Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР

БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР

НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

.....оны... сарын .... өдөр



Дугаар: .......



Чойбалсан хот



Энэхүү гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх

хэсэгт заасныг үндэслэн Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт түгээмэл

тархацтай



ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа



эрхэлж буй “Сүхжин” ХХК-тай нутгийн захиргааны байгууллага дараах нөхцөлөөр

харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.



Энэхүү гэрээ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт Түгээмэл тархацтай



ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу

олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах,

үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх,

нийгэм эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих асуудлаар нутгийн

захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.



Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай орших



аймаг, сумын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай

холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн

хөгжил, хүний хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын

үндсэн дээр дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

Хоёр. Нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

2.1. Энэхүү гэрээний хүрээнд нутгийн захиргааны байгууллага дараах эрх, үүргийг

хэрэгжүүлнэ:

2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл

эзэмшигчийн ашиглалтын болон бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг

тогтвортой хэвийн явуулах нөхцөлөөр дэмжих

2.1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг

шаардах, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролыг нөхөн

төлүүлэх



Хэрлэн сумын Засаг дарга



П.Мөнхтөр



“Сүхжин ”ХХК-ийн захирал



Д.Дэлгэрмаа



2.1.3. Байгаль орчныг хамгаалах талаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийн

биелэлтэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хяналт шалгалт хийх,

олборлолтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэсэн тохиолдолд сөрөг

нөлөөллийг арилгуулах талаар арга хэмжээг авч ажиллах, хууль бус үйл

ажиллагааг таслан зогсоох

2.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн

байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг үүргээ

биелүүлтэл, гарсан зөрчлийг арилгах хүртэл хууль, тогтоомжийн дагуу холбогдох

арга хэмжээг авах

2.1.5. Орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр үзүүлсэн дэмжлэг, туслалцаа,

түүний зарцуулалт, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар тухайн орон

нутгийн иргэдэд тогтмол мэдээлэл хийж саналыг нь авах, тайланг аймгийн

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөл”-д хүргүүлэх

2.1.6. Энэхүү гэрээний 3.1.4-т заасан аймгийн Орон нутгийн хөгжлийн санд

шилжүүлсэн мөнгөн дэмжлэгийн 30 хувийг тухайн тусгай зөвшөөрөлтэй талбай

орших сумын Орон нутгийн хөгжлийн санд тухай бүр шилжүүлэх.

2.1.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил

үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг холбогдох байгууллагатай

хамтран иргэдэд ил тод, нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулах

2.1.8.



Тусгай



зөвшөөрөл



эзэмшигчийн



гаргасан



хүсэлт,



шаардлагыг



хууль



тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх

Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг.

3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг

хэрэгжүүлнэ:

3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэд, хуулийн

этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих

журмын дагуу шат шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж

шийдвэрлүүлэх

3.1.2. Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг

шаардах

3.1.3. Ашилалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Монгол улсын хууль, тогтоомж

эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг хүндэтгэн биелүүлж,



Хэрлэн сумын Засаг дарга



П.Мөнхтөр



“Сүхжин ”ХХК-ийн захирал



Д.Дэлгэрмаа



тавьсан шаардлагыг хэрэгжүүлэн ажиллах

3.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн орон нутаг /Дорнод аймаг болон

Хэрлэн сум/-ийн хөгжилд дэмжлэг болгож сайн дурын үндсэн дээр жил бүр

5.000.000 /таван сая/ төгрөгийн дэмжлэгийг Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн

санд шилжүүлнэ.

3.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 3.1.4-т заасан сайн дурын үндсэн дээр үзүүлэх

мөнгөн дэмжлэгийг тухайн оныхоо хоёрдугаар улиралд багтаан Дорнод аймгийн

Орон нутгийн хөгжлийн санд бүрэн шилжүүлнэ.

3.1.5. Орон нутгийн хөгжлийн санд шилжүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга

хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах

3.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн үйл ажиллагааны талаарх

дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг аймгийн уул уурхайн салбарын цахим хаягт ил тод

нээлттэй байршуулах

3.1.7. Гамшгийн үед тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний

болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх

3.1.8. Компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл болон орон нутагтай

хамтран ажиллах гэрээний талаар орон нутгийн иргэдэд жил бүрийн 4, 10 дугаар

саруудад танилцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний саналыг үйл

ажиллагаанд тусгаж, хэрэгжүүлэн ажиллана.

3.2. Ажиллагсдын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийн талаар:

3.2.1. Ажилтан ажиллагсдын ажиллах, амьдрах орчин нөхцлийг Монгол улсын

холбогдох стандартад нийцүүлнэ.

3.2.2. Монгол ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг



Монгол



улсын Засгийн газраас баталсан Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын дундаж

цалингаас доошгүйгээр тогтооно.

3.3. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:

3.3.1. Ашиглалтын явцад байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд сөрөг

нөлөөлөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сөрөг

нөлөөлөл бий болж, байгаль орчны бохирдол үүссэн тохиолдолд нөхөн сэргээх

ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэж, мэргэжлийн байгууллагад

хүлээлгэн өгч, 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэж, Байгаль орчны



Хэрлэн сумын Засаг дарга



П.Мөнхтөр



“Сүхжин ”ХХК-ийн захирал



Д.Дэлгэрмаа



менежментийн төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангаж ажиллана.

3.3.2. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд гэрээг хамтран

байгуулагч талуудын саналыг тусгана.

3.4. Зам тээвэр, дэд бүтцийн чиглэлээр:

3.4.1. Автозамын мэргэжлийн байгууллагатай хамтран уул уурхайн бүтээгдэхүүн

тээвэрлэлтийн замыг /Зүүн цементэн гүүрний зам/



4, 6



дугаар саруудад



сайжруулан засах бусад хугацаанд арчилгаа, усалгааны ажлыг зохион байгуулах.

3.4.2. Бүтээгдэхүүн тээвэрлэлтийн улмаас хөрсний доройтол, салаа зам үүсгэхгүй

байх

3.5. Ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалт хийх

чиглэлээр:

3.5.1. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг шаардлагатай

сургалтад хамруулан ажлын байраар хангах талаар орон нутгийн мэргэжлийн

байгууллагатай хамтарч ажиллана.

3.5.2. Орон нутгийн оюутнуудыг дадлага хийх нөхцөл боломжоор хангана.

3.5.3. Уурхайн нийт ажилтан, ажиллагсдын 75-аас доошгүй хувийг аймгийн

Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагаар

дамжуулан холбогдох журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулж авна.

3.5.4. Уурхайн ажилтан, ажиллагсдыг сонгон шалгаруулж авахдаа Хөдөлмөр

эрхлэлтийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагад бүртгэлтэй

Хэрлэн сумын болон Дорнод аймгийн иргэдээс тэргүүн ээлжинд сонгон авна.

3.5.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн үйл ажиллагаандаа шаардагдах

бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг тухайн оны эхний сард багтаан аймаг,

сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.5.5. Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт давуу эрх олгон

орон нутгаас нийлүүлэх боломжтой бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтын

80-аас доошгүй хувийг тухай орон нутгийн татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн

нэгж болон тухайн сумын иргэд, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх

Дөрөв. Хамтын ажиллагааны хороо

4.1. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо



Хэрлэн сумын Засаг дарга



П.Мөнхтөр



“Сүхжин ”ХХК-ийн захирал



Д.Дэлгэрмаа



(цаашид “Хороо” гэх)-г аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл

эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж

ажиллуулна. Иргэдийн төлөөллийг тухайн багийн иргэдийн Нийтийн хурлаас нэр

дэвшүүлнэ.

4.2. Хорооны ажиллах журмыг аймгийн Засаг дарга батлах бөгөөд бүрэлдэхүүнийг

сумын Засаг дарга нэр дэвшүүлж, аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

4.3.



Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш



хангасан байна.

Тав. Тайлагнах, дүгнэх

5.1. Хамтын ажиллагааны хороо нь гэрээний биелэлтэд жил бүр хяналт тавьж,

тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор аймаг, сумын Засаг даргад

хүргүүлнэ.

5.2. Талууд Хамтын ажиллагааны хорооны тайлантай танилцан, цаашид авах арга

хэмжээний талаарх саналаа дэвшүүлэн, тайланг дараа оны 02 дугаар сарын 01-ний

өдрийн дотор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлнэ.

5.3. Гэрээний биелэлтийг дүгнэж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний

хэрэгжилт, үр дүнгийн талаар тухайн сумын Засаг дарга иргэд, олон нийтэд

нээлттэй мэдээлнэ.

Зургаа. Хариуцлага, маргаан шийдвэрлэх

6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй

биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээх бөгөөд

энэ нь хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.

6.2. Талуудын хооронд гэрээтэй холбоотой үй ойлголцол, маргаан үүссэн

тохиолдолд хэвийн ажиллагааг хангах нөхцөлөөр харилцан зөвшилцөж шийдвэрлэх

ба зөвшилцөлд эс хүрвэл холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Долоо. Гэрээний хугацаа, гэрээг цуцлах

7.1. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн ашиглалтын тусгай

зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

7.2. Гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно. Давагдашгүй хүчин

зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.



Хэрлэн сумын Засаг дарга



П.Мөнхтөр



“Сүхжин ”ХХК-ийн захирал



Д.Дэлгэрмаа



Найм. Бусад

8.1. Хамтран ажиллах энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн түншлэл

болон бусад туслан гүйцэтгэгч нарт нэгэн адил үйлчилнэ.

8.2. Талууд гэрээний 5.1-т заасан тайланг харгалзан гэрээг дүгнэж шаардлагатай

тохиолдолд аль нэг талын санаачлагаар харилцан тохиролцож гэрээнд нэмэлт,

өөрчлөлт оруулж болно. Нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх

бөгөөд түүний салшгүй хэсэг байна.

8.3. Гэрээг Монгол хэлээр 3 хувь үйлдэж баталгаажуулна.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ

ТӨЛӨӨЛЖ:



ЗАСАГ ДАРГА



ДОРНОД АЙМГИЙН

М.БАДАМСҮРЭН



ХЭРЛЭН СУМЫН

ЗАСАГ ДАРГА

П.МӨНХТӨР



Хэрлэн сумын Засаг дарга



П.Мөнхтөр



ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:



“СҮХЖИН” ХХК-ИЙН

ЗАХИРАЛ

Д .ДЭЛГЭРМАА



“СҮХЖИН” ХХК-ИЙН

МЕНЕЖЕР

Г.БОЛОР-ЭРДЭНЭ



“Сүхжин ”ХХК-ийн захирал



Д.Дэлгэрмаа