Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
ГЭРЭЭ
2013 оны 11дугаар дугаар АӨҮА-2013/38/129 Улаанбаатар
сарын 01 өдөр хот
Ерөнхий зүйл
Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт
Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-006668 тоот хайгуулын тусгай
зөвшөөрлийг эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй,
аж ахуйн нэгжийн 9019004127 тоот гэрчилгээ, 2715619 регистрийн дугаартай “Эрдэнэжас”
ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын
2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх
үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат
сумдын нутагт орших Ногоон толгодын гоёл чимэглэл, өнгөлгөөний чулуулгийн ордын
ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг
хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа
1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь ажлыг
хийж гүйцэтгэнэ. Үүнд:
a. Ордыг ашиглах зураг төсөл боловсруулах;
b. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;
c. Уурхай барьж байгуулах;
2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны дотор
хийх.
3. Ордын технологийн туршилтын хугацаа 1 жил байна.
4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 2,3 жил байна.
5. Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат сумдын нутагт орших Ногоон толгодын гоёл чимэглэл,
өнгөлгөөний чулуулгийн ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар
сарын 18-ны өдөр дуусгавар болгоно.
Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг
1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын
төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас
өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан
байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411
дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,
хайгуулык ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар
сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод
хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин
төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,
шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,
үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.
5. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.
6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд
тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.
7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хайгуул судалгааны ажил хийгээгүй талбайг
Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцааж өгөх.
8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.
Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг
1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл
ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай
хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.
2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн
саналыг авсан байна.
3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан
хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.
5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг
бичгээр авсан байна.
Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.
1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан
өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр
(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт
үйлдэнэ.
3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд
гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй
тохиолдолд ашигт малтмалын XV-006668 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад
шилжүүлэхийг хориглоно.
5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал
хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын
бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.
6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч
шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
Ашигт малтмалын газрыг төлөөлж Тусгай зөвшөөрө эзэмшигчийг төлөөлж:
Уул уурхайн хэлтсийн "Эрдэнэжас" ХХК-ийн гүйцэтгэх захирал
дарга С.Баттулга Д.Ганбаатар
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж
мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл
хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,
нөгөө талаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат сумдын нутагт орших Ногоон тлогодын
гоёл чимэглэл, өнгөлгөөний чулуулгийн ордын XV-006668 тоот хайгуулын тусгай
зөвшөөрлийн эзэмшигч “Эрдэнэжас” ХХК-тай байгуулсан №АӨҮАГ-2013/38/129 тоот
гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.
Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/38/129) тоот
гэрээний салшгүй хэсэг байна.
1 Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат сумдын нутагт орших Ногоон тлогодын гоёл
чимэглэл, өнгөлгөөний чулуулгийн ордын талбайн апгагт малтмалын хайгуулын
XV-006668 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 18-ны
өдөр дуусгавар болно.
2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж
байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар
байна.
3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн
2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.
4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг
2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн
хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.
Ашигт малтмалын газрыг төлөөлж: Тусгай зөвшөөрө эзэмшигчийг төлөөлж:
Уул уурхайн хэлтсийн дарга "Эрдэнэжас" ХХК-ийн захирал С.Баттулга Д.Ганбаатар
АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ№ 2015/18
2015.12.18
Нэг талаас АМГ, нөгөө талаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат сумдын нутагт
орших Ногоон толгодын гоёл чимэглэл, өнгөлгөөний чулууны ордын XV-006668 тоот
хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэжас” ХХК харилцан тохиролцож
байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №АӨҮА-2013/38/129 тоот гэрээний
биелэлтийг хамтран дүгнэвэл:
1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:
Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат сумдын нутагт орших Ногоон толгодын гоёл
чимэглэл, өнгөлгөөний чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн
үндэслэлийг “Цариг ресурс’' ХХК-тай 2015 оны 10 сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ
байгуулан ажиллаж байна.
2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:
БОНХЯ-нд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулахаар
2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр албан тоот байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл
авсны дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх
боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг
хамтран дүгнэв.
АМГ-ЫГ ТӨЛӨӨЛЖ: “ЭРДЭНЭЖАС” ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ:
УУЛ УУРХАЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
ХЭЛТСИЙН ДАРГА Д.ГАНБААТАР
С.БАТТУЛГА
Боловсруулсан:
УУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа