Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Ашигт малтмал. Газрын тосны газар & “Хотгор” ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нехөн телөх гэрээ





Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан


зардлыг нөхөн төлөх тухай


ГЭРЭЭ





20^Гонь^. дугаар дугаар ХАЗ-20^7.^ !#. Улаанбаатар


сары^^?.-ны өдөр хот


Ерөнхий зүйл





Нэг талаас Ашигт малтмал, Газрын тосны газар /цаашид Агентлаг гэх/, нөгөө талаас ашигт


малтмалын ордын MV-020853 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Улсын


бүртгэлийн албанд бүртгэлтэй 0211005150 тоот гэрчилгээ, 2661128 тоот регистрийн дугаартай


“Хотгор” ХХК /цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх/ нь Ашигт малтмалын тухай хууль,


Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 81 тоот тогтоолоор батлагдсан


журмыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр хийсэн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших


Нүүрст Хотгорын нүүрсний ордын Мөст нэртэй талбай дээр хийгдсэн эрэл, эрэл-үнэлгээ,


нарийвчилсан хайгуулын ажлын зардлуудыг улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат,


төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





Нэг. Ерөнхий эрэл, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул,


гидрогеологийн хайгуул, зураглалын ажлын зардлын нийт хэмжээ





1.1 Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших Нүүрст Хотгорын нүүрсний орд дээр


байрлах Мөст нэртэй MV-020853 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд улсын төсвөөс


анхны зардал 201,693.23 төгрөг гарсан бөгөөд ноогдох хэмжээг Засгийн газрын 2007 оны 81


дүгээр тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 67,43 8,210.97(жаран


долоон сая дөрвөн зуун гучин найман мянга хоёр зуун арван төгрөг ерэн долоон мөнгө) болж


байгааг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрөв.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хүлээх үүрэг





2.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 4 жилийн хугацаанд төлөх бөгөөд


төлбөрийг төгрөг, эсвэл америк доллараар төлнө.





2018 оны 1 дүгээр улиралд 5,000,000 (таван сая төгрөг)





2018 оны 4 дүгээр улиралд 5,000,000 (таван сая төгрөг)


2019 оны 1 дүгээр улиралд 7,500,000 (долоон сая таван зуун мянган төгрөг)





2019 оны 4 дүгээр улиралд 7,500,000 (долоон сая таван зуун мянган төгрөг)





2020 оны 1 дүгээр улиралд 10,000,000 (арван сая төгрөг)





2020 оны 4 дүгээр улиралд 10,000,000 (арван сая төгрөг)





2021 оны 1 дүгээр улиралд 10,000,000 (арван сая төгрөг)


2021 оны 4 дүгээр улиралд 12, 438,210.97 (арван хоёр сая дөрвөн зуун гучин





найман мянга хоёр зуун арван төгрөг ерэн долоон мөнгө)





(тоогоор) (үсгээр)








№ХАЗ-


рээ


 Ашигт малтмал. Газрын тосны газар & “Хотгор” ХХК-ний Хайгүулын ажлын зардлыг нехөн төлөх гэрээ





2.2 Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1-т дурьдсан хугацаанд төлөхөөр хуваарилсан


төлбөрийг хавсралт 1-д заасан хугацаанд Төрийн сан банкны төгрөгийн 100900000722 тоот


Ашигт малтмал, газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд төлнө. Төлбөр төлөхдөө


гүйлгээний утга хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөлийн дугаар, хэдэн оны, хэд дүгээр


улирлын төлбөр болохыг тодорхой бичнэ.


2.3 Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр төлсний дараа уг төлбөр Ашигт малтмал,


газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд орсон эсэхийг шалгаж болно.


2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн төлбөрийг төлөхдөө хуваарьт улиралдаа багтаан


боломжит нөхцлөөр төлөлт хийж болно.


2.5 Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлбөрөө бүрэн


төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг Агентлагт ирүүлж, гэрээний хавсралтад гэрээ хариуцсан


мэргэжилтнээр тэмдэглэл хийлгэн баталгаажуулна.


2.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэхь хэсэгт заасан


хугацаанд төлбөрөө улиралдаа багтаан төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн


улиралд төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө.


2.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдсон аливаа


асуудлаар Агентлагт бичгээр хүсэлт гаргаж болох бөгөөд Агентлаг нь 30 хоногийн дотор хариу


ирүүлнэ.





Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын эрх, хүлээх үүрэг





3.1. Агентлаг энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдуулан Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардлагатай бүхий л мэдээллийг авна.


3.2 Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам зааврын


хэрэгжилтийг хангах асуудлаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дэмжлэг үзүүлж, хяналт тавьж


ажиллана.


3.3 Гэрээний хэрэгжилттэй холбоотой нөхөн төлбөр төлөхийг тусгай зөвшөөрөл


эзэмшигчээс шаардах,


3.4 Энэхүү гэрээний 1.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр хийхээр


тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй байх.


3.5 Нөхөн төлбөр хийсэн хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.


3.6 Нөхөн төлбөр төлсөн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв төлсөн


эсэхийгс Агентлагийн санхүүгийн хуулгатай тулган, гэрээний хавсралтад төлбөр төлсөн талаар


тухай бүр тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.


3.7 Нөхөн төлбөрийн гэрээ байгуулахад:


a. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд


ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн төлөх


хугацааг ТЭЗҮ, уулын ажпын тайлан болон төлөвлөгөөнд тулгуурлан АМГТГ-ын Уул уурхайн


үйлдвэрлэл технологийн хэлтэс,


b. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын


нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны


ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн тооцооллыг АМГТГ-ын Геологи хайгуулын


хэлтэс,


 Ашигт малтмал. Газрын тосны газар & “Хотгор” ХХК-ний Хайгуүлын ажлын зардлыг нехен телех гэрээ





с. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалыг нөхөн төлөх гэрээ


боловсруулах, нөхөн төлбөрийн хуваарь гаргах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Хууль,


эрх зүйн хэлтэс тус тус хариуцана.


Дөрөв. Хариуцлага, маргаан шийдвэрлэх


4.1 Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр


төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор


Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр, алдангийг


төлөх, төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлийн талбайд сонгон


шалгаруулалтийг зарлана.


4.2 Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд


маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд Талууд маргааныг


шийдвэрлэх зорилгоор саналаа бичгээр нөгөө талдаа хүргүүлснээс хойш ажлын 30 хоногийн


дотор маргааныг шийдвэрлэх боломжтой талаар санал нэгдээгүй бол Монгол улсын хууль


тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.3 Гэрээтэй холбоотой аливаа маргааныг Аж ахуйн нэгж нь энэхүү гэрээний заалтыг


биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь шүүхэд хандаж болох бөгөөд


шүүх ажиллагаатай холбогдон гарах зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцана


Тав. Гэрээ хүчин төгөлдөр болох, гэрээний хугацаа


5.1. Агентлаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид энэхүү гэрээнд гарын үсэг


зурж тамга тэмдэг дарагдаж баталгаажсанаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.


5.2. Энэхүү гэрээний 2.1 дэхь заалтын биелэлтийг Агентлаг болон тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн төлөөлөгчид хамтран дүгнэж акт үйлдэж гэрээг дуусгавар болгоно.


5.3. Гэрээг Монгол хэл дээр, гурван хувь үйлэх бөгөөд нэг хувийг Мэргэжлийн хяналтын


ерөнхий газар, нэг хувийг Ашигт малтмал, газрын тосны газар /ХЭЗХ/, нэг хувийг ашигт


малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч тус тус хадгална. Гэрээний хувиуд нэгэн адил


хүчин төгөлдөр байна. Гэрээ 5 хуудас, хавсралт 1 хуудас, нийт 6 хуудастай.


Зургаа. Давагдашгүй хүчин зүйл


6.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас


талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг нөхцлөөс шалтгаалан үүргээ биелүүлээгүй


талыг буруутай гэж үзэхгүй.



































№ХАЗ- 20г; 1Э


Ашигт малтмал. Газрын тосны газар & “Хотгор” ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нөхен төлөх гэрээ


6.2 Энэхүү гэрээний 5.1-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй


онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд талууд даруй харилцан мэдэгдэж шийдвэрдэх арга


замыг тодорхойлно.








ГЭРЭЭ БАИГУУЛСАН:





Ашигт малтмап, газрын тосны газрыг Тусгай зөв ИГЧИИГ


төлөөлж:





нхатгсиш- “ХОТГОР”


,.1ж.:батмагнай ЗАХИРА,





ГЕОЛ^ГИ хАйгуульщ ХЭДТСИШ1 ДАРГА


. М..ВА ГВАЯР X ймгийн, Өлгий сумын 7-р


баг!


УУЛ УУРХАИН Утас: 99425313,99092790


технологи:


ДАРГА АИ





БОЛОВСРУ -иин


МЭРГЭЖИЛТЭН Б.БОЛОРЦЭЦЭГ





Хаяг: Улаанбаата^хот, Чингэлтэй дүүрэг,


Барилгачдын талбай-3,





E-mail: info@mram.gov.mn. Факс:31 -03-70


Утас:263922
















































































№ХАЗ- 20&Г*!#'вэоээ


 Ашигт малтмал. Газрын тосны газар & “Хотгор” ХХК-ний Хайгуулын ажлын 31


1?


3, Jj- q n

а "Г k Хявсралт:№1|


2018 онд ^ SL • cj ri ,,


М 4 nf-' A


]1 u ^


Улирлууд Төлбөл ЗОХИХ Төлсөн нь Төлбөр хийсэн 4 • г- " .V-


} "J. ..Г.„


төлбөр /төгрөг/ он cap өдөр бусад тэмдэглэл


1 5,000,000 ..... ~ ' ' А


2


n


J


4 5,000,000











2019 онд


Улирлууд Төлбөл зохих Төлсөн нь Төлбөр хийсэн бусад тэмдэглэл


төлбөр /төгрөг/ он cap өдөр


1 7,500,000


2


->


4 7,500,000





2020 онд


Улирлууд Төлбөл зохих Төлсөн нь Төлбөр хийсэн бусад тэмдэглэл


төлбөр /төгрөг/ он cap өдөр


1 10,000,000


2


п


J


4 10,000,000








2021 онд


Улирлууд Төлбөл зохих Төлсөн нь Төлбөр хийсэн бусад тэмдэглэл


төлбөр /төгрөг/ он cap өдөр


1 10,000,000


2


о


J


4 12,438,210.97











№XA3- 2offi^^$P33