Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БИЧИЛ УУРХАИГААР АШИГТ МАЛТМАЛ


ОЛБОРЛОХ ТУХАИ ГЭРЭЭ


Ерөөсум  №05  2018.09.06;


“Бичил уурхайгаар ашигт малт.мал олборЬох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3 -т заасны дагуу нэг 

талаас Сэлэнгэ аймаг Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар (цаашид “Засаг


талаас “Ерөө хамтын хүч” нөхөрлөл (цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж


нөхөрлөлийн ахлагч (албан гушаал) О.Оюунгэрэл нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах


нөхцөлөөр харилцан гохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр энэхүү гэрээг (цаашид


“Гэрээ” гэх) Ерөө сум-д байгуулав.


Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай зрхлэгч этгээд ш. Ерөө сумын Бохлэй гэх нэртэй газарт орших 2 гектар


талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар алт (ашигт малтмалын төрөл)


олборлохтой холбогдсол үйл ажиллаг аа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил


уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.


Хоср. Сум (дүүрэг)-ын Засагдаргын эрх, үүрэг


2.1. Сум (дүүрэг)-ын 3acaг дарга нь "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх. үүргийг хэрэгжүүлнэ ):


2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээ! тоггоож, байршлын зургийг


гэрээнд хавсаргах;


2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг топоох;


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,


баяжуулах галбайг тоггоох;


2.1.4. бичил уурхайн нохөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож,


бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг төвлөрүүлэх;


2.1.5. бичнл уурхайн ажилтнуучад (цаашид “ажилтан" гж) зориулсан хөдолмөр хамгаалал,


аюулгүй ажиллагааны cypгалтыг мэргэжяийн байгууллаилн гусламжзайгаар зохион байгуулах;


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс

шаардах;


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.








Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг





3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;





3.1.2. ажилтнуулын тогтоосон талбайд суурьшуулах;


3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг


байгуулах;


3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус


этгээдийг ажиллуулахгүй байх;


3.1.5. байгаль орчпьи хамгаалж. гол. горхи, булаг шанд, усг цэгийг бохирдуулахгүй байх;


3.1.6. бичил уурхай аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан


сэргийлэх арга хэмжээ авах:


3.1.7. хууль тогтоомж. хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн


чиглэлээр ажилтпуудад сургалт, сурталчилгаапд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах;


3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд


гүйцэтгэх;


3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгзэдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, ТЭСЭЛГЭЭНИЙ


хэрэгсэл ашиглахгүй байх:


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох


үйл ажиллагаанд 3500 с.мЗ хүртэлх баггаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй


механизмыг ашиглах:


3.1.11. бичил уурхайн пөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдиЙн тогтоосои


байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах 6 сая төгрөгийг нөхөн сэргээлтийн


Барьцаа хөрөнгийн данс болох 100130255301 тоот дансанд төвлөрүүлэх;


3.1.12. нөхөн сэргээлтийн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн

нөхөн сэргээлтэд зарцуулах;


3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа


нөхөн сэргээлт хийж сум дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх;


3.1.14., олборлосон ашигг малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий


хуулийн этгээдэд худалдах;


3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу


орлогын албан татвар төлөх:


3.2. Бичил уурхай эрхлэгч этгтээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт


малтмал олборлох өргөдөл дахин гаргах.


 Дөрөв. Харилцан хүлээх үүрэг 

4.1. Гэрээнд талууд харилцан хүндэлэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, бусад


этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг барагдуулах


үүрэгтэй. Сум. дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулахыг бичил


уурхай эрхлэгч  этгээдээс шаардана.  

4.3. Талууд энэхүүгэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)-ийн Засаг


даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.


Тав. Маргаан шийдвэрлэх





5.1. Талууд гэрээтэй холбоогой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар


шийдвэрлэнэ.





5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу


маргааныг шийдвэрлэнэ.

Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох                                                




6.1. Энэхүү гэрээ нь  2018 оны 09 сарын 06 өдрөөс 2019 оны 09 сарын 06 өдөр хүртэл хугацаанд


хүчин төгөлдөр үйлчилнэ.                                                                                               

6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд иөхөн сэргээлт хийж орон нутагт


хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.


Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах


7.1. Гэрээнд ннэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр


шийдвэрлэнэ.





7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд

гэрээний салшгүй хэсэг болно..





Гэрээ баигуулсан: