Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг

нөхөн төлөх тухай ГЭРЭЭ


2017 оны ... дугаар сарын ...­ны өдөр



дугаар ХАЗ­ ..... /… /...



Улаанбаатар

хот



Ерөнхий зүйл


Нэг талаас Ашигт малтмал, Газрын тосны газар, нөгөө талаас ашигт малтмалын ордыг ашиглах тоот дугаартай ....... га талбайтай тусгай зөвшөөрлийг эзэмшигч

тоот регистрын дугаартай, тоот гэрчилгээ бүхий АААА ХХК /цаашид аж ахуйн нэгж гэнэ/ нь Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйл, Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28­ны өдрийн дугаар 81 тоот тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн аймгийн сумын нутагт орших ордын эрэл, эрэл үнэлгээний ажлын зардлыг Улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


Нэгдүгээр зүйл. Ерөнхий эрэл, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул, гидогеологийн хайгуул, зураглалын ажлын нийт хэмжээ

1.1                     ордод хийсэн эрэл, эрэл үнэлгээний ажилд Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн анхны зардалд ...........төгрөг гарсан бөгөөд Ашигт малтмалын ашиглалтын МV........... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд ноогдох хэмжээг Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход ...................... төгрөг болж байгааг хоёр тал хүлээн зөвшөөрөв.


Хоёрдугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хүлээх үүрэг хариуцлага


2.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 1 жилийн хугацаанд төлөх бөгөөд дор дурдсан хуваарийн дагуу төлбөр хийх өдрийн төгрөг, америк долларын ханшаар тооцож төгрөгөөр төлнө.


2017 онд ............ төгрөг ( )



2.2 Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1­т дурьдсан хугацаанд төлөхөөр хуваарилсан төлбөрийг тухайн онд хавсралт 1­д заасан байдлаар Төрийн сан банкны төгрөгийн 100900000722 Ашигт малтмал, газрын тосны газрын дансанд хийнэ.

2.3 Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр хийсний дараа уг төлбөр Ашигт малтмал, газрын тосны газрын дансанд орсон эсэхийг шалгаж болно.

2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2, 3­аар тохиролцсон үүргийн дагуу тухайн улирлын төлбөрөө улиралдаа багтаан төлөөгүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7 дахь хэсэгт заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам тухайн улиралд төлбөл зохих үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө.

2.5 Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр, алдангийг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд сонгон шалгаруулалт зарлана.

Гурав дугаар зүйл. Ашигт малтмал, газрын тосны газрын эрх, хүлээх үүрэг, хариуцлага


3.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр

төлөхөөр тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй.

3.2 Нөхөн төлбөр хийсэн хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.

3.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал газрын тосны газар энэхүү гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй.

3.4 а. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл­үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн төлөх хугацааг ТЭЗҮ, уулын ажлын тайлан болон төлөвлөгөөнд тулгуурлан АМГТГ­ын Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтэс,

b. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл­үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн тооцооллыг АМГТГ­-ын Геологи хайгуулын хэлтэс

c. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл­үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн хуваарь гаргах, гэрээ боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавихыг Хууль, эрх зүйн хэлтэс тус тус хариуцана.

3.5 Нөхөн төлбөрийн төлөлттэй холбоотой асуудлыг гэрээ байгуулсан аж ахуйн нэгж бүрэн хариуцана.


Дөрөв дүгээр зүйл. Гэрээ хүчин төгөлдөр болох, гэрээний хугацаа, бусад


4.1. Энэхүү гэрээ нь Ашигт малтмал, газрын тосны газар болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлөх эрх бүхий этгээд /захирал/ гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

4.2 Гэрээний нийт хугацаа .... жил байна.

4.3 Гэрээний хугацаа дуусмаг гэрээний хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтын биелэлтийг Ашигт малтмал, газрын тосны газар болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгч /эрх бүхий этгээд/ хамтран гэрээг дүгнэж акт үйлдэнэ.

4.4 Гэрээг гурван хувь, Монгол хэл дээр үйлдэх бөгөөд нэг хувийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нэг хувийг Ашигт малтмал, газрын тосны газар/ХЭЗХ/, нэг хувийг ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж тус тус хадгална. Гэрээний хувиуд болон гэрээний хавсралт нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.

Гэрээ нь нийт 4 хуудас, хавсралт­1 хуудаснаас бүрдэнэ.

4.5 Аж ахуйн нэгж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь шүүхэд хандаж болох бөгөөд шүүх ажиллагаатай холбогдон гарах зардлыг аж ахуйн нэгж хариуцан төлнө.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


Ашигт малтмал, газрын тосны газрыг төлөөлж:
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН

ДҮТОГ­гч........................


Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:

........ ХХК­НИЙ ЗАХИРАЛ

....................................... .



Хаяг: .

ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА

Утас: .....

.........................................



УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА ............................