Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй




      АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙГААС 
             БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ

                          ГУРВАЛСАН ГЭРЭЭ



“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4.3 дахь заалтын дагуу Улаанбаатар 
(хот)-ийн Налайх сум (дүүрэг)-ын Засаг дарга ( цаашид                                          

“Засаг дарга” гэх) Ч.Раднаабазар, нөгөө талаас тус сум (дүүрэг)-ын  Зүүн жигүүр
 нэртэй газарт ашигт малтмал ашиглах 4516 А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч 

(цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) Таван шүтээн компанийн захирал  Гансүх

гуравдагч талаас “ Зүүн хээр нөхөрлөл хоршоо бүртгэгдээгүй  

нөхөрлөл (цаашид“Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж ахлагч                                                                                             (албан тушал) Давааням нар (цаашид хамтад нь “Талууд” гэх харилцан 

тохиролцож 20... оны ... дугаар capын  ...-ны одор энэхүу гурвалсан гэрээ ("Гэрээ" 
Налайх. аймаг (хот)-т байгуулав.




                      Нэг. Ерөнхий зуйл


1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь оорийн талбайгаас бичил уурхай эрхлэгч этгээдэд нүүрс
(ашигт малтмалын төрөл) олборлох зориулалтаар талбай ашиглуулахтай                       

холбогдон Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч. бичил уурхай эрхлэгч


этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.


1.2 "Энэхүү  гэрээг 2018 оны 10 сарын 20 өдрөөс эхлэн 6 сар жилийн хугацаагаар байгуулав.

               Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг                                                                  
2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ 

2.1.1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн дор дурдсан солбицол бүхий цэгүүдийг                                                                       

холбосон шугамаар хүрээлэгдсэн ............ гектар талбайг Бичил уурхай эрхлэгч этгээдэд

ашиглуулах;

Цэгийн дугаар Уртраг Өргөрөг


1


2


3


4


5

2.1.2. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалын  

баяжуулах талбайн байршлыг тогтоох,

2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн гэрээнд заасан солбицлын хүрээнд үйл 

ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих;


2.1.4. бичил уурхай эрхлэгч этгээдийн аюулгүй байдлын дүрмийг мөрдүүлж, хяналт  

тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах:


2.1.5. бичил уурхай эрхлэгч этгээдэд нөхөн сэргээлтийн ажил үйлчилгээ эрхлэхэд мэргэжил,


арга зүйн зөвлөгөө өгөх;


2.1.6. бичил уурхай эрхлэгч этгээд болон Засаг даргаас гэрээгээр хүлээсэн үүргээ           

биелүүлэхийг шаардах;


2.1.7. бичил уурхай эрхлэгч этгээдээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 

үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг шаардах;


2.1.8. бичил уурхай эрхлзгч этгээд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй уурхайн 

хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах        

тухай саналыг талуудад гаргах;


21.9. бичил уурхай эрхлэгчдийн татвар, даатгалтай холбоотой асуудлыг хариуцахгүй 

байх;


2.1.10.  гэрээт талбайгаас олборлосон ашигт малтмалыг худалдахдаа тухайн тусгай зөвшөөрөл             
 эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах       

2.1.11. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг гэрээ            

байгуулсан өдрөөс хойш 1 сарын дотор геологи, уул уурхайи асуудал хариуцсан төрийн 

захиргааны байгууллагад хүргүүлэх.

                   Гурав. Сум (дүүрэг)-ын Засаг даргын хүлээх эрх үүрэг

3.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 6   

дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 

3.1.1. бичил уурхайн ажилтнуудад (цаашид '‘ажилтан” гэх) "Бичил уурхайн аюулгүй            

байдлын дүрэм”-ийг таниулах, ослоос урьдчилан сэргийлэх. осол гарсан тохиолдолд анхан       

шатны тусламж үзүүлэх,  осол гэмтлээс урьдчилан сэргиилэх талаар мэргэжлийн 

байгууллагаар сургалт хийлгэх ажлыг зохион байгуулах;


3.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тоггоох;


3.1.3. байгаль орчныг хамгаалах,  нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт   

тавих;


3.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн                     

ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

3.1.5. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалын хууль                   

тогтоомжийн дагуу эрх бүхий хуулийн этгээдэд борлуулж байгаа эсэхэд хяналт тавих           

3.1.6. бичил уурхай эрхлэгч этгээд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээгээр      

хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;


3.1.7. талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж  

мөрдөөгүй тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээдийн ашигт малтмал олборлох   

үйл ажиллагааг зогсоож, талуудад гэрээг цуцлах тухай санал rapгax:


3.1.8. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүргээ хэрэгжүүлэх    
                      
        Дөрөв. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх үүрэг                    

4.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нъ дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ                   

4.1.1. гэрээт талбаЙд ашшт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах:


4.1.2. гэрээгээр олгосон талбайд зөвхөн бүртгэлтэй гишүүнийг ажиллуулах  

4.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх:


4.1.4. сум (дүүрэг)-ын Засаг даргаас топоосон суурышлын талбайд амьдрах, тогтоосон

газарт хог хаягдлын цэг байгуулах;


4.1.5. олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах. баяжуулах ажлыг тусгай зөвшөөрөл  
эзэмшигчийн тогтоосон талбайд болон төвлөрсөн баяжуулах цехэд гүйцэтгэх;


4.1.6. гэрээт талбайн ашип малтмалын нөөцийг бүрэн гүйцэд ашиглах;


4.1.7. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, ослоос урьдчилан           

сэргийлэх;


4.1.8. ашигтмалтмалын олборлох үйл ажиллагаанд химийн хорт болон аюултай бодис            
хэрэглэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүулэхээс бусад тохиолдолд 
тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахгүй байх:


4.1.9. байгаль орчныг хамгаалж, голын горхи, булаг шанд. уст цэгийг бохирдуулахгүй        

байх, нөхөн сэргээлт хийх;


4.1.10. ажилтнуудын дунд холбогдох хууль тоггоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй

ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах 

4.1.11. олборлосон ашигт малтмалыг эрх бүхий этгээдэд борлуулахдаа тусгай


зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэх;


4.1.12. холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар төлөх. бичил уурхайчдыг ниигмийн 

даатгалд хамруулах;


4.1.13. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засаг              

даргаас шаардах;


4.1.14. хууль тоггоомжийг мөрдөх, нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх 

                            Тав. Харилцан хүлээх үүрэг


5.1. Гэрээг цуцлах үндэслэл бий болсон тохиолдолд талуудад гэрээг цуцлах тухай саналаа    

бичгээр хүргүүлнэ.


5.2. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.     

5.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл бичил уурхай эрхлэгч этгээдийн буруутай үйл       

ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, бусад эттээдэд хохирол учирвал        

буруутай тал барагдуулна.

                     Зургаа. Маргаан шийдвэрлэх


6.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох     

замаар шийдвэрлэнэ.


6.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үүссэн маргааныг Монгол Улсын хууль

тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 
 

                  Долоо. Гэрээний хүчин төгөлдөх болох


7.1. Энэхүү гэрээ нь 20. . . оны . . .сарын . . . өдрөөс . . . 20 . оны сарьн.... өдөр 

хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.


7.2. Гэрээний хүчинтэй хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 

хүчингүй болсон тохиолдолд гэрээ хүчингүй болно.


7.3. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж, Бичил   

уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.2.10-т заасны дагуу орон нутагт хүлээлгэж     

өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


7.4. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаарх саналаа аль нэг тал нөгөө талууддаа

бичгээр мэдэгдсэн боловч нөгөө талууд нь ажлын 20 хоногт  багтаан асуудлыг             

шийдвэрлээгүй, эсхүл хариу өгөөгүй тохиолдолд гэрээ хүчингүй болно.

7.5. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална


              Найм. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах




8.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн                

дээр шийдвэрлэнэ.


8.2.Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшнүй хэсэг болно.

 Гэрээ байгуулсан: 

Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга               Ч.Раднаабазар 

Таван шүтээн компанийг төлөөлж                                          Б.Гансүх

Зүүнхээр нөхөрлөлийг төлөөлж                                              М.Давааням