Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ТУХАЙ ГЭРЭЭ





дугаар АӨҮА-2013/^./.3?


2013 оны^/дугаар Улаанбаатар


сарын^-ны өдөр хот








Ерөнхийзүйл





Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-002602 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж


ахуйн нэгжийн 9019008085 тоот гэрчилгээ, 2074192 регистрийн дугаартай “Эрдэнэт үйлдвэр”


ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын


2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх


үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Булган аймгийн Орхон сумын нутагт





орших шандын ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын


хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү


гэрээг байгуулав.





Нэг.Гэрээний нөхцөл, хугацаа





1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордын хүдрийн биетийн зах хязгаараар эрлийн ажил хийх.


b. Гүйцээх хайгуул хийж, С нөөцийн зэргээс В нөөцийн зэрэгт шилжүүлж





нөөцийн тооцоо хийх.


c. “Эрдэнэтийн овоо” ордын хүдэртэй хольж баяжуулалтын технологийн


хагас үйлдвэрлэлийн туршилт хийх.


d. Техник эдийн засгийн үндэслэлийг хийх.


e. Орд ашиглах төсөл хийх.


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны дотор


АМГ-т ирүүлнэ.


3. Ордын технологийн туршилтын хугацаа 180 хоног байна.


4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 720 хоног байна.














$рУ1


Г


л Булган аймгийн Орхон сумын нутагт орших шандын ордын ашиглалтын өмнөх үйл


ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 15 -ны өдөр дуусгавар болгоно.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг





1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараах ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Урьд орон нутагтай байгуулсан ус ашиглах гэрээний үүргээ биелүүлэн ажиллаж


гэрээний хугацаагаа үргэлжүүлэн сунгуулж байх


b. Урьд орон нутагтай байгуулсан газар эзэмших ашиглах гэрээний хугацаагаа


үргэлжлүүлэн сунгуулж байх


3. Ордыг ашиглах, эрдсийг баяжуулах, боловсруулах үед хэрэглэгдэх химийн бодис


ашиглах зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


а. Урьд авсан тусгай зөвшөөрлөө "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн


тухай" хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу үргэлжүүлэн эзэмших.


б.


4. Атпигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


 91








,<3рд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.


8.Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.





9.Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.





Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай





хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.





Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.








1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-002602 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


 31





Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч





шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


Гэрээ байгуулсан:





I; 1J 11





Ашигт т малтмалын газрыг т өлөөлж:


хэлтсийн


>аттулга)







































































Г'


 93








АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ








2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот








Атттигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Булган аймгийн Орхон сумын нутагт орших Шандын ордын XV-002602 тоот


хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай байгуулсан


№ АӨҮАГ-2013/13/79 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/13/79) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


г


1. Булган аймгийн Орхон сумын нутагт орших Шандын ордын талбайн ашигт малтмалын


хайгуулын XV-002602 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 15-ны


өдөр дуусгавар болно.





2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.





3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.





4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2015


оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн хавсралтанд


шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.


 &











АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ № 2016/13A








2016.09.10


Нэг талаас АМГ/шинэчилсэн нэрээр АМГТГ/, нөгөө талаас Булган аймгийн Орхон


сумын нутагт орших Шандын ордын XV-002602 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг


эзэмшигч Эрдэнэт үйлдвэр ХХК харилцан тохиролцож байгуулсан 2013 оны 09 дугаар


сарын 02-ны өдрийн АӨҮА-2013/13/79 тоот гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл:


1. Ордын хүдрийн биетийн зах хязгаараар эрлийн ажил хийх:


Шандын ордын жигүүрүүдэд эрлийн 3 цооног өрөмдөж, геофизикийн судалгааны





ажил явуулсан байна. Эрлийн ажлын үр дүн нь:


Өндөр-Улаан овоо талбай нь Эрдэнэтийн хүдрийн бүсийн зэс-молибдений


хүдэржилттэй, томоохон гранит профиртой холбоотой, мөн соронзонгийн бага


гажил, гажлын эрчим, хэмжээ их, Шандын ордын жигүүрт оршдог.


Зэс-молибдений хойд Шандын илрэл, мөн соронгонгийн бага гажил дээр суусан,


608,609-р цооногт их биш зузаантай халькопирит-молибдений хүдэржилт, зэсийн


агуулга 0,15-0,20%, 0,010-,015% заасан.


Өвөлжөөтийн хэсэг, 661-р цооногоор серицит кварцийн хувиралтай кварцт диорит,,


алт 0,14г/т, мөнгө 0,74г/т, зэс 0,03%-ийн агуулга тодорхойлогдсон.


2. Гүйцээх хайгуул хийж, С нөөцийн зэргээс В нөөцийн зэрэгт шилжүүлж нөөцийн


тооцоо хийх:


Гүйцээх хайгуулын ажлаар ордын хүдрийн хэлбэрийг хэвтээ чиглэлд хязгаарлах,


босоо чиглэлд хүдэржилтийн тархалт, зүй тогтлыг тогтоох, гүний үнэлгээ өгөх зорилгоор


явуулсан. Нөөцийн тооцооллын ажил явагдаж байна.


3. “Эрдэнэтийн овоо” ордын хүдэртэй хольж баяжуулалтын технологийн хагас


үйлдвэрлэлийн туршилт хийх:


Шандын ордын хүдрийг “Эрдэнэтийн овоо” ордын хүдэртэй хольж хагас





үйлдвэрлэлийн туршилтын ажил хийсэн. Туршилтаар хам баяжмалаар баяжуулалтын ажил


явуулахад тохиромжтой болох нь тогтоогдсон байна.





4. Техник эдийн засгийн үндэслэлийг хийх:


Булган аймгийн Орхон сумын нутагт орших Шандын зэс-порфирын ордод 1981-


1985, 2007, 2010 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж


/ордын нөөц 2011 оны 01 сарын 01-ны байдлаар/ С нөөц 0,25% захын агуулгатай үед


69095,Омян.тн хүдэр, 0,32%-н дундаж агуулгатай 219,6мян.тн зэс, 0,008%-ийн дундаж


агуулгатай молибден -5388мян.тн-р хүлээн авах Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн


2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны ХХ-06-06 дүгнэлт бүхий шийдвэр


гарсан. Энэхүү нөөцийн дагуу “Гипроцветмет компани” болон “Уул уурхайн хүрээлэн” нар


хамтран техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж Эрджс





5. Орд ашиглах төсөл хийх:


Гипроцветмет компани болон Уул уурхайн хүрээлэн нар хамтран техник эдийн


засгийн үндэслэлийн дагуу орд ашиглах төсөл боловсруулсан.


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д дагуу тухайн ордыг ашиглах


ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа Техник эдийн засгийн үндэслэлийг


боловсруулах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх


боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг


хамтран дүгнэв.



































5323533 Д- 1116 12825^1








Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн