Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Хамтран ажиллах гэрээ





2019 оны 03-р сарын 30-ний өдөр Бат-Өлзийт


1. Нийтлэг үндэслэл


1.1 Нэг талаас “Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан” НҮСан


/цаашид ХДСан гэх/ түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Золбоот овогтой


Мөнхгэрэл, нөгөө талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч


“Шижир Алт” ХХК-ний захирал О.Баттөмөр (цаашид “Тусгай зөвшөөрөл


эзэмшигч ААН” гэх) нар /хамтад нь “Талууд” гэх/ 2019 оны 03-р сарын


30-ний өдөр Төв аймгийн Заамар суманд байгуулав.


1.2 Талууд сумын засаг дарга, суманд үйл ажиллагаа явуулдаг аж


ахуй нэгжүүдтэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд


сум орон нутгийн хөгжил дэвшил, дэд бүтэц, нийгмийн салбарын хөрөнгө


оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх


чиглэлээр зарцуулах, түүнээс үүдэн гарах харилцааг зохицуулна.


1.3 Гэрээний дуусах хугацаа: Энэхүү гэрээ нь 2019 оны 12-р


сарын 31-ны өдөр хүртлэх хугацаанд үргэлжилнэ.


2. Талуудын эрх


2.1. ХДСангийн эрх


2.1.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаас “Заамар сумын


хөгжлийг дэмжих сан” НҮСангийн голомт банкны 1715116594 тоот


дансанд 30,000,000 төгрөгийг төвлөрүүлэхийг шаардах;


2.1.2 Хууль тогтоомжид заасан бусад эрх;


2.2. Тусгай зовшөөрол эзэмшигч ААН-ийн эрх


2.2.1. “Заамар сумын хөгжлийг дэмжих сан’’ НҮСангийн ажлын явц,


тайлан мэдээлэлтэй чөлөөтэй танилцах;


2.2.2. Хууль тогтоомж, дүрэм журамд заасан бусад эрх;


 3. Талуудын үүрэг





3.1. ХДСангийн үүрэг


3.1.1 Гэрээ болон зохих дүрэм, журмын дагуу суманд чиглэсэн


ажлыг явуулах;


3.1.2 Нутгийн хөгжлийн чиг баримжааг тодорхойлж, хэрэгжүүлэх


чиглэл, хөтөлбөр, арга хэмжээг судалж, иргэдийн оролцоотойгоор


шийдвэрлэн зохион байгуулах;


3.1.3 ХДСангийн санхүүгийн бодлого үйл ажиллагааны дотоод


дүрэм, журмыг боловсруулах болон тайлан тооцоог олонд нээлттэй


байлгах;


3.1.4 Орон нутгийн иргэдийн оролцоотой уулзалт, зөвлөлгөөнийг


санаачлан зохион байгуулах;


3.1.5 “Заамар сумын хөгжлийг дэмжих сан” НҮСангийн үйл


ажиллагааны


нэгдсэн тайланг жилд 1 удаа Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-д


тайлагнах;


3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн үүрэг


3.2.1. “Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан” НҮСангийн дансанд


....дугаар сард %, ....дүгээр сард үлдсэн %-иар тогтоосон хугацаанд


төвлөрүүлнэ.


4. Хамтын ажиллагааны удирдлага, хяналт


4.1. Энэхүү гэрээний 1.2-д заасан чиглэл хэлбэрийн хамтын


ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг дараахь журмаар удирдан


явуулна.


4.2. Гэрээний аль ч тал гэрээний хэрэгжилт, бусад талуудын гэрээний


талаархи үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй.


4.3. Хуримтлагдсан хөрөнгийг зарцуулж, хамтын үйл ажиллагааг


удирдана.








5. Бусад заалт


5.1. Талууд үйл ажиллагаандаа Монгол улсын иргэний хууль, бусад


хууль тогтоомжийг удирдлага болгоно.


5.2. Хамтын үйл ажиллагааны тайлангталууд жил тутам, явцын тухай


шаардлагатай тохиолдолд хэлэлцэж байна.


5.3. Талуудын хоорондын маргаан үүссэн тохиолдолд харилцан


зөвшилцөж шийдвэрлэнэ.


5.4. Хэрвээ зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд шүүхийн


журмаар шийдвэрлэнэ.


6. Гэрээ хүчин тогөлдөр байх


6.1. Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр


болно.


6.2. Гэрээг хуульд зааснаас бусад тохиолдолд талууд / дараахь


хувилбарын аль нэгийг сонгож болно/


6.2.1. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас


өмнө дуусгавар болгож болно.


6.3. Талууд тохиролцвол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.


6.4 Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэнэ.











ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



А талыг төлөөлж:                                                                                           
Заамар нутгийн хөгжлийг дэмжих сан:




Гүйцэтгэх захирал: 
......................З.Мөнхгэрэл,



И-мэйл:


zaamarhogiilsan03@gmail.com





Хаяг: Төв Заамар сум IV баг, Ахуй Хаяг-


үйлчилгээний байр. 101 тоот


Утас: 99025321

Б талыг төлөөлж:

"Шижир Алт" ХХК-ний захирал: 
......................./О.Баттөмөр/