Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 /





АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ





20$ оны дугаар дугаар АӨҮА-2013/33/ Улаанбаатар


сарын^ны өдөр хот





Ерөнхий зүйл





Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-002.606 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийг эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт


бүртгэлтэй, аж ахуйн нэгжийн 9019008085 тоот гэрчилгээ, 2074192 регистрийн дугааргай


“Эрдэнэт үйлдвэр” ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг.


эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүтээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалааар


батлагдсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндзслэн Орхон


аймгийн Жаргалант сумын нутагт орших Чингэлийн гол -2 ордын ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат,


хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч





дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордыт ашиглах зураг төсөл;


b. Техник. эдийн засгийн үндэслэл боловсруулах;


c. Уурхай барьж байгуулах;


d. Гүйцээх хайгуул хийх, нөөцийн ангилал өсгөх


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор


АМГ-т ирүүлнэ.


3. Ордын технологийн туршилтын хугацаа 180 хоног байна.


4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 720 хоног байна.


5. Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Чингэлийн гол-2 ордын ашиглалтын


өмнөх үйл ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болгоно.


 Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг





1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу


байгуулсан байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараах ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ;


b. Усны гэрээ;


c. Уурхайн шав тэмдэг тавих;


d. Бусад


3. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах.


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2


дугаар сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын


доод хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ


хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУХ-т ирүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж


олгон, үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


6. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.


7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын


албанд тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөес өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.


 Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх


үйл ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ


тухай хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн саналыг авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.








1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг


зурсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт,


шийдвэр (гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран


дүгнэж акт үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй


тохиолдолд гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-002606 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.





6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан


тохирч шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот








Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Чингэлийн гол-2 ордын XV-


002606 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай


байгуулсан № АӨҮАГ-2013/33/115 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/33/115) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Чингэлийн гол-2 ордын талбайн ашигт


малтмалын хайгуулын XV-002606 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 09 дүгээр


сарын 15-ныөдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.


4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2015


оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн хавсралтанд


шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ №2016/18








2016.09Л0





Нэг талаас АМГ/шинэчилсэн нэрээр АМГТГ, нөгөө талаас Булган, Орхон аймгийн


Орхон, Баян-Өндөр сумын нутагт орших Чингэлийн гол-2 ордын XV-002606 тоот


хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Эрдэнэт үйлдвэр ХХК харилцан тохиролцож


байгуулсан 2013 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн АӨҮА-2013/33/115 тоот гэрээний


биелэлтийг хамтран дүгнэвэл:





1 .Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах:


Орхон аймгийн Жаргалант сумын нутагт орших Чингэлийн гол-2 элсний ордод 2012


онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж /2013 оны 01-р сарын


01-ны байдлаар/ нөөцийг В+С зэргээр 790634,84м3 -р хүлээн авах Эрдэс баялгийн


мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 07-р сарын 02-ны өдрийн хуралдааны XX-13-09 тоот


шийдвэр гарсан. Энэ нөөцөөр ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг “Майн


дата” ХХК боловсруулж Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж,


ЭБМЗ-ийн 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн XX-13-09 дугаартай дүгнэлт гарсан


байна.Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 08 сарын 05-ны өдрийн 303 дугаар


тушаалаар Чингэлийн гол-2 элсний ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын


нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6Л-Д дагуу тухайн ордыг ашиглах


ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг


боловсруулж батлуулах боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт


бичгийг үндэслэн гэрээг хамтран дүгнэв.


















































Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн