Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

   
                                 АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙГААС

                                        БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ

                                                         ГУРВАЛСАН ГЭРЭЭ





“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамын 4.3 дахь заалтын дагуу нэг


талаас Улаанбаатар, аймаг (хот)-ийн Налайх сум (дүүрэг)-ын Засаг


дарга (цаашид “Засаг дарга” гэх)  Ч.Раднаабазар нөгөө  талаас тус сум


(дүүрэг)-ын Налайх нэртэй газарт ашигт малтмал ашиглах МV-0221                                  
дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч”


гэх) Сүмбэр худаг компанийн захирал С.Ганбат, гуравдагч


талаас “Берека ” нөхөрлөл, хоршоо, буртгэгдээгүй нөхерлел (цаашид


“Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж  ахлагч (албан тушаал)

Б.Ариунболор нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) харилцан тохироцож 2018-10-10-ны өдөр 
 энэхүү гурвалсан гэрээ (“Гэрээ” гэх)-г  Налайх аймаг (хот)-д байгуулав. 
 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн талбайгаас бичил уурхай эрхлэгч


этгээдэд нүүүрс          (ашигт малтмалын төрөл) олборлох зориулалтаар


талбай ашиглуулахтай холбогдон Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч, бичил


уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.


1.2. Энэхүү гэрээг 2018 оны 10 сарын 10 өдрөөс эхлэн 8 сарын хугацаагаар


байгуулав. 
 

Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:





2.1.1. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн дор дурдсан солбицол бүхий


цэгүүдийг холбосон шугамаар хүрээлэгдсэн гектар талбайг Бичил уурхай


эрхлэгч этгээдэд ашиглуулах;





Цэгийн дугаар Уртраг Өргөрөг


1


2


3


4


5





2.1.2. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан


ялгах, баяжуулах талбайн байршлыг тогтоох;

2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн гэрээнд заасан солбицлын хүрээнд үйл


ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавих;


2.1.4. бичил уурхай эрхлэгч этгээдийн аюулгүй байдлын дүрмийг мөрдөлтөд


хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авах;


2.1.5. бичил уурхай эрхлэгч этгээдэд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэхэд нь


мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;



2.1.6. бичил уурхай эрхлэгч этгээд болон Засаг даргаас гэрээгээр хүлээсэн


үүргээ биелүүлэхийг шаардах;


2.1.7. бичил уурхай эрхлэгч этгээдээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн


хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг шаардах;


2.1.8. бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,


уурхайн хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд гэрээг хугацаанаас


нь өмнө цуцлах тухай саналыг талуудад гаргах;


2.1.9. бичил уурхай эрхлэгчдийн татвар, даатгалтай холбоотой асуудлыг


хариуцахгүй байх;


2.1.10. гэрээт талбайгаас олборлосон ашигт малтмалыг худалдахдаа тухайн


тусгай зөвшөерөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэхийг бичил уурхай эрхлэгч


этгээдээс шаардах;


2.1.11. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг


гэрээ байгуулсан өдрөөс хойш 1 сарын дотор геологи, уул уурхайн асуудал


хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх. 
 

Гурав. Сум (дүүрэг)-ын Засаг даргын хүлээх эрх, үүрэг


3.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох


журмын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) “Бичил уурхайн


аюулгүй байдлын дүрэм”-ийг таниулах, ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан


тохиолдолд анхан шатны тусламж үзүүлэх, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх


талаар мэргэжлийн байгууллагаар сургалт хийлгэх ажлыг зохион байгуулах;


3.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;


3.1.3. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд


хяналт тавих;


3.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл


ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;


3.1.5. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг хууль


тогтоомжийн дагуу эрх бүхий хуулийн этгээдэд борлуулж байгаа эсэхэд хяналт


тавих;


3.1.6. бичил уурхай эрхлэгч этгээд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;


3.1.7. талууд гэрээний үүргээ биелүүлээгүй, бичил уурхайн аюулгүй байдлын


дүрмийг дагаж мөрдөөгүй тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээдийн ашигт


малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож, талуудад гэрээг цуцлах тухай санал


гаргах;


3.1.8. хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүргээ хэрэгжүүлэх. 
 

Дөрөв. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг



4.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ: 
 

4.1.1. гэрээт талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах;


4.1.2. гэрээгээр олгосон талбайд зөвхөн бүртгэлтэй гишүүнийг ажиллуулах;


4.1.3. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагаанд саад


учруулахгүй байх;


4.1.4. сум (дүүрэг)-ын Засаг даргаас тогтоосон суурыдлын талбайд амьдрах,


тогтоосон газарт хог хаягдлын цэг байгуулах;


4.1.5. олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах ажлыг тусгай


зөвшөөрөл эзэмшигчийн тогтоосон талбайд болон төвлөрсөн баяжуулах цехэд


гүйцэтгэх;


4.1.6. гэрээт талбайн ашигт малтмалын нөөцийг бүрэн гүйцэд ашиглах;


4.1.7. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, ослоос


урьдчилан сэргийлэх;


4.1.8. ашигт малтмалын олборлох үйл ажиллагаанд химийн хорт болон


аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс


бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахгүй


байх;


4.1.9. байгаль орчныг хамгаалж, голын горхи, булаг шанд, уст цэгийг


бохирдуулахгүй байх, нөхөн сэргээлт хийх;


4.1.10. ажилтнуудын дунд холбогдох хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал,


аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр сургалт, сурталчилгаа


зохион байгуулах;


4.1.11. олборлосон ашигт малтмалыг эрх бүхий этгээдэд борлуулахдаа тусгай


зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлэх;


4.1.12. холбогдох хууль тогтоомжийн дагуу татвар төлөх, бичил уурхайчдыг


нийгмийн даатгалд хамруулах;


4.1.13. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч


болон Засаг даргаас шаардах;


4.1.14. хууль тогтоомжийг мөрдөх, нийгмийн хэв журмыг сахин биелүүлэх.


4.1.15. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг


дагаж мөрдөх, осол аваараас урьдчилан сэргийлэх, энэ талаарх тайланг тусгай


зөвшөөрөл эзэмшигчид ирүүлэх;


4.1.16. Байгаль орчныг нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ зохих журмын


дагуу биелүүлж, нөхөн сэргээх талаар нөхөрлөлөөс авсан арга хэмжээ, хийсэн


ажлын тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засаг даргад ирүүлэх;


4.1.17. Ашигт малтмалыг байгальд ээлтэй боломжит аргаар олборлох.



4.1.18. Нөхөрлөл нь талбайг буцааж хүлээлгэн өгөхийн өмнө тухайн талбайд


техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг зааврын дагуу хийж, байгаль


орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, тусгай зөвшөөрөл


эзэмшигч болон Засаг даргын томилсон комисст хүлээлгэн өгнө. 
 

Тав. Харилцан хүлээх үүрэг


5.1. Гэрээг цуцлах үндэслэл бий болсон тохиолдолд талуудад гэрээг цуцлах тухай


саналаа бичгээр хүргүүлнэ.


5.2. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч


ажиллана.


5.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл бичил уурхай эрхлэгч этгээдийн буруутай


үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, бусад этгээдэд хохирол учирвал уг


хохирлыг буруутай тал барагдуулна.


5.4. Нөхөрлөл нь талбайг бичил далд аргаар ашиглана. Түүнчлэн талбайг зохих


журмын дагуу ашиглаж, ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдол гаргахгүй байх бүхий


л нөхцлийг хангаж ажиллах ба ийнхүү зохих аюулгүй ажиллагааны дүрэм, журам,


заавар, зөвлөгөө, аргачлалыг баримтлаагүйгээс талбайд эвдрэл гэмтэл, бусдын


амь нас эрсдэх болон эрүүл мэндэд хохирол учирвал нөхөрлөл хариуцаж,


хохирлыг барагдуулна. 
 

Зургаа. Маргаан шийдвэрлэх


6.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан


тохиролцох замаар шийдвэрлэнэ.


6.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд үүссэн маргааныг Монгол Улсын


хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 
 

Долоо. Гэрээний хүчин төгөлдөр болох


7.1. Энэхүү гэрээ нь 2018 оны 10 сарын 10 өдрөөс .. 2019 оны 5 сарын 1 

өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.


7.2. Гэрээний хүчинтэй хугацаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай


зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд гэрээ хүчингүй болно.


7.3. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж,


Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.2.10-т заасны дагуу орон


нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


7.4. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаарх саналаа аль нэг тал нөгөө


талууддаа бичгээр мэдэгдсэн боловч нөгөө талууд нь ажлын 20 хоногт багтаан


асуудлыг шийдвэрлээгүй, эсхүл хариу өгөөгүй тохиолдолд гэрээ хүчингүй болно.


7.5. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 
 

Найм. Гэрээнд нэмэлт, өерчлөлт оруулах


8.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны


үндсэн дээр шийдвэрлэнэ.



8.2. Энэ гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй


байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно. 

Гэрээ байгуулсан: 
УБ хотын Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар          

Сүмбэр худаг компанийг төлөөлж  С.Ганбат

Берекэ нөхөрлөлийг төлөөлж  Б.Ариунбаяр    88044898