Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ


№ АӨ Ү А-2012/1 ъ/%$


&МЭ. Ов-Otf


Ерөнхий зүйл





Атттигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-005820 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж


ахуйн нэгжийн 9019021139 тоот гэрчилгээ, 5133726 регистрийн дугаартай “Чинбөлай” ХХК


(цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны


04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт


орших Гашуу толгойн тоосгоны шаврын ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед


хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг


харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





Нэг.Гэрээний нөхцөл, хугацаа


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь


ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;


b. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх;


c. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөц болон нөөцийн зэргийг өсгөх;


<3. Уурхай барьж байгуулах;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 03 дугаар сарын 31-ний дотор


АМГ-т ирүүлнэ.


3. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2015 оны 04 дугаар сарын 10-ны дотор хийнэ.


4. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг болон нөөцийн зэргийг өсгөх ажлыг 2015 оны


02 дугаар сарын 20-ны дотор ЭБМЗ-ийн дүгнэлт гаргуулна.


5. Уурхай барьж байгуулах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны дотор хийнэ.


6. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Гашуу толгойн тоосгоны шаврын ордын


ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2015 оны 05 дугаар сарын 22-ний өдөр дуусгавар


болгоно.








Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараахь ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ


b. Усны гэрээ


c. Уурхайн шав тэмдэг тавих


d. Тэсэлгээний ажил явуулах зөвшөөрөл, гэрээ


3. Ордыг ашиглах, эрдсийг баяжуулах, боловсруулах үед хэрэглэгдэх химийн бодис ашиглах


зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


4. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411 дүгээр


тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий


талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах, хайгуулын ажлын зардлын доод


хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хайгуулын ажлын


тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний


биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам


УУСХ-т ирүүлнэ.


5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


 GO








б.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


7.0рд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.





8.Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.





9.Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.


Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг


1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл





ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналын авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.





Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.


1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг





зурсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.




















5?


 6 4





4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-005820 т оот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч





шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.














Гэрээ байгуулсан:


























Улаанбаатар хот


2012 оны 06 дугаар сарын 22-ний өдөр


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДУУСГАВАР БОЛСОН ТУХАЙ АКТ№ 2015/10











Нэг талаас АМГ, нөгөө талаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших


Гашуу толгойн тоосгоны шаврын орд ын X V-005820 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл


эзэмшигч “Чинбөлай” ХХК-тай харилцан тохиролцож 2012 оны 09 дүгээр сарын 04-ний


өдөр байгуулсан №АӨҮА-2012/12/79 тоот гэрээний үйлчлэх хугацаа дууссан, Кадастрын


хэлтсээс тус тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа тул Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны


гэрээ байгуулах журмын бЛ.З-д заасны дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг


дуусгавар болгов.


Жич: АМГ-ын Кадастрын хэлтсийн CMCS программаас XV-005820 тоот хайгуулын


тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллийг хуулбарлан хавсаргав.












































2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр