Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Ашигг Малтмал, Газрын тосны газар & Эх дэлгэр мөрен ХХК Хайгуулын ажлын зардлыг нөхөн


төлех гэрээ





Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг


нөхөн төлех тухай ГЭРЭЭ





2017 оньь<^ дугаар дугаар X A 3 / оЛ-1 .ty Улаанбаатар


сарын fl-w ы өдөр хот


Ерөнхийзүйл





Нэг талаас Ашигт малтмал, Газрын тосны газар, нөгөө тапаас ашигт малтмалын ордыг ашиглах


MV-014905 тоот дугаартай 27,86 га талбайтай тусгай зөвшөөрлийг эзэмшигч 5268095 тоот регистрын


дугаартай, 9011173085 тоот гэрчилгээ бухий Эх дэлгэр мөрөн ХХК /цаашид аж ахуйн нэгж гэнэ/ нь


Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйл, Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн


дугаар 81 тоот тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн Улаанбаатар


хотын Хан Уул дүүргийн нутагт орших Гишүүний амны элс-хайрганы холимогийн ордны орчимд


хийгдсэн ордын эрэл, эрэл үнэлгээний ажлын зардлыг Улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат,


төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





Нэгдүгээр зүйл. Ерөнхий эрэл, урьдчилсан хайгуул,


нарийвчилсан хайгуул, гидогеологийн хайгуул,


зураглалын ажлын нийт хэмжээ





1.1 Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн нутагт орших Гишүүний амны элс-хайрганы


холимогийн ордод хийсэн зураглал, эрэл, эрэл үнэлгээний ажилд Улсын төсвөөс хөрөнгөөр гүйцэтгэсэн


ажлын анхны зардалд нийт 7989.61 төгрөгийн зардал гарсан бөгөөд MV-014905 дугаартай ашигт


малтмапын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ноогдох хэмжээг Засгийн газрын 2007 оны 81 дүгээр


тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 5,977,029.74 төгрөг болж байгааг хоёр


тал хүлээн зөвшөөрөв.





Хоёрдугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх,


хүлээх үүрэг хариуцлага





2.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 1 жилийн хугацаанд төлөх бөгөөд дор дурдсан


хуваарийн дагуу төлбөр хийх өдрийн төгрөг, америк долларын ханшаар тооцож төгрөгөөр төлнө.


2017 оны 3-р улиралд 2,988,514.84 (хоёр сая есөн зуун наян найман мянга, таван зуун арван дөрвөн


төгрөг, наян дөрвөн мөнгө)


2017 оны 4-р улиралд 2,988,514.84 (хоёр сая есөн зуун наян найман мянга, таван зуун арван дөрвөн


төгрөг, наян дөрвөн мөнгө)


2.2 Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т дурьдсан хугацаанд төлөхөөр хуваарилсан төлбөрийг


тухайн онд хавсралт 1-д заасан байдлаар Төрийн сан банкны төгрөгийн 100900000712 Ашигт


малтмал, газрын тосны газрын дансанд хийнэ.


2.3 Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр хийсний дараа уг төлбөр Ашигт малтмал, газрын


тосны газрын дансанд орсон эсэхийг шалгаж болно.


2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2, 3-аар тохиролцсон


үүргийн дагуу тухайн улирлын төлбөрөө улиралдаа багтаан төлөөгүй бол Ашигт малтмалын


тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7 дахь хэсэгт заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам


тухайн улиралд төлбөл зохих үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө.


Ашигт Малтмал, Газрын тосны газар & Эх дэлгэр мөрөн ХХК Хайгуулын ажлын зардлыг нехен


төлөх ГЭРЭЭ





2.5 Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.7 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр,


алдангийг төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон


талбайд сонгон шалгаруулалт зарлана.








Гурав дугаар зүйл. Ашигт малтмал, газрын тосны газрын эрх,


хүлээх үүрэг, хариуцлага


3.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр


төлөхөөр тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй.


3.2 Нөхөн төлбөр хийсэн хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.


3.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал


газрын тосны газар энэхүү гэрээнд заасны дагуу шаардах эрхтэй.


3.4 а. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд


ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн төлөх


хугацааг ТЭЗҮ, уулын ажлын тайлан болон төлөвлөгөөнд тулгуурлан АМГТГ-ын Уул уурхайн


үйлдвэрлэл технологийн хэлтэс,


b. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын


нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны


ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн тооцооллыг АМГТГ-ын Геологи хайгуулын


хэлтэс


c. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд


ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн хуваарь


гаргах, гэрээ боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавихыг Хууль, эрх зүйн хэлтэс тус тус


хариуцана.


3.5 Нөхөн төлбөрийн төлөлттэй холбоотой асуудлыг гэрээ байгуулсан аж ахуйн нэгж бүрэн


хариуцана.





Дөрөв дүгээр зүйл. Гэрээ хүчин төгөлдөр болох, гэрээний хугацаа, бусад


4.1. Энэхүү гэрээ нь Ашигт малтмал, газрын тосны газар болон тусгай зөвшөөрөл


эзэмшигчийг төлөөлөх эрх бүхий этгээд /захирал/ гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар


хүчин төгөлдөр болно.


4.2 Гэрээний нийт хугацаа 1 жил байна.


4.3 Гэрээний хугацаа дуусмаг гэрээний хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтын биелэлтийг


Ашигт малтмал, газрын тосны газар болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгч /эрх бүхий


этгээд/ хамтран гэрээг дүгнэж акт үйлдэнэ.


4.4 Гэрээг гурван хувь, Монгол хэл дээр үйлдэх бөгөөд нэг хувийг Мэргэжлийн хяналтын


ерөнхий газар, нэг хувийг Ашигт малтмал, газрын тосны газар/ХЭЗХ/, нэг хувийг ашигт


малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж тус тус хадгална. Гэрээний хувиуд


болон гэрээний хавсралт нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.


Гэрээ нь нийт ... хуудас, хавсралт-1... хуудаснаас бүрдэнэ.


Ашигт Малтмал, Газрын тосны газар & Эх дэлгэр мөрөн ХХК Хайгуулын ажлын зардлыг нехөн


телөх гэрээ











4.5 Аж ахуйн нэгж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал,


газрын тосны газар нь шүүхэд хандаж болох бөгөөд шүүх ажиллагаатай холбогдон гарах зардлыг


аж ахуйн нэгж хариуцан төлнө.

















ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Ашигт малтмал, газрын тосны газрыг эзэмшигчийг


төлөөлж:








-НИЙ ЗАХИРАЛ


БАТБОЛД








&УТЧ 1 ||


хот, Баянгол дүүрэг,8-р





ГЕОЛОГИ ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА хороо, КореаТаун-1, 8 тоот


.....тЬ: Омх^л АЛТАНХУЯГ


Утас: 99098388











УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ,


ТЕХНОЛОГИЙН хэлтсийн


ДАРГА...........Д- ХАНГАЙ


 Ашигт Малтмал, Газрын тосны газар & Эх дэлгэр мөрөн ХХК_





телөх гэрээ











2017 онд 3L SL ^ „


Улирлууд Төлбөл зохих Төлсөн нь 'өлбөр хийсэн он cap өдөр


Төгрөг -^бусад тэмдэглэл


1


2


2,988,514.84


4 2,988,514.84