Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Ашигт малтмал газрын тосны газар & “Аревамайнс”ХХК-ийн Хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ





Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан


зардлыг нөхөн төлөх тухай гэрээ





20 /■? оны ,&^цугаар дугаар ХАЗ-20^/..?^..?^ Улаанбаатар


сарын 0?-ны өдөр хот


Ерөнхий зүйл





Нэг талаас Ашигт малтмал, Газрын тосны газар /цаашид Агентлаг гэх/, нөгөө талаас


Дорногвь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Өмнөд MV-18914, Зөөвч-Овоо


MV-018915, Дулаан-Уул MV-018916 дугаартай, нийт 53,292.43 га талбайтай цацраг идэвхит


ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ордуудыг 2016 оны 09 дугаар сарын


15-ны өдөр АМГТГ-тай байгуулсан Орд Ашиглах Гэрээний үндсэн дээр эзэмшигч 5502977 тоот


регистрын дугаартай, 9011302095 тоот гэрчилгээ бүхий АРЕВА Майнс ХХК (цаашид “аж ахуйн


нэгж”, хамтад нь “Талууд” гэнэ) нь Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2007 оны 3


дугаар сарын 28-ны өдрийн дугаар 81 тоот тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Улсын


төсвийн хөрөнгөөр хийсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Өмнөт, Зөөвч-


Овоо, Дулаан-Уул орд дээр хийгдсэн эрэл, эрэл үнэлгээ, нарийвчилсан хайгуулын ажлын


зардлуудыг улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх


хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


Энэхүү гэрээ нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Орд


ашиглах тухай гэрээг үндэслэл болгон байгуулагдсан болно.





Нэг. Ерөнхий эрэл, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул,


гидрогеологийн хайгуул, зураглалын ажлын зардлын нийт хэмжээ





1.1 Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Өмнөт, Зөөвч Овоо, Дулаан Уул


орд орших талбайд хийсэн эрэл, хайгуулын ажил хийгдсэн бөгөөд Ашигт малтмалын


ашиглалтын MV-18914, Зөөвч Овоо MV-018915, Дулаан Уул MV-018916 дугаартай тусгай


зөвшөөрлүүдийн талбайд ноогдох нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2007 оны 81 дүгээр


тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 1,492,178,770.34 төгрөг болж


байгааг хоёр тал хүлээн зөвшөөрөв. Талууд тооцоололыг харилцан хүлээн зөвшөөрч буй талаар


2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр бичигт тэмдэглэн гарын үсэг зурсан болно.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хүлээх үүрэг, хариуцлага





2.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 4 жилийн хугацаанд төлөх бөгөөд


төлбөрийг төгрөгөөр төлнө.


2017 оны 4 дүгээр улиралд энэхүү гэрээний 1.1-д заасан үнийн дүнгийн 10 хувь


буюу 149.217.877,5 (нэг зуун дөчин есөн сая хоёр зуун арван долоон мянга найман зуун


далан долоон төгрөг таван мөнгө)


2018 оны 2 дугаар улиралд энэхүү гэрээний 1.1-д заасан үнийн дүнгийн 20 хувь


буюу 298,435,754.07 (Хоёр зуун ерэн найман сая дөрвөн зуун гучин таван мянга долоон


зуун тавин дөрвөн)


2019 оны 2 дугаар улиралд энэхүү гэрээний 1.1-д заасан үнийн дүнгийн 20 хувь


буюу 298,435,754.07 төгрөг (Хоёр зуун ерэн найман сая дөрвөн зуун гучин таван мянга


долоон зуун тавин дөрвөн төгрөг)


2020 оны 2 дугаар улиралд энэхүү гэрээний 1.1-д заасан үнийн дүнгийн 50 хувь


буюу 746.089.385,17 (долоон зуун дөчин зургаан сая наян есөн мянга гурван зуун наян


таван төгрөг арван долоон мөнгө)





№ХАЗ/2017/.£Т74^ 1


 Ашигт малтмал газрын тосны газар & “Аревамайнс”ХХК-ийн Хайгуулын ажлын зардлыг нехөн төлех гэрээ





2.2 Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1-т дурьдсан оны тухайн улиралд төлөхөөр


хуваарилсан төлбөрийг тухайн онд хавсралт 1-д заасан хугацаанд Төрийн сан банкны төгрөгийн


100900000722 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд төлнө.


Төлбөрөө төлөхдөө гүйлгээний утга хэсэгт тусгай зөвшөөрлийн дугаар, Ашигт малтмалын


тусгай зөвшөөлийн дугаарыг тодорхой бичнэ.


2.3 Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр төлсний дараа уг төлбөр Ашигт малтмал


газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд орсон эсэхийг тус газрын санхүүгээс шалгаж


болно.


2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн төлбөрийг төлөхдөө хуваарьт улиралдаа багтаан


боломжит нөхцлөөр төлөлт хийж болно.


2.5 Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлбөрөө бүрэн


төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг Агентлагт ирүүлж, гэрээний хавсралтад гэрээ


хариуцсан мэргэжилтнээр тэмдэглэл хийлгэн баталгаажуулна.


2.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэхь хэсэгт


заасан хугацаанда төлбөрөө улиралдаа багтаан төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд


тухайн улиралд төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө.


2.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдсон аливаа


асуудлаар Агентлагт бичгээр хүсэлт гаргаж болох бөгөөд Агентлаг нь 30 хоногийн дотор хариу


ирүүлнэ.








Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын эрх, хүлээх үүрэг


3.1. Агентлаг энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдуулан Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардлагатай бүхий л мэдээллийг авна.


3.2 Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам зааврын


хэрэгжилтийг хангах асуудлаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дэмжлэг үзүүлж, хяналт тавьж


ажиллана.


3.3 Гэрээний Хэрэгжилттэй холбоотой нөхөн төлбөр төлөхийг тусгай зөвшөөрөл


эзэмшигчээс шаардах,


3.4 Энэхүү гэрээний 1.1 -дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр хийхээр


тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй байх.


3.5 Нөхөн төлбөр хийсэн хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.


3.6 Нөхөн төлбөр төлсөн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв төлсөн


эсэхийг Агентлагийн санхүүгийн хуулгатай тулган, гэрээний хавсралтад төлбөр төлсөн талаар


тухай бүр тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.


3.7 Нөхөн төлбөрийн гэрээ байгуулахад:


а. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд


ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн төлөх


хугацааг ТЭЗҮ, уулын ажлын тайлан болон төлөвлөгөөнд тулгуурлан АМГТГ-ын Уул уурхайн


үйлдвэрлэл технологийн хэлтэс,





№XA3/2017/.£//.J

 Ашигт малтмал газрын тосны газар & “Аревамайнс”ХХК-ийн Хайгуүлын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ





b. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын


ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын


бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн тооцооллыг АМГТГ-ын Геологи


хайгуулын хэлтэс,


c. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалыг нөхөн төлөх гэрээ


боловсруулах, нөхөн төлбөрийн хуваарь гаргах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Хууль,


эрх зүйн хэлтэс тус тус хариуцана.





Дөрөв. Хариуцлага, маргаан шийдвэрлэх


4.1 Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн


төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн


дотор Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр,


алдангийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд АМГТГ нь тусгай зөвшөөрлийг цуцлах арга


хэмжээ авч болно.


4.2 Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд


маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд Талууд маргааныг


шийдвэрлэх зорилгоор саналаа бичгээр нөгөө талдаа хүргүүлснээс хойш ажлын 30 хоногийн


дотор маргааныг шийдвэрлэх боломжтой талаар санал нэгдээгүй бол Монгол улсын хууль


тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.3 Гэрээтэй холбоотой аливаа маргааныг аж ахуйн нэгж нь энэхүү гэрээний заалтыг


биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь шүүхэд хандаж болох бөгөөд


шүүх ажиллагаатай холбогдон гарах зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцана








Тав. Гэрээ хүчин төгөлдөр болох, гэрээний хугацаа


5.1. Агентлаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид энэхүү гэрээнд гарын


үсэг зурж тамга тэмдэг дарагдаж баталгаажуулснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.


5.2. Энэхүү гэрээний 2.1 дэхь заалтын биелэлтийг Агентлаг болон тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн төлөөлөгчид хамтран дүгнэж акт үйлдэж гэрээг дуусгавар болгоно.


5.3. Гэрээг Монгол хэл дээр, гурван хувь үйлэх бөгөөд нэг хувийг Мэргэжлийн хяналтын


ерөнхий газар, нэг хувийг Ашигт малтмал, газрын тосны газар /ХЭЗХ/, нэг хувийг ашигт


малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч тус тус хадгална. Гэрээний хувиуд нэгэн адил


хүчин төгөлдөр байна. Гэрээ у. хуудас, хавсралт./ хуудас, нийт С хуудастай.








Зургаа. Давагдашгүй хүчин зүйл


6.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас


талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг нөхцлөөс шалтгаалан үүргээ биелүүлээгүй


талыг буруутай гэж үзэхгүй.


 Ашигт малтмал газрын тосны газар & “Аревамайнс”ХХК-ийн Хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ





6.2 Энэхуү гэрээний 5.1-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй


онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд талууд даруй харилцан мэдэгдэж шийдвэрдэх


арга замыг тодорхойлно.

















ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Ашист малтмал. газрын тосны газрыг төлөөлж: Тусгай зөвшөөрөл эзэмшигчииг төлөөлж:


ТГ^ 1 ^





ХУУПЬЗШ ии


ДЛ1>1 ҮГМЛГНЛЙ рй ПЛЭЗАНТ





УЛЫН хэлтсиин СаягТМс 1тар хот, Сүхбаатар


^TLM-БаТБАЯР ДҮҮР5 ^&йьяан Гүний гудамж,


// ICC хар





УУЛ У •1 -1 Утас: 11-320698


ТЕХНОЛОГИЙ! сийн


ДАРГА Д. ХАНГАЙ








БОЛОВСРУУЯСАН: ХЗЗХ-ийн


МЭРГЭЖИЛТЭН........Ш........Б.БОЛОРЦЭЦЭГ








Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,


Барилгачдын талбай-3,





E-mail: info@mram.gov.rrm. Факс:31 -03-70


Утас:263922




































































№ХАЗ/2017 !&/. /.&?/ 4


 Ашигт малтмал газрын тосны газар & “Аревамайнс”ХХК-ийн Хайгуутт ЛЬШ ■ -гр


зардлыг нехөн төлдх





Хавсралт №||


2017 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн ji j •• 11


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь _____ Төлбөр хийсэн он cap өдөр


төлбөр /төгрөг/ америк долларын TT1 МШП ^бусад. .тэмдэглзд.. _


ханш


1


2


3 J/S


2017.10.31 149.217.877,5 /Ү? г---Ш





2018 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap өдөр


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


төлбөр /төгрөг/ америк долларын бусад тэмдэглэл


ханш


1


2 298.435.755


3


4








2019 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap өдөр


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


төлбөр /төгрөг/ америк долларын бусад тэмдэглэл


ханш


1


2 298.435.755


3


4











2020 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap өдөр


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


төлбөр /төгрөг/ америк долларын бусад тэмдэглэл


ханш


1


2 746.089.385,17


3


4