Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Ашигт Малтмалын Газар. “Хунт Өгөеж” ХХК-ийн Будуун ухаа нэртэй хайлуур жоншны ордын


Хайгуулын ажлын заодлыг нехөн төлех гэрээ





Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан


зардлыг нөхөи төлөх тухай


ГЭРЭЭ


№ХАЗ-2016/.







Ерөнхий зүйл


Нэг талаас Ашигт малтмалын газар, нөгөө талаас ашигт малтмалын ордын


MV-016689 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Хунт Өгөөж” ХХК буюу Хэнтий аймгийн


Бор-өндөр сумын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 1811004053 тоот


гэрчилгээ бүхий /цаашид аж ахуйн нэгж гэх/ нь Ашигт малтмалын тухай хууль, Засгийн


газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 81 тоот тогтоолоор батлагдсан


журмыг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг


дахь Бүдүүн ухаагийн хайлуур жоншны ордын геологийн зураглалын ажлын зардлыг


Улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхдөл, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх


хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


Нэгдүгээр зүйл. Геологтийн зураглалын зардлын нийт хэмжээ


Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дахь


Бүдүүн ухаагийн хайлуур жоншны ордод байрлах MV-016689 тусгай зөвшөөрлийн


талбайд Улсын төсвөөс нийтдээ ( 74 878.76 ) төгрөгийн зардлыг үндэслэн Засгийн


газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батласан журамд заасан аргачлалын дагуу


тооцоход 2016 оны 03 дугаар сарын 15-ны байдлаар 27 371,75 (хорин долоон мянга


гурван зуун далан нэгэн ам.доллар далан таван цент)-н ам.доллар болж байгааг хоёр тал


хүлээн зөвшөөрөв.


Хоёрдугаар зүйл. Тусгай зөвшоорол эзэмшигчнйн хүлээх эрх, үүрэг


1. Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 5 жилийн хугацаанд төлөх


бөгөөд төлбөр хийх өдрийн төгрөг, америк долларын ханшаар тооцож төгрөгөөр эсвэл


шууд америк доллараар төлнө.


2016-2020 онд 27 371,75 ам.долл. /хорин долоон мянга гурван зуун далан нэгэн


ам.доллар далан таван цент /


(тоогоор) (үсгээр)


2. Энэхүү гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1-т дурьдсан онуудад хийхээр


хуваарилсан төлбөрийг тухайн онд 3-р улиралд Хавсралт 1-д заасан байдлаар Төрийн сан


банкны төгрөгийн 900000712 Ашигт Малтмалын Газрын дансанд хийнэ.


3. Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр хийсний дараа уг төлбөр Ашигт


Малтмалын Газрын дансанд орсон эсэхийг шалгаж болно.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2, 3-аар


тохиролцсон үүргийн дагуу тухайн улирлын төлбөрөө улиралдаа багтаан хийгээгүй бол


Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 7 дахь заалтын дагуу хугацаа


хэтэрсэн хоног тутам тухайн улиралд төлбөл зохих төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх


торгууль төлнө.


 Ашигт Малтмалын Газар. “Хунт Өгөеж” ХХК-ийн Бүдүүн ухаа нэртэй хайлуур жоншны ордын


Хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ





Гуравдугаар зүйл. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын


хүлээх үүрэг, эрх





1. Энэхүү Гэрээний нэгд заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр хийхээр


тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй.


2. Нөхөн төлбөр хийсэн хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.


3. Нөхөн төлбөр хийсэн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв


эсэхийг магадлахдаа төлбөр хийсэн өдрийн америк доллар ба төгрөгийн Монгол Банкаас


зарласан албан ёсны ханшийг баримтлана.





Дөрөв. Бусад зүйл





1. Ашигт Малтмалын Газар болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид энэхүү гэрээнд


гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний Хоёрдугаар зүйлийн 2 дахь заалтын биелэлтийг Ашигт


Малтмалын Газар болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хамтран дүгнэж акт үйлдэнэ.


3. Гэрээг гурав хувь үйлдсэн бөгөөд нэг хувийг Улсын мэргэжлийн хяналтын газар,


нэг хувийг Ашигт малтмалын газар, нэг хувийг ашигт малтмалын ордын тусгай


зөвшөөрөл эзэмшигч тус тус хадгална. Гэрээний хувиуд нэгэн адил хүчин төгөлдөр


байна. Гэрээ нь хавсралттайгаа нийт гурван хуудаснаас бүрдэнэ.


4. Аж ахуйн нэгж нь энэхүү гэрээний заалтуудыг биелүүлээгүй тохиолдолд Ашигт


Малтмалын Газар нь шүүхэд хандаж болох бөгөөд шүүх ажиллагаатай холбогдон гарах


зардлыг аж ахуйн нэгж хариуцан төлнө.








Гэрээ байгуулсан:









































Улаанбаатар хот


2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр


 Ашигт Малтмалын Газар. “Хунт Өгөеж” ХХК-ийн Будуун ухаа нэртэй хайлуур жоншны ордын


Хайгуулын ажлын зардлыг нөхөн телөх гэрээ





Хавсралт № 1


2016 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


US$ америк долларын өдөр бусад тэмдэглэл


ханш


1


2 ^ A


3 5000 22, /Л>


4





2017 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


US$ америк долларын өдөр бусад тэмдэглэл


ханш


1


2


3 6000


4





2018 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


US$ америк долларын өдөр бусад тэмдэглэл


ханш


1


2


3 6000


4 ■





2019 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


US$ америк долларын өдөр бусад тэмдэглэл


ханш


1


2


3 6000


4





2020 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


US$ америк долларын өдөр бусад тэмдэглэл


ханш


1


2


3 4371,75


4