Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ЗАВХАН АЙМГИЙН ДӨРВӨЛЖИН СУМААС БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН ХХК-ТАЙ БАЙГУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
 

2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр



Энэхүү гэрээг нэг талаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутгийн захиргаа түүнийг төлөөлөн Засаг дарга албан тушаалтай Н.Батболд (цаашид орон нутгийн захиргаа гэх), нөгөе талаас Баян Айраг Эксплорэйшн ХХК түүнийг төлөөлөн Гүйцэтгэх Захирал албан тушаалтай Виллиам Томас Колвин (цаашид Компани гэх) нар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулав.



НЭГ. Гэрээний ундэслэл



1.1 Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллана” гэсэн заалт нь гэрээний нийтлэг үндэслэл болно. 
 

ХОЁР: Гэрээний хугацаа:



2.1 Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. 
 

ГУРАВ: Гэрээний зорилго



3.1 Гэрээний зорилго нь Компаниас Завхан аймгийн Дөрвөлжин сумын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, хүн ам, мал аж ахуй, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг стандартад заасан хамгийн бага хэмжээнд байлгах, нөлөөлөлд өртсөн айл өрх, иргэдийн хохирол эрсдлийг барагдуулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх болон компанийн үйл ажиллагааны эдийн засгийн эрхийг хүндэтгэж, тогтвортой, тасралтгүй, хэвийн байдлыг хангаж, орон нутгийн удирдлага, нутгийн иргэд, компанийн хооронд ил тод, шударга, нээлттэй хамтран ажиллах харилцааг бий болгоход тус тус оршино.


3.2 Гэрээний талууд гэрээг тайлбарлах, хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, тэгш оролцоотой байх, шударга ёсыг сахих, харилцан ашигтай, ил тод нээлттэй байх, шударгаар сахин биелүүлэх зарчмуудыг хүндэтгэн дагаж мөрдөхөөр хүлээн зөвшөөрөв: 
 

ДӨРӨВ: Байгаль орчныг хамгаалах чиглэлээр



4.1 Орон нутгийн захиргааны эрх, үүрэг:


4.1.1 Байгаль орчныг хамгаалах талаар компанийн үүргийн биелэлтэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хяналт тавьж, зөрчил гаргасан гэм буруутай этгээдэд хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага хүлээлгэх буюу хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий байгууллага албан тушаалтанд гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах. 
4.1.2 Энэхүү гэрээний зорилго, мөн чанар, агуулга, ач холбогдлыг орон нутгийн иргэдэд танилцуулан ойлгуулах.

 4.1.3 Компанийн хууль ёсны үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах таатай нөхцлийг бүрдүүлэх.


4.1.4 Осол болон бусад шалтгаанаар төслөөс байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал бий болсон тохиолдолд компанийн эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч, уурхайн талбайд нэвтрэн орж, хяналт шалгалт хийх. Уурхайн талбайд орохдоо уг талбайд дагаж мөрдөх дүрэм, журам, аюулгүй байдлын зааварчилгатай танилцаж, мөрдөх үүрэгтэй.


4.1.5 Компани холбогдох хууль болон энэ гэрээгээр хүлээсэн байгаль орчны үүрэгтэйгээ холбогдуулан хүргүүлсэн тайлан, мэдээллийг тухай бүр нь хүлээн авч, танилцах, нийтэд мэдээлэх.


4.1.6 Компанийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээлт хийхийг компаниас шаардах.


4.1.7 Компани холбогдох хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд компани уг үүргээ биелүүлэх хүртэл хууль тогтоомжид заасан үндэслэлээр тухайн компанид төсөлтэй холбоотой зөвшөөрөл (газар, ус ашиглах гэх мэт), тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал өгөхгүй бөгөөд зөрчлөө арилгахгүй байвал энэхүү гэрээ болон төсөлтэй холбоотой олгосон зөвшөөрлүүдэд хуульд заасан журмын дагуу зохих арга хэмжээг авах. 
4.1.8 Байгаль орчны чиглэлээр хууль болон энэхүү гэрээгээр хүлээсэн компанийн үүргийн биелэлтэд хөндлөнгийн хяналт тавих чиг үүрэг бүхий сумын иргэдийн оролцоотой төрийн бус байгууллага (ТББ)-д дэмжлэг, туслалцаа үзүүлэх.


4.1.9 Компанийн хаягдал ус тогтоох цэгийн байршлыг зааж өгөх.

4.1.10 Төсөлд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох газрыг заах, үйл ажиллагаа, төлбөр төлөлтөд хяналт тавих.








4.2 Компанийн эрх, үүрэг:


4.2.1 Ашигт малтмалын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль болон


бусад холбогдох хууль тогтоомжуудад заасан эрх эдэлж, үүрэг хүлээх ба


байгаль орчны холбогдолтой Монгол Улсын стандарт, нормыг ханган


ажиллах.


4.2.2 Компанийн хэрэгжүүлж буй төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын





нарийвчилсан үнэлгээний тайлангийн хуулбар хувийг Орон нутгийн


захиргаанд хүргүүлж чандлан мөрдөх.


4.2.3 Компани Сумын төлөөллийн оролцоотойгоор улирал тутамд уурхай орчмын


хөрс, ус, агаараас дээж авах, мэргэжлийн байгууллагаар шинжлүүлэх,


шинжилгээний дүн, тайланг Орон нутгийн захиргаанд хүргүүлэх.


4.2.4 Хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, мал аж ахуйд учирч болзошгүй хортой


нөлөөллийг тодорхойлох, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ авч


хэрэгжүүлэх.


412.5 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөнд уул уурхайн үйл


vJ ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатай явуулах, агаар мандал болон


усны бохирдолт, хүн, мал, амыан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс


сэргийлэх цогц арга хэмжээг тусган, хэрэгжүүлэх


4.2.6 Экологийн боловсрол, хүмүүжил олгох чиглэлээр ТББ, орон нутгийн


захиргаанд дэмжлэг үзүүлэх. v


4.2.7 Сумын цөлжилттэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэх.


4.2.8 Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хүрзэнд хяналт, мониторинг


хийх, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, төслөөс байгаль орчинд


нөлөөлж буй нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлэл хийх, санал авах


зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах


4.2.9 Компани орон нутгийн захиргаанд дараах мэдээ, тайланг хүргүүлнэ:

a. Tyc сумаас ашиглаж буй гүний худгийн усны неөцөд cap бүр мониторинг хийж, мэдээг улирал тутамд ТББ болон орон нутгийн захиргаанд хүргүүлэх;


b. Тухайн жилд төсөлд ашиглагдах химийн хорт болон аюултай бодис, шатах тослох материалын жагсаалтыг жил бүрийн эхний улиралд бэлтгэн, орон нутгийн захиргаанд хүргүүлэх;


c. Засгийн газрын холбогдох байгууллага, албан тушаалтанд заавал тайлагнах ёстой байгаль орчинд сөрөг нөлөө бүхий осол, эрсдэл, түүний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайлангийн хувийг орон нутгийн захиргаанд гаргаж өгөх;


d. Тухайн жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар орон нутгийн захиргаанд тайлагнах.


TAB: Ажлын байр нэмэгдуулэх, бүтээгдэхуун уйлдвэрлэх, худалдан авалт хийх талаар 
 

5.1 Орон нутгийн захиргааны эрх, үүрэг:


5.1.1 Компаниас зарлагдсан ажлын байрыг сумын иргэдэд нээлттэй мэдээлэх.


5.1.2 Компанитай хамтран сумын нутгийн иргэдийг сургалтад хамруулах замаар ажлын байран дээр дэвших боломжийг бүрдүүлэх.


5.1.3 Компанид нийлүүлэх худалдан авалтад тавигдах шаардлагыг хангуулж, төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх замаар ажпын байрыг нэмэгдүүлэх.


5.1.4 Компаниас зарлагдсан ажлын байр дахь сонгон шалгаруулалтад орон нутгаас ажиллах нэр дэвшигчдийн талаар санал өгөх, саналын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүлээн авах.


5.2 Компанийн эрх, үүрэг:


5.2.1 Компани хөделмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэм,


стандартад заасан ажлын байрны нөхцлийг хангах үүрэгтэй.


5.2.2 Компанид гарсан сул ажпын байрыг нэн түрүүнд нутгийн иргэдэд санал болгох замаар сумын иргэдийн ажлын байрыг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх арга хэмжээ авах.


5.2.3 Тус сумын харьяалалтай компанийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх, мэргэжилтэй болгоход анхаарал хандуулах.


5.2.4 Шинээр авах ажлын байранд тавигдах шаардлагыг тодорхойлон, олон нийтэд зарлуулахаар орон нутгийн захиргаанд тухай бүр мэдэгдэх.


5.2.5 Өөрсдийн санаачилгаар жижиг дунд үйлдвэр байгуулан ажиллаж байгаа Дөрвөлжин сумын харьяалалтай иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд дунд компанид хэрэгцээт бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нийлүүлэх төслийг сонгон шалгаруулах, өөрийн эрх мэдлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, тэдний үйлдвэрлэсэн, стандарт, шаардлагыг бүрэн хангасан бараа, ажил үйлчилгээг худалдан авах замаар ажлын байр нэмэгдүүлэх.


5.2.6 Компанийн олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө болон эхэлсний дараа 3 cap тутам хэрэгцээт бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг нутгийн захиргаанд


хүргүүлж, олон нийтэд мэдээлэх.


5.2.7 Орон нутгийн иргэдээс ажиллах ажлын байрны 50%-иас доошгүй хувьд Дөрвөлжин сумын харьяат эсвэл уугуул иргэдийг авч ажиллуулахыг зорих.

ЗУРГАА: Дэд бүтэц, нийгмийн асуудлын талаар





6.1 Орон нутгийн захиргааны эрх, үүрэг


6.1.1 Шаардлагатай тохиолдолд уурхайд эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн үйлчилгээ үзүүлэх.


6.1.2 Уул уурхай үйл ажиллагаанд шаардлагатай зам, харилцаа холбоо, эрчи хүчний байгууламж барихад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих.


6.2 Компанийн эрх, үүрэг


6.2.1 Тусгай зөвшөөрөл бүхий талбайд орших эртний булш, бунхан, түүх соёлын дурсгалт зүйлс, орон нутгийн иргэдийн тахин шүтдэг болон нутгийн иргэдийн хувьд соёл, зан заншлын ач холбогдол бүхий газруудыг хөндөхгүй байхыг зорих, хөндөгдсөн тохиолдолд нүүлгэн шилжүүлэх.


6.2.2 Уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртсөн айл өрхүүдэд учирсан хохирлыг нөхөн төлөх, тэднийг нүүлгэн шилжүүлж, зохих дэмжлэг үзүүлэх.


6.2.3 Нөлөөнд өртөж байгаа мапчдын өвөлжөө хаваржаа, түүний орчин тойрон дахь малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, ундны усны эх үүсвэрт хохирол учруулахгүй байхыг зорих, тэдгээрт үзүүлсэн нөлөөллийг эрх бүхий байгууллагаар тогтоолгон тэдэнд учирсан хохирлын нөхөн олговрыг олгох буюу түүнтэй адилтгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.


6.2.4 Ган, зуд, халдварт өвчин зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдэд өртсөн тохиолдолд Орон нутгийн захиргаатай хамтран нийгмийн хариуцлагыг ухамсарлах.


6.2.5 Малчдын өвөлжөө, хаваржаа, худгийг нүүлгэн шилжүүлэхэд олгосон нөхөн олговор болон худаг, ус, бзлчээртээ хүрэх замыг хааж боогдуулснаас өар эх үүсвэр бий болгоход гарсан зардлыг үнэн зөвөөр тайлагнах.


6.2.6 Бэлчээрийн эрсдлээс хамгаалах зорилгоор малын усан хангамж, уст цэгийг нэмэгдүүлэх, засварлах, малын тэжээлийн ургамлыг тариалж өвсний фондтой болгоход дэмжлэг үзүүлэх.


6.2.7 Дэд бүтэц, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудтай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах, гэрээний биелэлтийн талаарх тайланг нутгийн захиргаа, ИТХ-д хүргүүлэх.


6.2.8 Дэлхийн болон олимпын спортын арга хэмжээнд оролцох Дөрвөлжин сумын харьяат эсвэл уугуул тамирчдыг дэмжихийг зорих.



ДОЛОО. Гэрээний хариуцлага



7.1 Хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх ашигт учруулсан хохирлыг холбогдох тал хариуцаж арилгах үүрэгтэй.



НАЙМ. Маргаан шийдвэрлэх



8.1 Талуудын дунд гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан, зөрчил гарвал шүүх, хуулийн байгууллагад хандахаас өмнө маргааныг эв зүйгээр шийдвэрлэх боломжтой бүх арга хэмжээг талууд авна.



ЕС . Бусад



9.1 Гэрээний талууд харилцан тохиролцсон тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээний оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Ийнхүү бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд адил хүчин чадалтай байна.

Гал түймэр, цахилгааны болон бусад техник хэрэгслийн саатал, үер, хүмтэй аадар бороо, мөндөр, салхи шуурга, газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онц байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хөл хорио гэх мэт Компани өөрөө хянан зохицуулах боломжгүй давагдашгүй зүйлс нь Компанийн хэвийн үйл ажиллагааг саатуулж, олборлолтын хэмжээг бууруулж, Компанийн санхүүгийн чадавхид нөлөөлж болзошгүй хүчин зүйлс бий болсон тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг уг нөхцөл байдлыг даван туултал хойшлуулж болно.

9.3 Гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд бүгд адил хүчин чадалтай байна. Дараах талууд гэрээний хувийг хадгална:

Сумын Засаг дарга

Компани


9.4 Гэрээнд талууд албан ёсоор гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.




Гэрээний талууд

Орон нутгийн захиргааг төлөөлөн

Сумын Засаг дарга  Н.Батболд
Хаяг: Завхан аймаг, Дөрвөлжин сум, Буга баг


Компанийг төлөөлөн:

Баян Айраг Эксплорэйшн XXК

Гүйцэтгэх захирал ........ /Виллиам Томас Колвин/





Хаяг: Сэнтрал Тауэр 7 давхар, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот