Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ





20^ оны 0$ дугаар дугаар АӨҮА-2013/30/ 1$ Улаанбаатар


сарын 19,-ны өдөр хот








Ерөнхий зүйл


Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт





Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-007812 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийг эзэмшигч Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй, аж ахуйн нэгжийн


9019058019 тоот гэрчилгээ, 5439574 регистрийн дугаартай “Жи Эс Би майнинг” ХХК


(цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны


04 дүгээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалаар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын


нутагт орших Мушгиа худгийн газрын ховор элементийн ордын ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат, хүлээх


хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.











Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа


1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордыг ашиглах зураг төсөл;


b. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;


c. Уурхай барьж байгуулах;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны дотор


АМГ-т ирүүлнэ.


3. Ордын технологийн туршилтын хугацаа 2 жил байна.


4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.


5. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Мушгиа худгийн газрын ховор


элементийн ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 30-ны


өдөр дуусгавар болгоно.











Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


























ЯЬ>ПАЫ{Я7


 96





өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараах ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ;


b. Усны гэрээ;


c. Уурхайн шав тэмдэг тавих;


3. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


6. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.





7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.











Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг


1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ гухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.





























&nh№}Kfff?


 Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.





1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-007812 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс пшйдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.




















ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


 <3?


АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ


2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Мушгиа худгийн


газрын ховор элементийн ордын XV-007812 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч


“Жи Эс Би майнинг” ХХК-тай байгуулсан № АӨҮАГ-2013/30/119 тоот гэрээнд дараах


нэмэлт өөрчлөлт оруулав.


Г"


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/3 0/119) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Мушгиа худгийн газрын ховор


элементийн ордын талбайн ашигт малтмалын хайгуулын XV-007812 тоот тусгай


зөвшөөрлийн хугацаа 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.





3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.





4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.
































г


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


Д ҮГНЭСЭН ТУХАЙ АКТ № 2016/14


2016.09.01





Нэг талаас АМГ, нөгөө талаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт


орших Мушгиа худгийн газрын ховор элемэнтийн ордын XV-007812 тоот хайгуулын


тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Жи Эс Би майнинг” ХХК харилцан тохиролцож


байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №АӨҮА-2013/30/119 тоот гэрээний


биелэлтийг хамтран дүгнэвэл:


1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:


Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Мушгиа худгийн газрын


ховор элемэнтийн ордыг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг “Бал


чулуу” ХХК-иар боловсруулахаар 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16/03 тоот


гэрээ байгуулан ажиллаж байна.


2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:


Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний ажлыг гүйцэтгэж БОНХАЖЯ-ны


2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2016/B081 тоот Байгаль орчинд нөлөөлөх


байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлттэй байна.


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д дагуу тухайн ордыг ашиглах


ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа техник эдийн засгийн үндэслэлийг


боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх


боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг


хамтран дүгнэв.











АМГГТ-ЫГ ТӨЛӨӨЛЖ: ‘ЖИ ЭС БИ МАЙНИНГ” ХХК-ИЙГ


ТӨЛӨӨЛЖ:
































Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн