Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ


№АӨҮА-2012/16/ М


MU09S*-





Брөнхий зүйл





Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-008833 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж


ахуйн нэгжийн 9011077118 тоот гэрчилгээ, 2546574 регистрийн дугаартай “Түшээ говь” ХХК


(цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны


04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Төв аймгийн Баян сумын нутагт орших


Зүлэгтийн бал чулууны ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үеийн хийгдэх үндсэн


ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож


энэхүү гэрээг байгуулав.





Нэг.Гэрээний нөхцөл, хугацаа


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;


b. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх;


c. Дэд бүтэц байгуулах судалгааны ажил хийх;


d. Уурхайн болон ундны усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, ус ашиглуулах


дүгнэлтийг гаргуулах;


e. Орд ашиглах бэлтгэл ажил болон уурхайн барилга байгууламж барих;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 07 дугаар сарын 31-ний дотор


АМГ-т ирүүлнэ.


3. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажлыг 2015 оны 08 дугаар сарын 10-ны дотор


хийж АМГ-т ирүүлсэн байна.


4. Дэд бүтэц байгуулах судалгааны ажил хийх ажлыг 2015 оны 05 дугаар сарын 20-ны дотор


хийх.


5. Уурхайн болон ундны усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, ус ашиглуулах дүгнэлтийг


гаргуулах ажлыг 2015 оны 05 дугаар сарын 20 -ны дотор хийх.


6. Орд ашиглах бэлтгэл ажил болон уурхайн барилга байгууламж барих 2015 оны


05 дугаар сарын 20-ны дотор хийх.


7. Төв аймгийн Баян сумын нутагт орших Зүлэгтийн бал чулууны ордын ашиглалтын өмнөх


үйл ажиллагааг 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгоно.


Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараахь ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ;


b. Усны гэрээ;


c. Уурхайн шав тэмдэг тавих;


3. Ордыг ашиглах, эрдсийг баяжуулах, боловсруулах үед хэрэглэгдэх химийн бодис


ашиглах зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


4. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


7.0рд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.


8.Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


9.Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.





Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналын авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.





Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.


1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан





өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-008833 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.








*








fyn Ch'cS


 9S








6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

















Гэрээ байгуулсан:








Ашигт малтмалын газрьггдждоөлж: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:


Уул уурхайн судалгааны хэлтсийн “Түшээ говь”ХХК-ийн захирал





дарга. .(Ц.Даваацэрэн) .............bwnv........(Ө.Энхтүвшин)


Ai х> компани


|!= ■


SfO; yxi 11 ьвз iib4ob < *> jin














Улаанбаатар хот
















































































V


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Төв аймгийн Баян сумын нутагт орших Зүлэгтийн бал чулууны ордын


XV-008833 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Түшээ говь” ХХК-тай байгуулсан


№ АӨҮАГ-2012/16/89 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2012/16/89) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Төв аймгийн Баян сумын нутагт орших Зүлэгтийн бал чулууны ордын талбайн ашигт


малтмалын хайгуулын XV-008833 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 08 дугаар


сарын 31 -ний өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1 -ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.


4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.











Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:


үшээ говь” ххк -ийн захирал


Ө.Энхтүвшин


 %





АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН АКТ №2015/15





2015.07.28


Нэг талаас АМГ.нөгөө талаас Төв аймгийн Баян сумын нутагт орших Зүлэгтийн


бал чулууны ордын XV-008833 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Түшээ говь” ХХК


харилцан тохиролцож байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №АӨҮА-


2012/16/89 тоот гэрээний биелэлтийг хамтран дүгнэвэл:


1.0рдыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил


Ордын нөөцөд тулгуурлан Техник эдийн засгийн үндэслэлийг аж ахуйн


нэгжийн 9011244112 тоот гэрчилгээтэй, 5395208 регистрийн дугаартай ЗТ16-87/14


зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй “Жи Эм Эс Юу” ХХК боловсруулж дууссан тул


Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх өргөдөл АМГ-т ирүүлсэн.


2. Баягаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажпын хүрээнд





БОНХАЖЯ-ны 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2015/Т-65 дугаартай


ерөнхий үнэлгээний дүгнэлттэй байна.


3. Дэд бүтэц байгуулах судалгааны ажил хийх


Дэд бүтэц байгуулах судалгааны ажлын талаар Техник эдийн засгийн


үндэслэлийн 104-110 дугаар хуудсанд оруулсан байна.


4. Уурхайн болон ундны усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх, ус ашиглуулах


дүгнэлтийг гаргуулах


Уурхайн болон ундны усан хангамжийн асуудлыг Техник эдийн засгийн


үндэслэлд тулгуурлан шийдвэрлэсэн бөгөөд ус ашиглуулах дүгнэлт гаргуулах


хүсэлтээ 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Монгол ус” ТӨХК-д хүргүүлсэн.


5. Орд ашиглах бэлтгэл ажил болон уурхайн барилга байгууламж барих


“Түшээ говь” ХХК нь 42 хүн байрлуулах гэр кемп, сэлбэгийн склад, тослох


материалын агуулахын зориулалтаар 4 контейнер бэлтгэсэн байна.






































/