доошгүй цагдаагийн ажилтан) байнга ажиллуулна.


15.5 Компани нь орон нутгийн иргэд болон төрийн захиргааны байгууллагын зүгээс хуулийн хүрээнд тавьж буй аливаа хүсэлт шаардлагыг хүлээн авч шийдвэрлэнэ.



16. Маргааныг шийдвэрлэх


16.1 Талууд Гэрээнээс үүдэлтэй аливаа маргааныг энэ гэрээгээр зохицуулах ба эн тэргүүнд эвийн журмаар зохицуулах үүрэг хүлээнэ.

16.2 Гэрээг хэрэгжүүлэх явцад үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох тал нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдлийн нэг хувийг энэ Гэрээг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдах, Талуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэгт хүргүүлнэ.


16.3 Мэдэгдлийн дагуу Талууд Ажлын хэсгээрээ дамжуулан маргааныг ажпын 5 өдөрт багтаан хэлэлцэж, боломжит хувилбараар, эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэнэ.


16.4 Хэрэв Талууд тухайн асуудлаар нэг сарын хугацаанд аливаа шийдэлд хүрээгүй бол маргаж буй асуудлаар мэргэшсэн, туршлага бүхий хараат бус, хөндлөнгийн Зуучлагчийг санал нэгтэйгээр томилно.

16.5 Гэрээний 16.4-т заасан Зуучлагч нь маргааныг 14 хоногийн дотор зохицуулж чадаагүй бол Монголын Үндэсний Арбитрт хандан шийдвэрлүүлнэ.

16.6 Гэрээтэй холбоотой тодорхой асуудлаар маргаан гарсан нь үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй. 

17 Гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх үр дагавар

17.1 Гэрээний аль нэг тал нь Гэрээний 14 дүгээр зүйлд зааснаас бусад заалтыг зөрчсөн нь уг гэрээг цуцлах үндэслэл болохгүй, Хэрэв гэрэзний аль нэг тал нь гэрээний 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа эдийн засгийн хувьд ноцтой нөлөө үзүүлэхүйц бодит хор уршиг учруулсан бол энэ нь гэрээг цуцлах үндэслэл болно.


17.2 Гэрээний нэг тал нь Гэрээний үүргээ зөрчсөн Талд зөрчлийг арилгуулахаар


мэдэгдэл хүргүүлэх ба мэдэгдллйг хүлээж авсан тал 30 хоногийн дотор уг зөрчлийг


арилгах арга хэмжэз авна.


17.3 Хэрэв зөрчлийн үр дагаврыг арилгах нэгэнт боломжгүй болсон бол зөрчил гаргасан тал гэрээг дахин зөрчихгүй байхад чиглэсэн арга хэмжээг нэн даруй авч


хэрэгжүүлэн, авсан арга хэмжээний талаар нөгөө Талдаа бичгээр мэдэгдэх, шаардлагатай бол гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирлыг нөхөн


төлнө.


17.4 Гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэй маргааныг Талууд энэ Гэрээний 16-р зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.



18. Давагдашгүй хүчин зүйл





18.1 Гэрээний аль нэг тал нь давагдашгүй хүчин зүйлийн нөлеөллөер гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй бол нөгөө талдаа энэ талаар аль болох яаралтай мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдэхдээ шалтгаан болон давагдашгүй хүчин зүйл арилах бодит хугацаа зэргийг тодорхой мэдэгдэхийг зорино.


18.2 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байгаа талын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилт энэ тохиолдолд түдгэлзэх ба үүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг нөлөөлөлд өртсөн тал хүлээхгүй.


18.3 Нөлөөлөлд өртсөн тал нь давагдашгүй хүчин зүйлийн үр дагаврыг аль болох богино хугацаанд арилгахыг хичээх ба байдал хэвийн үргэлжлэх боломжтой болсон даруйд нөгөө талдаа мэдэгдэнэ.

18.4 Давагдашгүй хүчин зүйл гэдэгт нөлөөлөлд өртсөн талын хүсэл зоригоос үл


шалтгаалах дараахь хүчин зүйлүүд хамаарна: Үүнд:


-дайн, үймээн самуун, бослого хөделгөөн, бүслэлт хориглолт


-хорио цээр, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, үер, дэлбэрэлт, аянга цахилгаан, гал түймэр

-төслийн үйл ажиллагааг саатуулах нөлөөлөл бүхий төр, засгийн байгууллагуудын шийдвэр (Хөшөөтийг стратегийн ордод хамааруулах тухай шийдвэр үүнд хамаарна.)

- аль нэг талын буруугаас шууд шалтгаалаагүй техник, тоног техөөрөмжийн томоохон эвдрэл сүйрэл

19. Хууль тогтоомж өөрчлөгдөх





19.1 Хэрэв хууль тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ Гэрээг хэрэгжүүлэхэд Сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгч, тухайн асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвлөлдөж шийдвэрлэнэ. 

19.2 Гэрээний аль нэг заалт тодорхой шалтгааны улмаас хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд тухайн заалтыг Талууд Гэрээнээс тусад нь авч үзэхээр хэлэлцэх


бөгөөд Гэрээний үлдсэн заалтууд хүчин төгөлдөр хэвээр байна. 
 

20. Гэрээг дүгнэх

20.1 Жил бүрийн 1 дүгээр сард багтаан талууд өмнөх жилийн гэрээний хэрэгжилтийг

дүгнэж, үнэлэлт өгнө. Гэрээний хэрэгжилт хангалтгүй дүгнэгдсэн тохиолдолд Талууд үүнээс үүдэх үр дагаврыг хэлэлцэн цаашид хэрхэх асуудлыг шийдвэрлэнэ. 
20.2 Шаардлагатай тохиолдолд талууд ажпын хэсгийн хамтарсан хурал зохион байгуулж гэрээнд өөрчлөлт оруулж болно.



21. Бусад

21.1 Энэ Гэрээ нь Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 
21.2 Хамтран ажиллах асуудлаар Талуудын хооронд (аймаг, сум, багийн түвшинд) өмнө нь байгуулагдсан аливаа гэрээ хэлцэл энэ гэрээ байгуулагдсанаар хүчингүйд


тооцогдоно. 
21.3 Хөшөөтийн ордыг стратегийн ордод хамааруулах шийдвэрийг эрх бүхий байгууллагаас гаргасан нь энэ Гэрээг хүчингүй болгох үндэслэл болно.
21.4 Гэрээг монгол хэл дээр 2 хувийг үйлдэж, Талууд тус бүр эх хувийг хадгална.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
ХОВД АЙМГИЙГ ТӨЛӨӨЛЖ 
Г.ЦЭВЭЭРАВДАН ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
М.АМАРСАНАА АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ, ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ

МОЭНКО ХХК-Г ТӨЛӨӨЛЖ 
ЖЭЙМС ДОЛАН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ
Ж.ОЮУНЧИМЭГ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ