Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                                      АМГ-ын даргын 2011 оны 153 дугаар

                                                       тушаалын хоёрдугаар хавсралт







               Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ 

2016  оны 06  сарын 07 өдөр                Дугаар 01                 Өндөртолгой



Монгол Улсын Иргэний хуулийн 476-482 дугаар зүйл, Засгийн газрын 2010


оны 308 дугаар тогтоолын "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын


8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтыг үндэслэн нэг талаас Нийслэлийн


Багахангай дүүргийн Засаг дарга Сэрдамба овогтой Эрдэнэбаяр (цаашид "Засаг


дарга” гэх), нөгөө талаас бичил уурхайн“Баянхангай" нэртэй бүртгэгдээгүй


нөхөрлөл (цаашид “Нөхөрлөл" гэх)-ийг төлөөлж нөхөрлөлийн ахлагч Чанцал


овогтой Дамба бид нар харилцан тохиролцож энэхүү гэрээ (цаашид Гэрээ гэх)-г


байгуулав. 
 

                          Нэг. Ерөнхий зүйл


1.1. Нөхөрлөл нь Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөр толгойн баруун


урд хэсэг Өндөртолгой нэртэй газарт орших 4.04 га ( гектар ) талбайд нэг


жилийн хугацаагаар Бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагаа эрхлэнэ.          

1.2. Бичил уурхайгаар алт олборлох талаар дүүргийн Засаг дарга, 

нөхөрлөлийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.

                  Хоёр. Дүүргийн Засаг даргын эрх, үүрэг


2.1. Дүүргийн Засаг дарга дараах үүрэг хүлээнэ. Үүнд:


2.1.1. "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 3-т заасан


үүрэг хүлээнэ.


21.2. Нөхөрлөлд ногдох талбайн хэмжээг тогтоож, талбайн байршлын


зургийг гэрээнд хавсаргах;


2.2.3. Олборлолт явуулж буй газарт хог хаягдлын цэгийн байршлыг тогтоож


өгөх;


2.2.4 Нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалыг ангилах, ялгах цэг


талбайн байршлыг тогтоож өгөх;


2.2.5. Олборлолт явуулсан талбайг буцаан хүлээлгэж өгөхийн өмнө хийх


нөхөн сэргээлтийн зааврыг нөхөрлөлд танилцуулж ойлголцсон байх


2.2.6. Нөхөрлөлд ногдох талбайн хэмжээтэй уялдуулан олборлолт явуулсан


талбайд хийх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг


тооцож, нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх мөнгөний хэмжээ, хугацааг


нөхөрлөлтэй харилцан тохиролцож зохих хөрөнгийг төвлөрүүлэх'


2.2.7. “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг дагаж мөрдөж


байгаа эсэх, ажлын байрны зааварчлага өгөх үүргээ нөхөрлөлийн ахлагч


биелүүлж байгаа эсзхэд хяналт тавих;


2.2.8 Гишүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургах


ажлыг мэргэжлийН байгууллагын тусламжтаЙТаар зохион байгуулах,


2.2.9. Нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжиин дагуу


худалдах үйл ажиллагаанд хяналт тавих, олборлолтын мэдээ хөтлөх


2.2.10. Нөхөрлөлийн гишүүдэд эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахын


ач холбогдолыг тайлбарлан таниулах ажлыг мэргэжлийн байгууллагын


тусламжтайгаар зохион байгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамруулах


2.2.11. Нөхөрлөлөөс талбайг буцааж хүлээлгэж өгөхийн өмнө хийсэн нөхөн


сэргээлтийн ажлыг газар дээр нь байгаль орчны хяналтын байцаагчийн дүгнэлт


гаргуулан, комисс томилж хүлээн авах,


2 2.12. Нөхөрлөлд ашигт малтмал олборлох талбай дахин олгох асуудлыг


шийдвэрлэх;


2.2.13. Нөхөрлөлд гэрээгээр олгосон талбай дээр нөхөрлөлийн гишүүн бус


этгээд ажиллаж буй эсэхэд дүүргийн засаг даргын томилсон ажлын хэсэг хяналт


тавих;


2.2.14. Нөхөрлөлийн гишүүдэд бичил уурхай  эрхлэгчийн хувьд хууль


тогтоомжийн дагуу татвар төлөх үүргийг нь тайлбарлан таниулж, татварын үүрэг


биелүүлэхтэй нь холбогдсон сургалт, сурталчилгааны ажлыг зохион баигуулах;


2.3. Засаг дарга дараах эрхтэй. Үүнд:


2.3.1. "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 3-т заасан эрх


эдэлнэ:

2.3.3. Нөхөрлөлийн ахлагчид “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох


журам”-ын хэрэгжилтийн талаар үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг шалгах; 

2.3.4. Гэрээний үүргээ биелүүлээгүй нь эрх бүхий этгээдээс явуулсан хяналт, 

шалгалтаар тогтоогдсон, ашигласан талбайн нөхөн сэргээлт хийгээгүй зэрэг


тохиолдолд нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоож, гэрээг


цуцлах;


2.3.5. Хүн, мал; байгаль орчинд харш үйл ажиллагааг зогсоох;


2.3.6 Нөхөрлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг боловсруулж мөрдүүлэх 
 

                        Гурав Нөхөрлөлийн эрх, үүрэг


3.1. Нөхөрлөл дараах үүрэгтэй. Үүнд


3.1.1. Нөхөрлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Газрын тухай хууль,

Ашигт малтмалын тухай хууль болон түүнтэй холбогдох бусад хууль


тогтоомж, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолооор батлагдсан


“Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох журам” болон түүнд нийцүүлэн


гаргасан Багахангай дүүргийн Засаг даргынйн хил, хязгаарын дотор үйл


ажиллагаа явуулах;


3.1.3. Байгаль орчныг хамгаалах, гол ус, булаг шанд, уст цэгүүдииг


бохирдуулахгүйгээр зүй зохистой хэрэглэх,

3.1.4. Орчны тохижилт хсү хаягдлын цэгииг байгуулах;


3.1.5. Нөхөрлөлийн эрх бүхий төлөөлөгч, бүлгийн ахлагч, удирдах


зөвлөлийн гишүүд нь Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны

дүрмийг дагаж мөрдөх, осол аваараас урьдчилан сэргийлэх арга техникт суралцан


нөхөрлөлийн гишүүдэд ХАБ-ын дүрэм, журмыг сахих, аюулгүй ажиллагааны анхан,


давтан, өдөр тутмын зааварчилгааг өгөх,


3.1.6. Ашигт малтмалыг баяжуулах, ялгаж ангилах үйл ажиллагааг тогтоосон


зориулалтын цэг талбайд гүйцэтгэх, алт агуулсан шороог дүүргийн төв талбайгаар


зөөвөрлөхгүй байх


3.1.7. Байгаль орчныг нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх


баталгаа болгож дүүргийн Засаг даргын тогтоосон байгаль орчны нөхөн


сэргээлтийн зардалд 50.000 (тавин мянган) төгрөгийг нөхөрлөлийн гишүүн бүр cap


тутам нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;


3.1.8. Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт


явуулсан талбайн нөхөн сэргээлтэнд зарцуулах;


3.1.9. Нөхөрлөл нь долоо хоног бүрийн “Пүрэв" гарагт алт олборлож буй


газарт хог цэвэрлэгээ болон нөхөн сэргээлтийг хийх

3.1.9. Талбайг хүлээлгэн өгөхийн өмнө нөхөн сэргээлт хийж Нийслэлийн


Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчаар


дүгнэлт гаргуулан, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэн өгөх;


3.1.10. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан


авах эрх бүхий хуулийн этгээдэд худалдана,


3.1.11. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон


байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгааг зохион


байгуулах, гишүүдийг бүрэн оролцуулах;


3.1.12. Холбогдох хууль тогтоомжийн дагуу бичил уурхай эрхлэгч иргэний


орлогын албан татвар төлөх;


3.1.13. Хууль ёс, нийгмийн хэв журмыг зөрчсөн аливаа үйлдэлтэй хамт


олноороо тэмцдэг байх,


3.1.14. Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис ашиглахгүй


байх, аливаа тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг


ашиглахгүй байх;


3.1.15. Нөхөрлөлд гэрээгээр олгосон талбайд зөвхөн нөхөрлөлийн


гишүүнийг ажиллуулах;


3.1.16. Ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд 500 cm3 -ээс дээш


багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизмыг ашиглахгүй байх


3.1.17. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гишүүнийг ажиллуулахгүй байх


3.1.18. Нөхөрлөл нь тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд


шөнийн цагаар ажиллахгүй байх (Зуны улиралд буюу 5-10 сард 07 00-21.00 цаг,

Өвлийн улиралд буюу 10-5 сард 09.00-18.00)


3.1.19. Нөхөрлөл нь хоорондоо зөвшилцөн хуваарь гарган алт


олборлож буй талбайд шөнийн цагаар хяналт тавих


3.1.20. Нөхөрлөл нь тогтоосон маршрутын дагуу алт агуулсан шороог зөөж


тээвэрлэх


3.1.21 Ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд дүүргийн харьяалалтай


бөгөөд сүүлийн 6 cap хүртэлх хугацаанд амьдарч байгаа иргэд хамрагдахаас


гадна тухайн иргэдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг алт олборлохдоо ашиглах






3.2. Нөхөрлөл дараах эрхтэй. Үүнд:


3.2.1. Нөхөрлөлд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;


3.2.2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх болон нийгмийн


асуудлыг шийдвэрлэх, бичил уурхайн бүтэц, зохион байгуулалт, технологи


сайжруулахтай холбогдсон санал, санаачлага гаргах;


3.2.3. Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээлгэн өгсөний дахин ашигт


малтмал олборлох гэрээ байгуулах өргөдөл гаргах;


                      Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1. Гэрээнд оролцогч талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан


хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу олборлолт явуулж байгаа нөхөрлөлийн буруутай үйл


ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, хүн малд ноцтой хохирол учирвал


нөхөрлөл уг хохирлыг барагдуулах үүрэг хүлээх ба Засаг дарга тухайн


нөхөрлөлөөс уг хохирлыг барагдуулахыг шаардах эрхтэй.


                         Тав. Маргаан шийдвэрлэх


5.1. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар


шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль,


тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлүүлнэ.


                       Зургаа.Хүлээлгэх хариуцлага


6.1. Бичил уурхайгаар алт олборлох үйл ажиллагааг зохицуулах түр журмыг


зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дүүргийн


Засаг дарга, эрх бүхий улсын байцаагч, бусад холбогдох албан тушаалтан


Захиргааны хариуцлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль,


Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу


хариуцлага хүлээлгэнэ.


6.2. Тухайн нөхөрлөлийн гишүүн "Бичил уурхайн аюулгүй ажиллагааны


нэгдсэн дүрэм”- ийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө


хохирсон тохиолдолд хариуцлагыг тухайн нөхөрлөлийн ахлагч, бүлгийн ахлагч,


удирдах зөвлөлийн гишүүд хүлээнэ.

                           Долоо.Гэрээний үйлчлэх хугацаа


7.1. Энэхүү гэрээ нь 2016 оны 06 сарын 07- ны өдрөөс 2017 оны 06 сарын


07-ны өдөр хүртэл хугацаанд үйлчилнэ. Талууд гарын үсэг зурж баталгаажуулсан


өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно.


7.2. Бичил уурхайн нөхөрлөл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн


тохиолдолд цаашид нэг жилээр гэрээг сунгаж болно.


7.3 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт


хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно


715. Гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална


                       Найм.Бусад зүйл


8.1. Гэрээний биелэлтийг cap, улирал бүр дүгнэж акт үйлдэн гарын үсэг


зурж баталгаажуулах


8.2. Нөхөрлөл нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан гишүүд болон дүүргийн


зорилтод бүлэг, дүүргийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах ажлыг нөхөрлөл


өөрсдийн санаачлагаар хийх, бусад гишүүдийг мэдээллээр хангах









                          Гэрээ байгуулсан:
Багахангай дүүргийн Засаг дарга                              С.Эрдэнэбаяр
Баянхангай нөхөрлөлийн ахлагч                               Ч:Дамба











Утасны дугаар: 99091642 (Засаг дарга)
 Утасны дугаар: 99706925 (нөхөрлөлийн ахлагч)




Танилцсан: "Баянхангай" нөхөрлөлийн удирдах


зөвлөлийн гишүүд:


1. Ш Амаржаргал


2. Л.Алтантөгс


3. Б.Энх-амгалан


4. Г Ганчимэг