Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ 

ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ


Ерөөсум №29 2018.09.12


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг


галаас Сэлэнгэ аймаг Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар (цаашид “Засаг дарга” гэх), нөгеө


талаас “Бугант үндрах баялаг” нөхөрлөл, регистрийн дугаар 3759067 (цаашид “Бичил уурхай


эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж нөхөрлөлийн ахлагч (албан тушаал) Б.Энхбаяр нар (цаашид


хамтад нь “Талууд” гэх) дараах нохцелөөр харилцан тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 12-


ны өдөр энэхүү гэрээг (цаашид “Гэрээ” гэх) Ерөө сум-д байгуулав.


Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхаЙ эрхлэгч этгээд нь Ерөө сумын Хэрээн гол гэх нэртэй газарт орших 0.5'


гектар талбайд журмын 6. 1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар ал г (ашигт малтмалын төрөл i


олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхаЙгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил уурхай


эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.


Xoёp, Сум (дүүрэг)-ын Засаг даргын зрх, үүрэг


2.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь “Бичил уурхаЙТаар ашигт мал гмал олборлох журам”-ын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргиЙг хэрэгжүүлнэ:


2.1..L бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг


гэрээнд хавсаргах;


2,1.2, хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;


2.13. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашип малтмалыг ангилан ялгах, баяжуулах


талбайг тоггоох;


2,Л<4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож.


бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг төвлөрүүлэх;


2.1.5« бичил уурхайн ажилтнуудад (цаашид "ажилтан” гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал.


аюулгүй ажиллагааны сургалтыг мчргэжлийн бапгууллагын гусла.мжтаЙгаар зохион байгуулах:


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэп үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;.


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;





2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.





Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдйин эрх, үүрэг


ЗЛ . Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;


 3.1.2. ажилтнуудыг тоггоосон талбайд суурьшуулах;





3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг байгуулах;

3.1.4. гэрээгээр олгосон талбайд нохөрлөл, хорпюо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус


зтгээдийг ажиллуулахгүй байх;


3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх;


3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан


сэргийлэх арга хэмжээ авах;


3.1.7. хууль тогтоомж. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болои нөхөн сэргээлтийн


чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах;


3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх;


3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний


хэрэгсэл ашиглахгүй байх;


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны


зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл


ажиллагаанд 3500 cm3 хүртэлх баггаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй


механизмыг ашиглах;


3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын даг уу эрх бүхий этгээдийн тоггоосон


байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах 1.5 сая төгрөгийг нөхөн сэргээлтийн


Барьцаа хөрөнгийн данс болох 100130255301 тоот дансанд төвлөрүүлэх;


3.1.12. нөхөн сэргээлтийн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн нөхөн


сэргээлтэд зарцуулах;


3.1.13. бичил уурханн иөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа


нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгох;


3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий


хуулийн этгээдэд худалдах;


3.1.15. ажилглуудгай хөдөлморийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагух


орлогын албан гатвар толох;


3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигг


малтмал олборлох өргөдөл дахин гаргах.


Дөрөв. Харилцаэ хүлээх үүрэг 

4.1. Гэрээнд талууд харилцан хүндлгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, бусад


этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг барагдуулах 

үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулахыг бичил


уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)-иин Засаг

даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.





Тав. Маргааи шийдвэрлэх


5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар


шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тоггоомжийн дагуу


маргааныг шийдвэрлэнэ.


Зургаа. Гэрээний хүчин Төгөлдөр болох


6.1. Энэхүү гэрээ нь 2018 оны 09 сарын 12 өдрөөс 2019 оны 09 сарын 12 өдөр хүртэл хугацаанд


хүчин төгөлдөр үйлчилнэ.


6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхен сэргээлг хииж орон нутагт


хүлээлгэж өгснөер энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Бичил уурхайгаар ашиглах газрын байршил, хэмжээ, солбилцлын хэмжээ нь байгаль орчныг


хамгаалах, нөхөн сэргээлт хййх толөвлөгөөнд тусгагдсан байх бөгөөд уг төлөвлөгөөг байгаль


орчны хяналтын улсын байцаагчаар хянуулЖ, Засаг даргаар батлуулна.


6.4. Энэхүү төлөвлегөө нв гэрээний салшгүй хэсэг болно.


6.5. Бичил уурхайгаар ашиглах талбайг Засаг даргын томилсон ажлын хэсгээр заалгаж актаар


хүлээж авснаар энэхүү глрээ хүчин гөгөлдөр болно.


6.6. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.


Долоо. Гэрээнд нэмэлт, оорчлөлт оруулах


7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр


шийдвэрлэнэ.


7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


гэрээний салшгүй хэсэг болно.





Гэрээ байгуулсан:





“Бугант ундрах баялаг” нехөрлөлийн ахлагч