Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХХК-ИЙН


ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ











. .....р


2018 оны ,^/сарын^өдөр № ($ ^рх^ймаг


Энэхүү гэрээг нэг талаас Орхон аймгийг төлөөлж Орхон аймгийн Засаг дарга


Д.Батлут (цаашид гзрээний тал гэх) нөгөө талаас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг төлөөлж


Ерөнхий захирал Х.Бадамсүрэн (цаашид гэрээний тал гэх) нар Засгийн газрын болон


Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, орон


нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн


хөгжлийн стратегийн чиг хандлагын хүрээнд 2018-2020 онд хамтран ажиллах


зорилгоор 2018 оны 07 дугаар сарыно#?..-ны өдөр харилцан тохиролцож энэхүү


гэрээг байгуулав.


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1.Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний


удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Иргэний хуулийн 476 - 480


дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 42 дугаар


зүйлийн 42.1 дэх заалт, Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 222


дугаар тогтоол энэхүү гэрээний нийтлэг үндэслэл болно.


1.2.Энэхүү гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн болон орон нутгийн дэд бүтцийг


хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулж


хэрэгжүүлэх, энэхүү төсөл хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн эрх ашгийг дэмжсэн,


орон нутгийн хөгжилд хувь нэмэр болохуйц, үр дүнг нь тооцох боломжтой байх


зарчимд тулгуурлан хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна


1.3.Гэрээний талууд тэгш, шударга ёсны зарчмыг үндэслэн үр дүнтэй, ил тод,


харилцан ач холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлнэ.


1.4.Газар, түүний хэвлий, байгалийн нөөц баялаг ашиглан үйлдвэрлэл эрхэлж





олсон орлогоос орон нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй аливаа


төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, орон нутгийн хөгжилд нийпйййн"


хариуцлагын хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК-иас оруулж буй үнэтэй хувь нэмэр


гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байна.


Хоёр. Аймгийн Засаг даргын эрх, үүрэг


2.1.Энэхүү гэрээний хүрээнд аймгийн Засаг дарга дараах эрх, үүргийг


7^


хэрэгжүүлнэ.


2.1.1.Гэрээний 3.1.1-д заасан хөрөнгийг Төсвийн тухай хуулийн хүрээнд





захиран зарцуулах.








1


2.1.2.Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт


малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр


Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг хангах


2.1.3.Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл,


арга хэмжээг боловсруулж, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр Иргэдийн


Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан батлах, энэ тухай иргэдэд мэдээлэх,


2.1.4.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Байгаль орчны менежментийн


төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх,


бохирдлыг бууруулах талаар хамтран ажиллах, гэм хорыг арилгуулах талаар гомдол


нэхэмжлэл гаргах,


2.1.5.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль


тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх,


2.1.6.Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаанд хуулийн хүрээнд


туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулах нөхцөлийг


бүрдүүлэх,


2.1.7.Эрдэнэт үйлдвэр ХХК-иас аймгийн иргэдийн эрүүл мэнд,


боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг арга хэмжээ, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр


хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор олгож буй мөнгөн хөрөнгийн тайланг жил


бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор нийтэд мэдээллэнэ.


Гурав Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эрх, үүрэг


3.1.Энэхүү гэрээний хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК нь дараах эрх, үүргийг


хэрэгжүүлнэ;


3.1.1. Тухайн жилийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, зэсийн


үнийн түвшин, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан бизнес төлөвлөгөө,


компанийн орлого, ашгийн төлөвлөгөөний биелэлт зэргийг харгалзан Эрдэнэт


үйлдвэр ХХК-иас орон нутагт жилд 2 тэрбумаас доошгүй төгрөгийн мөнгөн хөрөнгийг


аймгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын зэрэг арга хэмжээ,


энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох зорилгоор жил


бүрийн эхний улиралд багтаан хөрөнгө оруулна.


3.1.2. Төсвийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлэх


татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг cap бүр төлж, жилийн эцэст


Т Г. • !


тооцоо нийлэн хянан баталгаажуулах,


3.1.3. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад


орон нутгийн иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан


тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг


даргад тавьж шийдвэрлүүлэх,


3.1.4. Гамшгийн үед тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж,


ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх,


3.1.5. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах


талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,


3.1.6.0рхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын багуудыг Эрдэнэт


үйлдвэр ХХК-ийн цех, хэсгүүдтэй хамтарч ажиллах нөхцөлөөр хангах,


3.1.7.0рон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг


Технологийн сургуулийн сургалтанд хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн


байгууллагатай хамтарч ажиллах,


3.1.8.Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк, үйлдвэрлэл


технологийн паркийн чадавхид тулгуурлан уул уурхайн салбарын үйлдвэрлэл,


инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, шинээр ажлын


байр нэмэгдүүлэх,


3.1.9. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа зохих хууль


тогтоомжийн хүрээнд тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн


этгээдэд давуу эрх олгох асуудлыг шийдвэрлэж байх,


3.1.10. Хүн амын боловсрол, эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр


хамтран ажиллах


Дөрөв. Гэрээний хэрэгжилт


4.1.Энэхүү гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор орон нутгийн иргэдэд


гэрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг


талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна.


4.2. Талууд жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах бөгөөд төлөвлөгөө


нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Төлөвлөгөөний биелэлтийг талууд дараа оны 01 дүгээр сарын 15-ны дотор


дүгнэж, тайлагнана.


Тав Гэрээний хариуцлага


5.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль


тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


5.2.Энэхүү гэрээ нь Эрдэнэт үйлдвэр ХХК хууль тогтоомжоор хүлээсэн үүргээс


татгалзах үндэслэл болохгүй.


Зургаа. Маргаан шийдвэрлэх


6.1. Талууд аливаа санал зөрөлдөөн, маргаан гарсан тохиолдолд асуудлыг аль


болох эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тохиролцоонд хүрч чадаагүй


тохиолдолд маргааныг Монгол Улсын хууль тоггоомжийн дагуу шүүхээр


шийдвэрлүүлнэ.





з


 Долоо Гэрээ хүчин төгелдер болох





7.1.Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.


7.2.Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд гэрээ хүчин





төгөлдөр байна.


7.3.Хуульд заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож





болно.





7.4.Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт





оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй


байх бөгөөд түүний салшгүй нэг хэсэг болно. Талууд бичгээр үйлдэж, гарын үсэг








зураагүй бол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бөгөөд бичгээр үйлдэж, гарын


үсэг зураагүй нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр бус байна.


7.5.Гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ.





Найм Гэрээ байгүүлсан талүүдын хаяг


Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар хаяг: Эрдэнэт үйлдвэр ХХК


61033, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг Хаяг:61027, Орхон аймаг, Баян-Өндөр сум,


баг, А.Амарын талбай, ■ » Хүрэнбулаг баг


Найрамдал талбай


Утас: 70355590, фак - y^Cj57-73501, факс 757-73002








ТАЛ^ДЫГТ ЛЖ





ймг •;кх^ийн ерөнхий


МСҮРЭН








кхм


АЙМГИЙН ЗАСАГДАРГЫН ТЭР1 дэд


ОРЛОГЧ С.БА 3AXJ








АЙМГИЙ ДАРГЫН ЛАГАА ХАРИУЦ дэд


ОРЛОГЧ А ТҮВШИНЖАРГАЛ ЗАХИРАЛ БӨГӨӨД ЕРӨН НЕРИЙН


ҮҮРЭГ ГҮЙЦЭТГ Т БАТМӨНХ








АЙМГИЙН ЗАСАГ ДАРГДОН гын санхүү, эдийн зАсагхариуцсан


ГАЗРЫН ДАРГА Д.СОЁЛЧХҮҮ ДЭДЗАХИРАЛ Ж.ЭРДЭНЭБИЛЭГ





АЙМГИЙН ЗАСАГДАРГЫНТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ХӨГЖИЛ


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛ ХӨГЖЛИЙН БОДЛОГО ИХ БАРИЛГЬ эрхал^эы^


төлөвлөлтийн ОРЛОГЧ '><ГДЗРДЭНЭЦОГТ


. ДАРГА Ц.БАЯРЖАРГАЛ


АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ын нии


ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН АСУУДАЛ 4С


ДАРГА Б.ГАНЗОРИГ ҮҮРЭГ ГҮк ЛГЭРБАЯР





АЙМГИЙН ЗАСАГДАРГЫН ’А1\ ГЫН ГАЗРЫН ХУУЛЬ,


САНХҮҮ ТӨРИЙН САНГИЙН ХрЛТСИЙН ДАРГА ЦЭРЭНБАДАМ


ДАРГА-С Н.БЯМБАЦЭЦЭГ


























4