Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР


БОЛОН





“ЮУЖИ ЭС” ХХК-ИЙН


ХООРОНД БАЙГУУЛСАН





ЭРЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ


 ЭРЛИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ








2018 оны 06 дугаар                      Дугаар 18/04                                Улаанбаатар


сарын 19-ны өдөр                                                              хот





Нэг талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Ашигт малтмал,


газрын тосны газар (цаашид АМГТГ гэнэ)-ыг төлөөлж дарга Х.Хэрлэн, нөгөө


талаас “Юу Жи Эс” ХХК (цаашид Компани гэнэ) -ийг төлөөлж гүйцэтгэх захирал


Ё.Байгал нар (хамтад нь “Талууд” гэнэ) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож


Монгол Улсын Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийг үндэслэн энэхүү


гэрээг байгуулав.





Нэг. НИЙТЛЭГ ЗҮЙЛ





1.1Талууд Улаанбаатар хотын Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн


Баяндэлгэр, Эрдэнэ, Баян, Баянжаргалан, Баяндэлгэр, Сэргэлэн, Баянцагаан,


Архуст сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Хэрлэн сумдын нутаг дэвсгэрт


хавсралт “Б”-д заасан талбайд “Нүүрсний давхаргын метан хий”-н эрлийн


ажлыг гүйцэтгэнэ.


1.2Энэхүү гэрээ нь Газрын тосны тухай хууль болон бусад хууль тогтоомжид


нийцсэн байна.





Хоёр. НЭР ТОМЪЁО


2.1 “Эрэл” гэж тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны


хэтийн төлвийг тогтоох зорилгоор гүйцзтгзх геологи, геохими, геофизикийн тойм


судалгааны ажлыг;


2.2 “Газрын тос’ гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хатуу,


шингэн, хийн төлөвт орших нүүрс-устөрөгчийн нэгдэл /түүхий тос, байгалийн хий/-


ийг;


2.3 “Байгалийн хий” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хийн


төлөвт дангаар орших нүүрс-устөрөгчийн нэгдлийг,


2.4 “Уламжлалт бус аазрын тос” гэж байгалийн битум, шатдаг занар, тослог элс,


хийтэй элс, хийтэй занар, нүүрсний давхаргын метан хийг;


2.5 “Нүүрсний давхаргын метан хий” гзж нүүрсжих явцад нүүрсэнд хуримтлагдсан


хийг;


2.6 “Хүчин төгелдер болсон огноо” гэж гэрээг байгуулсан он, cap, өдрийг;


2.7 “Эрэл хийх нутаг дэвсгэр" гэж энэхүү гэрээний 1.1, хавсралт “Б”-д заасан


талбайг;



2.8 “Эрлийн ажлын хөтөлбөр” (цаашид хөтөлбөр гэнэ) гэж гэрээний хугацаанд


хийж гүйцэтгэх, энэхүү гэрээний В хавсралтад дурьдсан геологийн судалгааны ажлыг 




1


2.9 “Эрлийн ажлын төсөв” гэж эрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах


мөнгөн хөрөнгийг;


2.10 “Оператор компани” гэж гэрээлэгчийн газрын тос, уламжлалт бус газрын


тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсад буртгэлтэй,


татвар төлөгч компанийг;


2.11 “Туслан гүйцэтгэгч" гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны


тодорхой хэсгийг гүйцэтгэхээр гэрээлэгчтэй, эсхүл оператор компанитай гэрээ


байгуулсан, Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдийг;


2.12 “Эрлийн ажлын тайлан, материал” гэж тухайн талбайд газрын тос,


уламжлалт бус газрын тосны хэтийн төпвийг тогтоох зорилгоор гэрээг хзрэгжүүлэх


явцад хийж гүйцэтгэсэн эрэл, судалгааны ажлын бүхий л мэдээлэл, тайлан


материалыг;


2.13 “Гэрээ дуусгавар болсон огноо” гэж эрлийн ажил дуусгавар болж, Талууд


гэрээг дүгнэн, энэхүү гэрээний 2.12 -д заасан материалыг Ашигт малтмал, газрын


тосны газарт хүлээлгэн өгсөн он, cap, өдрийг хэлнэ.


Гурав. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ


3.1 Ашигт малтмал, газрын тосны газрын эрх


3.1.1 Тухайн жилд хийх эрлийн ажлын төлөвлөгөө, төсвийг баталж, хэрэгжилтэд


хяналт тавина.


3.1.2 Эрлийн үйл ажиллагаатай холбогдсон хууль эрх зүйн актын хэрэгжилтэнд


хяналт тавина.


3.1.3 Эрли-йн ажилд Ашигг малтмал, газрын тосны газраас холбогдох


мэргэжилтнийгтомилж ажиллуулна.


3.1.4 Ашигт малтмал, газрын тосны газраас томилогдсон мэргэжилтэн нь эрлийн


үйл ажиллагаатай танилцах, оролцох, эрлийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтэнд


хяналт тавина.


3.1.5 Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэх явцад олж авсан эрлийн ажил,


судалгааны бүхий л мэдээлэл, тайлан материал, баримт бичгийн нэг хувийг


өмчилнө.








3.2 Ашигт малтмал, газрын тосны газрын үүрэг





3.2.1 Эрлийн гэрээ байгуулсан талбайг эрлийн ажлын гэрээг дүгнэж албан ёсны


шийдвэр гартал нүүрсний давхаргын метан хийн хайгуулын талбайгаар зарлахгүй.


3.2.2 Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талбайн байршлын талаар оррн


нутгийн захиргаанд мэдэгдэнэ. Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхтэй


холбогдуулан орон нутгийн засаг захиргаа, холбогдох мэргэжлийн байгууллагатай


хамтарч ажиллах, уулзалт зохион байгуулах, ша^рдлагатай зөвшөөрөл авах болон


бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжЛэг үзүүлнэ.


с








2


3.2.3 Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа эрлийн ажил


гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллээр хангаж, шаардлагатай бол


холбогдох журмын дагуу бэлтгэж өгнө.


3.2.4 Эрлийн ажил гуйцэтгэх гэрээний хэрэгжилтийн талаар УУХҮЯ-нд жил бүр


тайлан гаргаж өгнө


3.2.5 Компанийн эрлийн ажилд зарцуулсан зардлыг нөхөж олгохгүй.


3.2.6 Тухайн талбайд БХГ байгуулах сонгон шалгаруулалт явуулах тохиолдолд


тухайн талбайд хийгдсэн судалгааны ажлын үр дүнгийн тайлан материалыг


захиалга өгсөн компаниудад худалдах багц материал болгон бэлтгэнэ.


3.2.7 Тухайн талбайн багц материалын үнийг АМГТГ-ын даргын тушаалаар


тогтоож, захиалга өгсөн компани бүрт сонгон шалгаруулалтын нэг үзүүлэлт болгон


худалдана.


3.2.8 Энэхүү гэрээний 3.2.7-д заасан багц материал борлуулсан тохиолдолд


орлогыг АМГТГ-ттөвлөрүүлж, Талууд 50%, 50%-иар хуваан авна. Компанид ногдох


хувийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлнэ.


3.2.9 Эрлийн ажилтай холбогдсон аливаа мэдээллийн нууцлалыг хадгална.








3.3 Компанийн эрх


3.3.1 Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын холбогдох


хууль, эрх зүйн актыг дагаж мөрдөнө.


3.3.2 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд туслан гүйцэтгэгч


ажиллуулж болно.


3.3.3 Ашигт малтмал, газрын тосны газрын өмчлөлд байгаа эрлийн ажил


гүйцэтгэх талбайд хамаарах тайлан мэдээллийг үзэж судлах, шаардлагатай бол


худалдан авч болно.


3.3.4 Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дүнгийн тайланг төрийн захиргааны


байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд нүүрсний


давхаргын метан хийн эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах


саналаа Газрын тосны тухай хуулийн 17.3-т заасны дагуу ирүүлнэ.


3.3.5 Энэхүү гэрээний 3.2.7-д заасан багц материал худалдагдсан тохиолдолд


үнийг АМГТГ-аас нэхэмжлэх эрхтэй.


3.4 Компанийн уурэг


3.4.1 Нүүрсний давхаргын метан хийн эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын


анхдагч материал, үр дүнгийн тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад өгч


дүгнэлт гаргуулах үүрэгтэй.


3.4.2 Эрлийн гэрээний эрх, үүргийг өөр этгээдийн нэр дээр шилжүүлэхийг


хориглоно.


3.4.3 Гэрээний хавсралт В-д заасан ажлыг гэрээний хугацаанд гүйцэтгэнэ. Эрлийн


ажлыг олон улсын газрын тосны аж үйлдвэрлэлд хэвшсэн нийтлэг горимын дагуу


мэргэжлийн түвшинд, цаг хугацаанд нь зохион байгуулж хэрэгжүүлнэ.


/


3.4.4 Энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бүх зардлыг хариуцна. /Д


3.4.5 Эрлийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг Ашигт малтмал, газрын


тосны газарт тухай бүр танилцуулж байна.


3.4.6 Эрлийн ажилтай холбогдсон үйл ажиллагаанаас холбогдон гарах


хариуцлагыг хүлээх бөгөөд аливаа хууль, дүрэм, журам стандарт зөрчсөний


улмаас гарах бүх хохирлыг хариуцна.


3.4.7 Эрлийн ажилтай холбогдсон үйл ажиллагаанд байгаль орчинд халгүй,


орчин үеийн дэвшилтэт техник, технологи хэрэглэж, газрын гадаргууд нөлөөлөх


ажил хийх тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ.


Хэрвээ гэрээг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд хор хохирол учруулбал хохирлыг


барагдуулж, зохих нөхөн төлбөрийг төлнө.


3.4.8 Эрлийн ажил, арга аргачлал, техник, тоног төхөөрөмж, мэдээлэл,


мэдээллийн боловсруулалт, үр дүнгийн тайлалтай танилцах, судлах зэрэгт Ашигт


малтмал, газрын тосны газрын холбогдох мэргэжилтнүүдийг биечлэн оролцуулна.


3.4.9 Эрлийн ажилд оролцох Ашигт малтмал, газрын тосны газраас томилогдсон


мэргэжилтний бүх зардал (орон байр, хоол хүнс, тээврийн зардал) -ыг хариуцна.


3.4.10 Компани энэхүү гэрээний 3.1.3-т заасан АМГТГ-аас томилогдсон


мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах 1 ширхэг автомашин (жийп


ангиллын туулах чадвар сайтай, шинэ, дизель хөдөлгүүртэй)-ыг худалдан авч


АМГТГ-т буцалтгүйгээр өгнө.


3.4.11 Эрлийн ажилд холбогдсон үйл ажиллагаанд орон нутгийн иргэдийг нэн


тэргүүнд авч ажиллуулна.


3.4.12 Эрлийн ажлуудын мэдээллийг боловсруулж, тайлал хийж үр дүнгийн


тайлан бичнэ. Хээрийн ажил дууссанаас хойш зургаан сарын хугацаанд


судалгааны бүхий л мэдээлэл, баримт материал, үр дүнгийн тайлангийн нэг хувийг


Ашигт малтмал, газрын тосны газарт үнэ төлбөргүй хүлээлгэн өгнө.


3.4.13 Энэхүү гэрээний 3.2.6-д заасан багц материалыг АМГТГ-ын шаардлагад


нийцүүлэн бэлтгэж өгнө.


3.4.14 Ашигт малтмал, газрын тосны газрын 1-ээс доошгүй мэргэжилтнийг 2


хүртэл сарын хугацаагаар сургалт, семинар, үзэсгэлэнд хамруулах бөгөөд


холбогдон гарах бүх зардлыг хариуцна.


Дөрөв. ОРЛОГО ХУВААХ


4.1 Талууд Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэх явцад олж авсан анхдагч


материал, мэдээлэл, тайлан материал /боловсруулаагүй, боловсруулсан, тайлал


хийсэн/ -ыг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн гуравдагч этгээдэд борлуулж болно.


4.2 Талууд эрлийн ажлын мэдээлэл, тайлан материалыг борлуулах талаар


харилцан бичгээр мэдэгдэнэ.


4.3 Талууд худалдан авагчийн талаарх мэдээлэл болон үнийн саналыг харилцан


бие биендээ хүргүүлнэ.


4.4 Эрлийн ажлын мэдээлэл, тайлан материалыг борлуулсан орлогоос тайлан


материалыг зарж борлуулахтай холбогдон гарсан зардал болон орлогын татварын


суутгалыг хийсний дараа үлдэх орлогыг талу^д тавь (50%}, тавин (50%) хувйэр


хувааж авна. j .


 Тав ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА


5.1 Эрлийн ажил гүйцэтгэх гэрээг 3 жилийн хугацаагаар байгуулав.


5.2 Гэрээний хугацаа: 201 8 оны 06-р сарын 19-ны өдрөөс эхлэн 2021 оны 06-р


сарын 18-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.


5.2 Талууд харилцан тохиролцож энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно


5.3 Гэрээг дараах үндэслэлээр дуусгавар болно.


а/ Гэрээний хугацаа дууссан;


б/ Хууль буюу энэхүү гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан.


5.4 Гэрээг дараах үндэслэлээр цуцална.


5.4.1 Компани нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн дотор


төлөвлөгөөт ажлаа эхлээгүй, хавсралт “В”-д заасан хугацаанд гүйцэтгээгүй бол


Ашигт малтмал, газрын тосны газар гэрээг цуцална. Энэ тухай албан бичгээр


мэдэгдэнэ.


Зургаа. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ


6.1 Давагдашгүй хүчин зүйл, орон нутгийн эсэргүүцлийн улмаас Компани нь


гэрээний үүргээ биелүүлээгүй бол үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд шаардагдах


хугацааг нэмж тооцож болно.


6.2 Давагдашгүй хүчин зүйл, орон нутгийн эсэргүүцэл нь Талуудаас авч


хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд арилаагүй тохиолдолд энэхүү Гэрээг


биелүүлээгүй гэж үзэхгүй.


6.3 Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тухай Талууд харилцан бичгээр


мэдэгдэнэ.


Долоо. ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ


7.1 Компани эрлийн ажилтай холбогдсон үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль,


тогтоомжийг ноцтоЙгоор зөрчвөл Ашигг малтмал, газрын тосны газар зөрчлийг


арилгах хүртэлх хугацаанд судалгааны ажлыг түр зогсооно.


7.2 Эрлийн ажил зогссон үед ажлын талбар дахь тоног төхөөрөмжүүдийг зохих


ёсоор хамгаалж аюулгүй байдлыг хангах үүргийг компани хүлээнэ.


Найм. МАРГААНЫГХЯНАН ШИЙДВЭРЛЭХ, ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА


8.1 Гэрээнд оролцогч талуудын хооронд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон


гарах аливаа маргааныг хэлэлцээрийн журмаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд


гомдлыг шүүхэд гаргаж болно.


8.2 Талууд нь энэхүү гэрээ болон Монгол Улсын холбогдох бусад хуулийг зөрчсөн


үйл ажиллагаа явуулсаны улмаас байгууллага, хувьд хүнд хохирол учруулсан-бол


Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.


8.3 Талууд гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирлыг гэрэзнд болон Монгар'


улсын хууль тогтоомжид заасны дагуу гэм бур^утай тал нь нөхөн төлнө.


8.4 Эрэлийн ажилтай холбогдсон үйл ажиллагааны тодорхой хэсгийг


гүйцэтгүүлэхээр сонгосон туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагааны улмаас учирсан


бүх хохирлыг Компани хариуцна.


Ес. БУСАД


9.1 Энэхүү гэрээг монгол хэлээр хоёр хувь үйлдэж, Талууд нэг, нэг хувийг


хадгалах ба хувь тус бур хууль зүйн адил хүчинтэй болно.


9.2 Хавсралт А, Б, В нь энэхүү гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно.


9.3 Талуудын бичгээр өгөх мэдэгдэл нь факсаар явуулсан, шуудангаар


дамжуулсан болон биечлэн хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан тухай


нотолгоотой тохиолдолд хучин төгөлдөр гэж үзнэ.


9.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж


болох ба нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж гэрээнд хавсаргаснаар хүчин


төгөлдөр болно.


9.5 Гэрээнд Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.


9.6 Талууд бичгээр өгөх мэдэгдлийг дараах хаягаар илгээнэ. Үүнд:


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Ашигт малтмал, газрын тосны газар


Монгол улс, Улаанбаатар хот-15170,


Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,


Засгийн газрын XII байр, баруун жигүүр


утас: (976) -51- 263741


факс: (976) -11-310370


Цахим шуудан: tnfo@mrpam.gov.mn


-Юу Жи Эс” ХХК


Монгол улс, Улаанбаатар хот,


Сүхбаатар дүүрэг 1-р хороо


14 байр 202 тоот


утас: (976) 77052255, 99101861


факс: (976) 77052255


Эмайл: gabaya2000@yahoo.com


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








АШ И ГТ4ЛАЛ Н


 АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР, “ЮУ ЖИ ЭС” ХХК-ИЙН


ХООРОНД БАЙГУУЛСАН “НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН Х14Й"-Н ЭРЛИЙН


АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТ “А”





Энэхүү хавсралт “А” нь Ашигт малтмал, газрын тосны газар болон “Юу Жи Эс”


ХХК-ийн хооронд 2018 оны 06-р сарын 19-ны өдөр байгуулсан Эрлийн ажил


гүйцэтгэх гэрээний бүрэлдэхүүн хэсэг нь болно.


Эрлийн ажил нь Улаанбаатар хотын Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн


Баяндэлгэр, Эрдэнэ, Баян, Баянжаргалан, Баяндэлгэр, Сэргэлэн, Баянцагаан,


Архуст сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Хэрлэн сумдын нутаг дэвсгэрийг


хамарна.


 АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР, “ЮУ ЖИ ЭС” ХХК-ИЙН


ХООРОНД БАЙГУУЛСАН "НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙ'-Н ЭРЛИЙН


АЖИЛ ГҮЙЦЭТГЗХ ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТ"Б”





Энэхүү хавсралт “Б” нь Ашигт малтмал, газрын тосны газар болон “Юу Жи Эс”


ХХК-ийн хооронд 2018 оны 06-р сарын 19-ны өдөр байгуулсан Эрлийн ажил


гүйцэтгэх гэрээний бүрэлдэхүүн хэсэг нь болно.


Эрлийн ажил нь Улаанбаатар хотын Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн


Баяндэлгэр, Эрдэнэ, Баян, Баянжаргалан, Баяндэлгэр, Сэргэлэн, Баянцагаан,


Архуст сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Хэрлэн сумдын нутаг дэвсгэрийг


хамарна.


Талбайн хэмжээ: 7302,37 km2


Талбайн солбицол:











Уртраг Өргөрөг


град мин сек град мин Сек





Д/д











1 107 14 27 47 44 3.74


2 107 18 23.18 47 44 3.74


3 107 18 23.21 47 47 12.34


4 108 28 9.29 47 45 26.91


5 108 25 51.04 47 10 16.3


6 108 0 2.22 47 10 59.82


7 107 59 21.67 46 58 57


8 107 12 35.37 47 0 0.35


 АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР, “ЮУ ЖИ ЭС” ХХК-ИЙН


ХООРОНД БАЙГУУЛСАН “НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙ”-Н ЭРЛИЙН


АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТ “В"








Энэхүү хавсралт “В” нь Ашигт малтмал, газрын тосны газар болон “Юу Жи Эс”


ХХК-ийн хооронд 2018 оны 06 сарын19-ны өдөр байгуулсан Эрлийн ажил





гүйцэтгэх гэрээний бүрэлдэхүүн хэсэг нь болно.


ЭРЛИЙН АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ





Эрлийн ажлын төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэх хугацаа





Хүснэгт


д/ Эрлийн ажлын төрөл, Ажлын Нэгжийн Нийт Гүйцэтгэх


өртөг, өртөг,


д аргачлал хэмжээ /ам.дол / /ам.дол/ хугацаа /сар/


1 Хотгорын зураглал 4381 кв.км 50 219,050 1-3 дахь жил


2 Чичирхийллийн судалгаа 200 3100 620,000 1 -3 дахь жил


тууш.км


3 Стратиграфийн өрөмдлөг 1200 150 180,000 1-3 дахь жил


тууш.м


4 Гидрологийн цооног 500 тууш.м 240 120,000 1 -3 дахь жил


Нийт органик 1000


5 нүүрстөрөгчийн шинжилгээ, 300 300,000 1-3 дахь жил


нүүрсэн дэх нийн агууламж ширхэг


тодорхойлох


6 Чулуулгийн шинжилгээ 200 ширхэг 30 6,000 1-3 дахь жил


/петрографи, минераграфи/


7 Байгаль орчны нөхөн 80,000 1 -3 дахь жил


сэргээлт


Нийт хөрөнгө оруулалт 1,525,050















































9