Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

r














/06


АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛА1 ААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ


№АӨҮА-2013/02/ QJf


3J)12 -01. Uf





Ерөнхий зүйл





Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслзн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-006653 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Говьсүмбэр аймгийн татварын хэлтэст бүртгэлтэй, аж ахуйн нэгжийн


3211001023 тоот гэрчилгээ, 2549832 регистрийн дугаартай “Хөх дэл инвест” ХХК (цаашид


Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр


сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны


гэрээ байгуулах журмыг үндэслэн Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хар


сэрвэнгийн алтны үндсэн ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үеийн хийгдэх үндсэн


ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож


энэхүү гэрээг байгуулав.





Нэг.Гэрээний нөхцөл, хугацаа


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийх;


b. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж,


ордын .нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх;


c. Уурхайн талбайн хилийг тогтоож, шав гэмдэг тавих;


2. Техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ хийх ажлыг 2013 оны 02 дугаар сарын 01-ний


дотор хийх.


3. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, ордын нөөцийг


улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг 2013 оны 05 дугаар сарын 01-ний дотор хийх.


4. Уурхайн талбайн хилийг тогтоож. шав тэмдэг тавих ажлыг 2013 оны 06 дугаар сарын 20-ны


дотор хийх.


5. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хар сэрвэнгийн алтны үндсэн ордын





ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар


болгоно.


 №











Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг





1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411





дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


5. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.





6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


7. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.





Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг


1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.





Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.





1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-006653 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрзэлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.








ГЭРЭЭ БАИГУУЛСАН:























Улаанбаатар хот





«


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТ





2013 оны 5 дугаар сарын 16 Улаанбаатар хот


Нэг талаас АМГ, нөгөө талаас Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хар


сэрвэнгийн алтны үндсэн ордын XV-006653 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч


“Хөх дэл инвест” ХХК -тай байгуулсан № АӨҮАГ- 2012/02/04 тоот гэрээнд нэмэлт


өөрчлөлт оруулах тухай 2013 оны 04 сарын 30-ны өдрийн 018 тоот албан хүсэлт


ирүүлснийг судалж үзсэний улмаас харилцан тохиролцож энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт


оруулж, гэрээний хугацааг сунгав. Үүнд:


1. Ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны


өдрийн хурлын ХХ-04-06 тоот дүгнэлт, АМГ-ын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-


ны өдрийн 146 дугаар тушаалаар 6653Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах


хүдрийн боломжтой (С) нөөцийг 666 355,20 тн-оор, 0.83 г/тн-ын агуулгатай алтны


нөөцийг 1323,80 кг-аар, Баруун Харсэрвэнгийн хэсгийн хүдрийн боломжтой (С) нөөцийг


541 990,35 тн-оор, 2.44 г/тн-ын агуулгатай алтны нөөцийг 555,35 кг-аар, Төв болон алтны


хүдрийн боломжтой (С) нөөцийг 1 208 345,5 тн-оор, алтны нөөцийг 1879,15 кг-аар тус


тус хүлээн авч Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байна.


Иймд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн


078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах


журмын 5.3 заалтыг үндэслэн №АӨҮАГ-2013/02/04 гэрээний 3.5-т заасны дагуу алтны


хүдрийн бодитой (С) нөөц батлагдсан XV-006653 тоот тусгай зөвшөөрлийн талбайн


ашиглалтын өмнөх үйл ажиллагааны №АӨҮАГ-2012/02/04 тоот гэрээнд өөрчлөлт


оруулж гэрээний хугацааг сунгах боломжтой гэж үзэв.


2. XV-006653 тоот тусгай зөвшөөрлийн талбайн №АӨҮАГ-2013/02/04 гэрээний нөхцөлүүд


өөрчлөгдөх болохыг талууд тохиролцов. Үүнд:


Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах


ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:


 a. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг болон нөөцийн зэргийг өсгөж


ЭБМЗ-өөр хэлэлцүүлэх;


b. Уурхайн усан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх;


c. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;


d. Уурхай барьж байгуулах;





A. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг болон нөөцийн зэргийг өсгөж ЭБМЗ-өөр


хэлэлцүүлэх ажлыг 2015 оны 10 сарын 10-ны дотор хийх;


Б. Уурхайн усан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх ажлыг 2015 оны 09 сарын 10-


ны дотор хийх;


B. Ордын технологийн туршилтын хугацаа 2 жил байна.


Г. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний


дотор АМГ-т ирүүлнэ.


Д. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 2,5 жил байна.


3. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хар сэрвэнгийн алтны үндсэн ордын


ашиглалтын. өмнөх үйл ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар


болгоно.


4. Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/02/04) гэрээний


хамт хүчин төгөлдөр болно.























Хянасан:


Эрх зүйн тасгийн дарга


Боловсруулсан:


УУХ-ийн ТҮТ-ийн мэргэжилтэн ,л/, Д.Маасүрэн


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хар сэрвэнгийн алтны үндсэн


ордын XV-006653 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Хөх дэл инвест” ХХК -


тай байгуулсан № АӨҮАГ- 2013/02/04 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.





f' Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/0204) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хар сэрвэнгийн алтны үндсэн ордын


талбайн ашигт малтмалын хайгуулын XV-006653 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа


2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.





3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


с 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.





4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2015





оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн хавсралтанд


шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.





г> 4 'ft |


' I ill Т ‘


• 1 .? f I, I A I


Ашигт малтмалын газрыг төлөөлж: игчииг төлөөлж:


.. '? £ г. ххк ийн захирал


Уул д‘ уурхаин хэлтсиин дарга


4- ...........С.Бяттулгя ..........М.Уянга


% f ‘I


|Г„............


 W£





АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭНТУХАЙ АКТ№ 2015/17





2015.12.21





Нэг талаас АМГ, нөгөө талаас Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хар


сэрвэнгийн алтны үндсэн ордын XV-006653 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг


эзэмшигч “Хөх дэл инвест” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2013 оны 01 дугаар


сарын 14-ний өдрийм №АӨҮА-2013/02/04 тоот гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл:


1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:





Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Хар сэрвэнгийн алтны үндсэн ордыг


ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг “Техникал сервис консалтинг”


ХХК-иар боловсруулахаар 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №TSC-FS-14-001 тоот


гэрээ байгуулан ажиллаж байна.


2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:


БОНХЯ-ны 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/104 тоот Байгаль орчны





нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлттэй байна.


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1 -д заасны дагуу тусгай зөвшөөрөл


авсны дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх


боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг


хамтран дүгнэв.


















































Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн