Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР


БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР


НЭМЭГДҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


Энэхүү гэрээг нэг талаас Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С. Төгсболд


/ цаашид”3асаг дарга” гэх/ нөгөө талаас МҮ- 001366 / Хар тарвагатай/ ашигт малтмалын


тусгай зөвшөөрөл эзэмшигч Хар тарвагатай ХК-ны захирал Д Сурмаажав / цаашид “


Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх нар /Цаашид хамтад нь “Талууд” гэх/ дараах нөхцөлөөр


харилцан тохиролцож 2019 оны 01 дугаар сарын 18-ний өдөр Увс аймаг Тариалан суманд


энэхүү гэрээг байгуулав.


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1.Энэхүү гэрээ нь Увс аймаг Тариалан сумын Хар тарвагатай хэмээх газарт Ашигт


малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон


тусгай зөвшөерөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр


байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар


орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг


зохицуулна.


1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд орших сумын


байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд


бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сумын


ард иргэдэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх.


Хоёр. Засагдаргын эрх үүрэг


2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.


2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх,


ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл


эзэмшигчийг хангах


2.1.2. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл,


арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, саналыг нь авах


2.1.3. Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион


байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс


тусгай зөвшөөрөл эзэмшигтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг


сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээллэх


2.1..4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил


үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй


хзлбэрээр зохион байгуулах.


2.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежмент төлөвлөгөенд хяналт


тавих.


2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тоггоомжид


нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг егөх.


Гурав. Тусгай зовшөөрол эзэмшигчийн эрх, үүрэг


3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг


хэрэгжүүлнэ.


3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн


этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын


дагуу Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлнэ.


3.1.2. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэднийг сургалтад


хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан,


шаардлагатай ажлын байр болон түүнд тавигдах шаардлагыг ил тод, нээлттэй


хэлбэрээр нийтэд зарлах.


3.1.3. Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны


сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг


зохион байгуулах.


3.1.4. Нийт ажлыи байрны 30-аас доошгүй хувьд тухайн орон нутгийн иргэдийг зохих


сургалтанд хамруулсны үндсэн дээр ажиллуулах.


3.1.5. Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах


тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн аймаг /сум, дүүрэг/-ийн иргэдэд мэдээлэл


өгч байх.


3.1.6. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааны талаар тухайн


сумын иргэдэд мэдээлэл өгч байх


3.1.7. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт


бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох.


3.1.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан


байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө хөтөлбөрийг биелүүлж ажиллах.


3.1.9.. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног


төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх.


3.1.10. Жил бүр сумын өрх толгойлсон иргэд болон эмзэг бүлгийн, амьдралын


баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, хүнд нөхцөлд амьдардаг ахмад настан


хүмүүст 100-150 тонн нүүрсний дэмжлэг үзүүлэх.


3.1.11. Жил бүрийн хавар малчдад зориулсан нүүдлийн штабт 50 тонн нүүрсний


тусламж үзүүлж байх.


Доров. Хамтын ажиллагааны хороо


4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих


ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо /цаашид “хороо”


гэх/-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон


нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллана.


4.2. Хороо нь компаний төлөөлөл 5, сумын төлөөлөл 5 нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй


байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох


иргэдийн төлөөллийг иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны компаний


төлөөлөл бүрэлдэхүүнийг компаний ТУЗ, Сумын төлөөллийг тухайн шатны Засаг


дарга томилож, чөлөөлнө.


4.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж


ажиллана.


Тав. Гэрээний хэрэгжилт


5.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайи орон нутгийн иргэдэд гэрээ


байгуулсан талаар сумын ЗДТГазар мэдээлнэ. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн


дотор аймаг / сум, дүүрэг /- ийн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын


дэд зөвлөлд болон засгийн газрын дэргэдэх олборлох үйлдвэрлэлийн санаачлагын ил


тод байдлын албанд (хороонд) хүргүүлнэ.


5.2 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар сарын 1-


ний дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.


5.3. Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-


ны дотор дээд шатны Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан


төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.


Зургаа. Гэрээний хариуцлага, хугацаа


6.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль


тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл


эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.


6.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи, уул


уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд


хүргүүлнэ.


6.3 Энэхүү гэрээ иь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн хугацаа


дуусгавар болох хүртэл хүчинтэй.


Долоо. Маргаан шнйдвэрлэх


7.1 Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо


шүүхэд гаргаж болно.


Найм. Гэрээ хүчин төгөлдор болох


8.1 Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөр гэрээ хүчин төгөлдөр болно.


8.2. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмне дуусгавар болгож


болно.





8.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж


болно. Гэрээнд оруулсон нэмэлт еөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх


бөгөөд түүний салшгүй хэсэг болно.


8.4 Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний хувийг


англи хэл дээр үйлдэж болно.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








ХК-НЫ








. СУРМААЖАВ





/Гарын үсэг/