Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Ерөнхий зүйл





Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-15281 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй, аж


ахуйн нэгжийн 9011063071 тоот гэрчилгээ, 5099005 регистрийн дугаартай “Олон-Овоот


гоулд” ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний


сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан Ашиглалтын


өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо


сумын нутагт орших Баян-Овоогийн хайлуур жоншны ордын ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх





хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.








Нэг.Гэрээний нөхцөл, хугацаа





1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;





b. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг болон нөөцийн зэргийг өсгөх;


c. Гидрогеологийн судалгаа хийх;


d. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулж, БОАЖЯ-аар батлуулах;


e. Баян-Овоогийн ордын далд уурхай барьж байгуулах;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2013 оны 01 дүгээр сарын 25-ны дотор


АМГ-т ирүүлнэ.


3. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг болон нөөцийн зэргийг өсгөх ажлыг 2014 оны 03


дугаар сарын 30-ны дотор ЭБМЗ-д хүргүүлэн дүгнэлт гаргуулсан байна.


4. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулж, БОАЖЯ-аар батлуулах 2013 оны


04 дүгээр сарын 30-ны дотор хийх.


5. Орд ашиглах бэлтгэл ажил болон уурхайн барилга байгууламж барих 2014 оны


04 дүгээр сарын 10-ны дотор хийх.


6. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Баян-Овоогийн хайлуур жоншны


ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар


болгоно.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараахь ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ;


b. Усны гэрээ;


c. Уурхайн шав тэмдэг тавих;


d. Тэсрэх бодисын зөвшөөрөл авах;


3. Ордыг ашиглах, эрдсийг баяжуулах, боловсруулах үед хэрэглэгдэх химийн бодис


ашиглах зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ний шатанд тодорхой болох.


b. Химийн бодис ашиглах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах





4. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411 дүгээр


тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий


талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах, хайгуулын ажлын зардлын доод


хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хайгуулын ажлын


тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний


биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т


ирүүлнэ.





5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилдах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


 Ц 6





7.0рд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.


8.Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.





9.Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.





Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналын авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.





Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.





1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтанд хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-015281 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.





















































Улаанбаатар хот


2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ № АӨҮА-2012/10/63 TOOT


ГЭРЭЭГ СУНГАХ ТУХАЙ ХАВСРАЛТ








2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр


Нэг талаас АМГ, нөгөө талаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт


орших Баян-Овоогийн хайлуур жоншны ордын XV-015281 хайгуулын тусгай зөвшөөрөл


эзэмшигч “Олон овоот гоулд” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2012 оны 6 сарын


14-ний өдрийн № АӨҮА-2012/10/63 тоот гэрээг тус компанийн 2014 оны 4 дүгээр сарын


10-ны өдрийн 001/293 тоот албан хүсэлтийг үндэслэн харилцан тохиролцож энэхүү


гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгав. Үүнд:


1. “Олон-Овоот гоулд” ХХК-ийн Баян-Овоогийн хайлуур жоншны дундаж хүдрийн


биетийг баяжуулах технологи туршилтын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж Геологийн төв


лабораторийн техникийн зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12/26-3 тоот


протокол гарсан байна.


2. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний ажлыг гүйцэтгэж БОНХЯ-ны 2012 оны


6 дугаар сарын 27-ны өдрийн 2012/B485 тоот Байгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий


үнэлгээний дүгнэлт гарсан байна.


3. Орд ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийг Уул уурхайн зураг төслийн


“Гложекс” ХХК-аар боловсруулж 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ЭБМЗ-өөр


хэлэлцүүлж ХШ-05 дугаар дүгнэлт гарсан байна.


4. XV-015281 тоот тусгай зөвшөөрлийн талбайн №АӨҮАГ-2011/11 гэрээний нөхцөлүүд


өөрчлөгдөх болохыг талууд тохиролцов. Үүнд:


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах


ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:


а. Уурхай барьж байгуулах;


2. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Баян-Овоогийн хайлуур жоншны


ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 11 -ний өдөр


дуусгавар болгоно.


АМГ-ын даргын 201 1 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 493 тоот тушаалын 4


дүгээр зүйлийн заалтыг нэг бүрчлэн биелүүлж. Ашигт малтмалын тухай хууль болон


бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллахыг үүрэг болгов.


Энэхүү хавсралт нь № АӨҮАГ-2012/10/63 тоот үндсэн гэрээний хамт хүчинтэй


болно.








АМГ-ЫГ ТӨЛӨӨЛЖ: “ОЛОН OBOOT ГОУЛД” ХХК-ИЙГ


ч» tw-r.xtexjM'rf-' i;’ V:-~. ^'3


уул yybc&Hs* T


t if


ХЭЛ ГС ИЙ1ЩАИ a|., о u





41


^ 1; Ц 4 флТТУЛГА





БоловсруулЬан :3


УУХ-ийн ТҮТ-ийн мэргэжилтэн Д.Маасүрэн


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ








2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Баян-Овоогийн


хайлуур жоншны ордын XV-015281 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч


“Олон-овоот гоулд” ХХК-тай байгуулсан № АӨҮАГ-2012/10/63 тоот гэрээнд дараах


нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2012/10/63) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.





1. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Баян-Овоогийн хайлуур жоншны


ордын талбайн атттигт малтмалын хайгуулын XV-015281 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа


2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.





4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.








1 ,t |


Ашигт төлөөлж: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:


дарга “Олон-овоо^р^лд” ХХК-ийн захирал


Баттулга ............L. Г.Алтан


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮИЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ № 2015/08





2015.05.25


Нэг талаас АМГ, нөгөө талаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт


орших Баян-Овоогийн хайлуур жоншны ордын XV-015281 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийг эзэмшигч “Олон-Овоот гоулд” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2012


оны 06 дугаар сарын 14-ны өдрийн №АӨҮА-2012/10/63 тоот гэрээний биелэлтийг


хамтран дүгнэвэл:


1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:


Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Баян-Овоогийн хайлуур


жоншны ордыг ил болон далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг “Олон-


Овоот гоулд” ХХК-иар боловсруулан 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЭБМЗ-ийн


хурлаар хэлэлцүүлж 13-05-06 тоот ЭБМЗ-ийн дүгнэлтээр хүлээн авсан байна.


2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:


БОНХЯ-ны 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2014/B485 тоот Байгаль орчны


нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлттэй байна.


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл


авсны дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх


боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг


хамтран дүгнэв.












































Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа