Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ





2013 оны „. дугаар дугаар АӨҮА-2013/11/Улаанбаатар


сарын ^ны өдөр хот





Ерөнхий зүйл


Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-006849 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж


ахуйн нэгжийн 9011045102 тоот гэрчилгээ, 5102081 регистрийн дугаартай “ Ричфлюорит”


ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын


2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын өмнөх


үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин


сумдын нутагт орших Хөх-Өндөрийн хайлуур жоншны ордын ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх


хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





Нэг.Гэрээний нөхцөл, хугацаа


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг болон нөөцийн зэргийг өсгөж ЭБМЗ-


өөр хэлэлцүүлэх;


b. Уурхайн усан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх;


c. Ордын технологийн туршилтын хугацаа 3 жил байна.


d. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;


e. Уурхай барьж байгуулах;


2. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг болон нөөцийн зэргийг өсгөж ЭБМЗ-өөр


хэлэлцүүлэх 2015 оны 09 дүтээр сарын 01-ний дотор хийх.


3. Орд ашиглах техник. эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний дотор


АМГ-т ирүүлнэ.


4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.


5. Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумдын нутагт орших Хөх-Өндөрийн хайлуур


жоншны ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр


дуусгавар болгоно.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг





1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараахь ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ;


b. Усны гэрээ;


3. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


6. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.


7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.


Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг


1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.








Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.


1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-006849 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


 6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль





тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.








Гэрээ байгуулсан:











fir


Ашигт малтмалын газрыг төлөөлж: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:


Уул уурхайн* хэлтёийн даргын “PичфJ





”1' 5102081 УДМ00553


үүргииг -? түр орлон Х.Анхбаяр


4J -


гүйцтггэгч..*/........Баттулга РИЧФЛЮОРИТ


ХХК





УЛААНБААТАР ХОТ






































п

































































h


 ж





АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот





Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Хэнтий аймгийн Баян-овоо, Норовлин сумдын нутагт орших Хөх-Өндөрийн


хайлуур жоншны ордын XV-006849 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигч


“Ричфлюорит” ХХК-тай байгуулсан №АӨҮАГ-2013/11/87 тоот гэрээнд дараах нэмэлт


өөрчлөлт оруулав.





Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/11/87) тоот





гэрээний салшгүй хэсэг байна.


1 Хэнтий аймгийн Баян-овоо, Норовлин сумдын нутагт орших Хөх-Өндөрийн хайлуур


жоншны ордын талбайн ашигт малтмалын хайгуулын XV-006849 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийн хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.





3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.





4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.











төлөөлж:


-ийн захирал


























 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ


ДУУСГАВАР БОЛГОСОН АКТ №2016/31











2016.12.07

















Нэг талаас АМГ /хуучин нэрээр/, нөгөө талаас Хэнтий аймгийн Баян-Овоо,


Норовлин сумын нутагт орших Хөх-Өндөрийн хайлуур жоншны ордын XV-006849 тоот


хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ’’Ричфлюорит” ХХК-ийн хооронд 2013 оны 07


дугаар сарын 03-ны өдөр байгуулсан АӨҮА-2013/11/87 дугаартай гэрээний хугацаа


дууссан тул тус гэрээг дуусгавар болгов.














ХН0ЛОГИЙН


УУЛ УУРХАЙН YI


ХЭЛТСИЙН ДАР ■ip орлон


ГҮЙЦЭТГЭГЧ \ / (Ч. Д.ХАНГАЙ













































































Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн (/. Г.Оюунтуяа