Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ











20//оныдугаар дугаар АӨҮА-201АШ/ & Улаанбаатар


сарын/я-ны өдөр хот








Ерөнхий зүйл


Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт





Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-009766 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж


ахуйн нэгжийн 9019008029 тоот гэрчилгээ, 2548747 регистрийн дугаартай “Цайртминерал”


ХХК (цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012


оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт


орших Шандны ухаа барилгын чулууны ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед


хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг


харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа





1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордыг ашиглах зураг төсөл боловсруулах;


b. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн


дотор хийх.


3. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.


4. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Шандны ухаа барилгын чулууны ордын


ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болгоно.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг





1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын -Ь


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.





2. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан





хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


5. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.





6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хайгуул судалгааны ажил хийгээгүй талбайг





Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцааж өгөх.


8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцөлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.


Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.








Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.





1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан кР*ч


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр >он


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт ..' !£


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ^


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-009766 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


























J&toCbtujJbf


 6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.




















ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








f f | | i





Ашигт малтмал! ын газрыг төлөөлж: эзэмшигчииг төлөөлж:


•Ъ -L J» ■":!> If -ийн гүйцэтгэх


Уул уурхайн хэлтсийн ‘Цайр


дарга...>Л-Т?^7..^Г....С.Баттулга ххн Ван Шоугао


захирал








L *a(WI7 ||



































г


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Шандны ухаа барилгын


чулууиы ордын XV-009766 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цайрт минерал”


ХХК-тай байгуулсан № АӨҮАГ-2014/18/66 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2014/18/66) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших Шандны ухаа барилгын чулууны


ордын талбайн ашигт малтмалын хайгуулын XV-009766 тоот тусгай зөвшөөрлийн хутацаа


2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.


4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮИЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН АКТ №-2016/34











2016 оны 12-р сарын 12-ны өдөр








Нэг талаас АМГ /хуучин нэрээр/, нөгөө талаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар


сумын нутагт орших Шандны-Ухаа барилгын чулууны ордын XV-009766 тоот


хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ‘ЧДайртминерал” ХХК нарын хооронд 2014 оны


06-р сарын 23-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан АӨҮА-2014/18/66 дугаартай


гэрээг хамтран дүгнэвэл:


Орд ашиглах ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд:


Шандны-Ухаа барилгын чулууны ордын нөөцөд тулгуурлан


“Майн Инженеринг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ТЭЗҮ боловсруулж дуусаад


Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.


Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх ажлын хүрээнд:


БОАЖЯ-аар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт


гаргуулсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, судалгааны “Минторес” ХХК-иар


Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгүүлж байна.


Иймд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэв.











АМГТГ-ЫГ ТӨЛӨӨЛЖ: “ЦАЙРТМИНЕРАЛ” ХХК-ИЙГ


^ШДӨӨЛЖ:





























Боловсруулсан:


УУҮТХ-ийн мэргэжилтэн: ,/Г.Оюунтуяа