Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                      БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ГЭРЭЭ



2017 оны 08 сарын 17 өдөр                                Дугаар 01                                 Өндөртолгой  


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг


талаас Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг дарга Сэрдамбын Эрдэнэбаяр (цаашид


'Засаг дарга” гэх), нөгөө талаас “Хөдөлмөр зүтгэл” бүртгэгдээгүй нөхөрлөл (цаашид


“Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж нөхөрлөлийн ахлагч Тогтохжаргал овогтой


Амартүвшин нар (цаащид хамтад нь "талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан


тохиролцож 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдөр энэхүү гэрээг (цаашид Гэрээ" гэх)


Багахангай дүүрэгт байгуулав.




                      Нэг. Ерөнхий зүйл

1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Багахангай (дүүрэг)-ийн Улаан худаг нэртэй газарт


орших 5 /га/ гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар алт (ашигт

малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох талаар дүүргийн Засаг дарга, бичил


уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.



 
                   Хоёр. Дүүргийн Засаг даргын эрх, үүрэг

2.1. Дүүргийн Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын


зургийг гэрээнд хавсаргах;


2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,


баяжуулах талбайг тогтоох;


2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг,


тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийГ


төвлөрүүлэх; 

2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) зориулсан хөдөлмөр


хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар


зохион байгуулах;


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах;


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт


тавих;


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.




           Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг

3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;


3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;


3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг


байгуулах;


3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн


гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх;


3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй

байх


3.1.6. нөхөрлөлийн эрх бүхий төлөөлөгч, бүлгийн ахлагч, удирдах зөвлөлийн гишүүд


нь Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдүүлэх,

болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх арга техникт суралцан нөхөрлөлийн гишүүдэд


ХАБ-ын дүрэм, журмыг таниулах.сурталчлах, сургалт зохион байгуулах, аюулгүй ажиллагааны


зааварчилгааг өдөр тутам өгөх


3.1.7. хууль тогтоомжийг сурталчлах сургалт, сурталчилгаанд, бичил уурхайчдыг


идэвхтэй оролцуулах;


3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд


гүйцэтгэх;


3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс буцад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис,


тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал


олборлох үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий


2-оос илүүгүй механизмыг ашиглах;


3.1 11. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн


тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах төгрөгийг нөхөн


сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;


3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан


талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах,


3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан


талбайдаа нөхөн сэргээлт хийж дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх;


3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх


бүхий хуулийн этгээдэд худалдах;


3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн


дагуу орлогын албан татвар төлөх;


3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт


малтмал олборлох өргөдөл дахин гаргах.


                    Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4 2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, бусад


этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг


барагдуулах үүрэгтэй. Дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг


арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, нийслэлийн Засаг даргад


дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.


                          Тав. Маргаан шийдвэрлэх

5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох 

замаар шийдвэрлэнэ.  

5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу 

маргааныг шийдвэрлэнэ. 

                        Зургаа. Хүлээлгэх хариуцлага

6.1. Бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагааг зохицуулах түр журмыг зөрчсөн гэм


буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дүүргийн Засаг дарга, эрх бүхий


улсын байцаагч, бусад холбогдох албан тушаалтан тухай хууль,


Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох


хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


6.2. “Бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэдсэн дүрэм"-ийг зөрчсөний улмаас бусдын эрүүл


мэнд, амь нас, эд хөрөнгө хохирсон тохиолдолд хариуцлагыг нөхөрлөлийн ахлагч, бүлгийн


ахлагч, удирдах зөвлөлийн гишүүд хүлээнэ.




                    Долоо. Гэрээний үйлчлэх хугацаа

 7.1. Энэхүү гэрээ нь 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын

17-ний өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.


7.2 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт


хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


7.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.




                      Найм. Бусад зүйл



 8 1. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах нэмэлт өөрчлөлтийг оруулав.


8.1.1. Нөхөрлөл нь газар шорооны болон бусад туслах ажилд үндсэн гишүүдээс гадна


дүүргийн харъяалал бүхий 10 хүртэл иргэнийг гэрээгээр ажиллуулж болно. 

8.1.2. Нөхөрлөл түүний гишүүд нь нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажил


зохион байгуулна.


8.1.3. Нөхөрлөл нь нийгмийн хариуцлагаа биелүүлэх зорилгоор бичил уурхайн


зориулалтаар ашиглаж байгаа газраас гадна дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт


байрлах хуучин хогийн цэгийн 15га /гектор/ газарт техникийн нөхөн сэргээлт хийж гадаргыг


тэгшлэх ажлыг өөрийн нөөц бололцоонд тулгуурлан хийж, дүүргиЙн Засаг даргын томилсон


комисст хүлээлгэн өгсөн байна.


8.1.4. Гэрээний биелэлтийг улирал бүр дүгнэж тайланг дараа улирлын эхний сард


дүүргийн Засаг даргад тайлагнана.

7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


гэрээний салшгүй хэсэг болно.




                                      Гэрээ байгуулсан:

Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг дарга                     С.Эрдэнэбаяр
“Хөдөлмөр зүтгэл” бүртгэгдээгүй нөхөрлөлийг төлөөлж нөхөрлөлийн ахлагч Т.Амартүвшин

 Утас 99818498



                     Гэрээ байгуулахад байлцсан

                     "Хөдөлмөр зүтгэл" нөхөрлөлийн гишүүн




                                                             Н.Чулуунжав 
                                                             Л.Агийваанчигмаа 
                                                             Д.Саяннямбуу 
                                                             И.Мөнхчулуун                                          
                                                             Б.Энхжаргал 
                                                             Ж.Амарбаатар

                                                             Д.Батжаргал

                                                             Ж.Ганхуяг