Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ГХГЗЗГ-ын даргын 157 дугаар


тушаалын 2 дугаар хавсралт





Улсын бүртгэлийн дугаар: 9019015031





ГАДААДЫН ИРГЭН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ


БАЙГУУЛЛАГАД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ




2012 оны 07сарын 27 өдөр Завхан аймаг, Дөрвөлжин сум





Нэг. Нийтлэг үндэслэл 
 

Монгол Улсын Газрын тухай хууль, Завхан аймаг /нийслэл/-ийн Дөрвөлжин сум /дүүрэг/-ийн Засаг даргын 2012 он 07-р сарын 09-ны өдрийн 66 тоот шийдвэрийг үндэслэн газар өмчлөгчийг төлөөлж Дөрвөлжин сум /дүүрэг/-ийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Хоролдорж овогтой Сувд-эрдэнэ, Газар ашиглагчийг төлөөлж Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны ерөнхий захирал ажилтай Юра овогтой Энхтүвшин нар энэхүү гэрээг байгуулав.





Энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд:


1.1. Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын


зураг


1.2. Газар өмчлөгчөөс газар ашиглагчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт


1.3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт



Хоёр. Гэрээний нөхцөл





2.1. Газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ 40 /га/.


Үүнээс:


Нэгж талбарын тодорхой хэсгийг Тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ эзэмших зориулалт


1. Уурхайчдын хотхон, ахуйн барилгын 40 /га/

2.................................................... ................. /га/


3 .................................................... ................. /га/


4 .................................................... ................. /га/

5.  .................................................... ................. /га/ 

2.2. Газрын төлбөрийн хэмжээ





Нэгжийн үнэ 40000 төгрөг /үсгээр/ /Дөчин мянган төгрөг/


Бүгд үнэ 1600000 төгрөг /үсгээр/ /Нэг сая зургаан зуун мянган төгрөг/





Үүнзэс: 3-р улиралд 1600000 төг


1 -р улиралд......................................төг


2-р улиралд......................................төг 4-р улиралд................ төг





2.3. Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн Төрийн сан банкны 090500995 тоот дансанд шилжүүлж байна. /Банкны салбарын нэр, дансны дугаар/


2.4. Газар ашиглуулах тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гаргасан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тогтооно.


2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн


тогтоолгоогүй бол зохих зардлыг газар ашиглагч хүлээнэ. 


Гурав. Газар ашиглагчийн эрх үүрэг



3.1. Гэрээний нөхцөлийн дагуу газрыг ашиглах


3.2. Газар өмчлөгчөөс газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг гаргуулж авах


3.3. Гэрээнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгах


3.4. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран


хугацаанд нь төлөх


3.5. Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх


3.6. Газар өмчлөгчөөс газрын ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх


3.7. Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх





Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг



4.1. Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах


4.2. Уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараах шаардлагыг газар ашиглагчид тавих эрхтэй. Үүнд:


“Газрын тухай хууль”-ийн 50 дугаар зүйл, 51 дүгээр зүйлийн 51.2, 51.3 дэх заалтуудыг хэрэгжүүлэх





4.3. “Газрын тухай хууль”-ийн 35.3.1 .-35.3.5-д заасан үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах


4.4. Газар ашиглуулах гэрээг жил бүр дүгнэх


4.5. Холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх



Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт





5.1. Газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл иргэний болон, газрын тухай хуулийн дагуу холбогдох заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.


5.2. Энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ, шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно.


5.3. Гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл:


Зургаа. Бусад зүйл
6.1 Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.


6.2. Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн / 5 / таван жилийн хугацаатай байгуулав.


6.3. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:
Газар ашиглуулагч:

Завхан аймаг, Дөрвөлжин сум ЗДТГазар

Харилцах утас : 88989289


Газар ашиглагч:
Регистр /улсын бүртгэл/-ийн дугаар 9 0 1 9 0 1 5 0 3 1

Харилцах дансны дугаар


Харилцах утас: 77116100




ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Газар ашиглуулагчийг төлөөлж: 

Завхан аймаг /нийслэл/-ийн Дөрвөлжин сум /дүүрэг/-ийн Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Хоролдорж овогтой Сувд-Эрдэнэ



Газар ашиглагчийг төлөөлж: 
Улаанбаатар хот /нийслэл/-ийн Сүхбаатар /дүүрэг/-ийн Баян Айраг Эксплорэйшн ХХК-ны Ерөнхий захирал Юра овогтой Энхтүвшин

Энэхүү гэрээний нэг хувийг ................................................тоот дугаар бүхий нэгж


талбарын хувийн хэрэгт хадгалав.